Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00395

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2024/00395

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар баг, Х*******т, 3дугаар гудамж, 322а тоотод оршин суух, Б*******н овогт Д*******н Ц*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар багт оршин суух, М.Х*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч М.Х*******аас 1,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Х******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Х******* миний бие нь Д.Ц*******ийн нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц******* нь хариуцагч М.Х*******д холбогдуулан 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Х******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц*******ийн нэхэмжлэлтэй, М.Х*******д холбогдох 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Х******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгөөс 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч М.Х*******аас 21,875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ