Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Д.М /РД:/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нарын хоорондын Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүү М.Аг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, хүү М.Ад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Д.М, Б.С нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох, хүү М.Аг иргэн Б.Сийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох, хүү М.А нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох, Б.Сд холбогдох 230900 дугаай зөрчлийн хэрэгт хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Маас хариуцагч Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газ холбогдуулан Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүү М.Аг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Ад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Д.М, Б.С нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Аг иргэн Б.Сийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох-оор маргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа Хүү М.А нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох, Б.Сд холбогдох 230900 дугаай зөрчлийн хэрэгт хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох-оор ихэсгэсэн байна.

2. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, ахлах дэслэгч Б.Б******* ...Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 24-р байр 10-37 тоот Манай хүү 13 настай аав дээрээ очсон байна, аав нь хүчиндсэн байж магадгүй гэж шалгуулж байсан, тиймээс хүүхдээ авахгүй бол аюултай, хаалгаа тайлж өгөхгүй байна, цагдаа явуулж өгөөч гэх зөрчил мэдээллийг хүлээж авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч овогт Мын Ад Аюулын зэргийн үнэлгээ хийн ...Хохирогч, хамаарал бүхий этгээдийг хэл амаар хорио цээртэй үгээр байнга гутаан доромжилдог эсэх /Агсам тавих, хараах, зүхэх, хашгичих г.м/ гэдэг дээр зөв тэмдгээр тэмдэглэж, хуулийн дагуу шийдвэрлэвэл тохирно хэмээн дүгнэжээ.

3. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* хэлтсийн ахлах ажилтан С.Сос Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт-д мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01:04 минутад цагдаа Хаас хүлээн авсан гэж тэмдэглээд зөрчлийн агуулгыг СБД-н ЦХ1-с цагдаа Х 93 дугаараас холбогдсон. Ээж нь цагдаад дуудлага өгсөн. Аав нь хүүхдээ өнөөдөр авсан одоо хаалгаа тайлахгүй байна, аав нь бэлгийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна гэсэн дуудлагын дагуу очсон. Хүүхэд хэвийн байна. Хүү ээж дээрээ очихгүй зоддог гээд, ээж нь хүүгээ аав руу нь өгч явуулахгүй гээд байна гэж, мөн маягтын зөрчил гаргагчийн талаархи мэдээлэл хэсэгт аав М, ээж С гэж, хариу үйлчилгээний санал хэсэгт хамгаалах байр гэж тус тус тэмдэглэн, мэдээллийг Хүүхдийн тусламжийн утас 108-д 03.29 цагт дамжуулсан гэжээ.

4. Ийнхүү Хүүхдийн тусламжийн утас 108-ын ахлах мэргэжилтэн С.Сос Сүхбаатар дүүргийн Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Л.Гт хохирогч хүүхэд М.Аг хүлээлгэн өгч Хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийлэлийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, хүүхэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүлээлгэн өгөх маягт-ыг үйлджээ.

5. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр М.Аг хамгаалах байрнаас гаргахад өөрийн хүсэлтийг харгалзан үзэх мөн хүүхдийн ээж М.Сгийн шалгагдаж байгаа хэрэг шийдэлтийг харж мөн хүүхдийг өгөхдөө эцэг эх хоёрын аль нэгэн дээр очсон ч хоёр талыг нөлөөллийн арга хэмжээ авч сургалт, зөвлөгөөнд хамруулах. Шүүхийн шийдвэр гал хүүхдийг хамгаалах эргэн хяналт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх тал дээр ажиллах шийдвэр гарсан байна.

6. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Маас утсаар гаргасан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлаас хойш явдаг автобусны буудал дээр манай салж байгаа эхнэр 13 настай Аг зодоод хүүхэд нь зугтаад манайд ирсэн байна гэх гомдол мэдээлэлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.З 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн 230900 дугаай хэрэг нээжээ.

7. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.З 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.Агаас мэдүүлэг авч Насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл үйлдсэн байх ба Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан П.Г байлцаж, Хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн Б.М танилцсан хэмээн гарын үсэг зурсан байна.

8. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 28иб1/ дугаар Хууль ёсны төлөөлөгч томилуулах тухай албан бичгээр хариуцагч байгууллагад хандан ...шалгалтын ажиллагаа явуулахад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо га морьт 3-57 тоотод оршин суух 13 настай М.А /*******/-ийн эрх нь зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул уг хүүхдэд хууль ёсны төлөөлөгч томилон өгч хамтран ажиллах-ыг мэдэгдсэнээр хариуцагч байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 37******* албан бичгээр ...М.А/У/-ын хууль ёсны төлөөлөгчөөр Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Мийг томилсон хариуг хүргүүлжээ.

9. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн 2023 оны 1******* сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр Д.М, Б.С н холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асран хамгаалагч тогтоох шүүх хурлын шийд гал Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу түр хугацаанд Б.Сийн хүсэлтээр М.Аг хамгаалах байрнаас гаргаж эгч Б.Ст эргэн нэгтгэж асран хамгаалуулахыг дэмжиж байна хэмээн шийдвэрлэжээ.

10. Улмаар Б.Ст Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтыг танилцуулан 2023 оны 1******* сарын 07-ны өдөр М.Аг түр хамгаалах байрнаас Б.Ст хүлээлгэн өгч, хариуцагч байгууллагын 2023 оны 1******* сарын 08-ны өдрийн Төрөл садангийн асран хамгаалагчид өгсөн тухай илтгэх хуудаст М.А (У) 13 настай, эрэгтэй, ******* сургууль ******* анги, Сүхбаатар дүүргийн 19 дүгэр хороо, 3-57 тоот хаягт оршин суудаг. 2023 оны 10 дугаар сарын 21-нд 108 утасны дуудлагаар Түр хамгаалах байранд ирсэн. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд нийт 48 хоног хамрагдсан. М.Аг эргэн нэгтгэх тухай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны 2023 оны 1******* сарын 05-ны өдрийн хамтарсан багийн хурлын шийдвэр гарсан. Хамтарсан багийн шийдвэрийн дагуу 2023 оны 1******* сарын 07-ны өдөр хамтарсан багийн гишүүн нийгмийн ажилтан Г.Г*******, хэсгийн байцаагч Х.Б, үйлчлүүлэгч М.А, мэргэжилтэн Б.М нар оролцон тус хэлтсийн байранд нагац эгч Б овогтой С ()-ийн асран хамгаалалтанд эргэн нэгтгэн хүлээлгэн өгсөн-ийг тэмдэглэсэн байна.

11. Энэ хугацаанд нэхэмжлэгч Д.М болон түүний өмгөөлөгч Ц.Г нараас Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хандан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар албан бичгээр регистрийн дугаай Б овогт Бгийн Стай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх өргөдөл гомдлыг түргэн шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж байна. Учир нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн хэрэг бүртгэгч нар Б.Сгийн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийг нуун дарагдуулж, хаацайлахыг оролдож байгаа болно. Тухайлбал Б.С нь өөрийн төрсөн хүү болох Мын Аг олон удаа зодсон: 2022 оны 10-р сард цагдаад өргөдөл гомдол гаргасан /хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан/, 2023 оны 01-р сард цагдаад өргөдөл гомдол гаргасан /хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан/, 2023 оны 09 сарын сүүлээр цагдаад өргөдөл гомдлоо CD-ны хамт гаргасан /тус дүүргийн 13-р хорооны байцаагч Б өнөөдрийг хүртэл шалгахгүй удаашруулж байгаа утас нь: 88/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гомдлоо гаргасан, хүүхэд одоо хамгаалалтын байранд байгаа /тус дүүргийн 2-р хэлтсийн байцаагч З өнөөдрийг хүртэл шалгах ажилагаа хийхгүй байна утас нь: 80/

Хэрэв Мын Аг зодсон эхний үйлдэл дээр нь асуудлыг шударгаар шалгаж, Б.Сд шийтгэл оногдуулсан бол дараа дараагийн хүчирхийлэл гарахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Д.М нь танай байгууллагад удаа дараа хандаж байсан болно. Тиймээс асуудлыг түргэн шуурхай шалгаж, 13 настай хүү М.Агийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгнө үү гэх гомдол, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 269 дугаар албан бичгээр ...Д.М нь хүү Мын Аг хамгаалах байрнаас гармагц өөрийн асран хамгаалалтанд авах хүсэлт гаргаж байна. Учир нь хүү М.А нь ээж Б.Сд удаа дараа зодуулсны улмаас түүнээс айдаг болсон, цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй байгаа бөгөөд хүүгийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай байгаа болно. Тиймээс асуудлыг түргэн шуурхай шалгаж, 13 настай хүү М.Агийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж Д.Мын асран хамгаалалтанд өгнө үү гэх хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 278 дугаар албан бичгээр ...Мын Агийн асран хамгаалалт, аюулгүй байдал, нөхцөл байдлын үнэлгээтэй холбоотой хамтарсан багийн хурал 2023 оны 10 дугаар сарын 25-нд болсон гэж мэдсэн. Д.М нь хүү М.Аг өөрийн асран хамгаалалтанд авах хүсэлтэй байгаа болно. Тиймээс хамтарсан багийн хурлын шийдвэрийг албажуулж, шийдвэрийн хуулбар хувийг гаргаж өгнө үү. Жич: холбогдох зардлыг төлөх болно. гэх хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 285 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 29*******, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 293 дугаар албан бичгүүдээр тус тус Хүү М.А нь өнөөдрийг хүртэл хичээлдээ явахгүй байгаа, энэ нь түүний сурлага хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх тул холбогдох арга хэмжээг яаралтай авч өгнө үү гэх хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 301, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 304 дүгээр албан бичгээр регистрийн дугаай Б овогт Бгийн Стай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх өргөдөл гомдлыг түргэн шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авахуулах хүслэлтийг өмнө нь гаргасан. Б.Сд холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчилд холбогдогчоор шалгаж байгаа болно /төрсөн хүүхдээ зодсон/ Мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурал дээр Б.С нь зүй зохисгүй авирласан, хүү М.А нь аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй талаараа өөрөө хэлсэн. Хүү М.А нь өнөөдрийг хүртэл хичээлдээ явахгүй байгаа, энэ нь түүний сурлага хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх тул аав Д Мын асран хамгаалалтад өгнө үү. Жич: хуульд заасан чиг үүргээ биелүүлэхгүй байгаагаас учирсан хохирол, хор уршгийг танай байгууллага хариуцах болно гэдгийг урьдчилан сануулж байна. хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 306, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 311 дугаар албан бичгүүдээр регистрийн дугаай Б овогт Бгийн Стай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх өргөдөл гомдлыг түргэн шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авахуулах хүсэлтийг 7 удаа гаргасны эцэст танай байгууллагын ажилтан гэх *Захиргаа хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн М.Отгоншүр, Хууль ёсны төлөөлөгч Б.М нарын гарын үсэгтэй, тамга тэмдэг дарагдаагүй, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр огноолсон хариу өгөх тухай бичгийг гардаж авлаа. 1. Бичигт "... М.Агийн эцэг эх болох Д.М, Б.С нарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох асуудалд шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүхдийг Түр хамгаалах байранд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байхаар шийдвэрлэсэн болно..." гэжээ. Б.Сд холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчилд холбогдогчоор шалгаж байгаа. /төрсөн хүүхдээ зодсон, хүүхдийн эрхийг зөрчсөн/ Мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурал дээр Б.С нь зүй зохисгүй авирласан, хүү М.А нь аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй байгаа талаараа өөрөө хэлсэн. Бодит байдал ийм байхад хүүхдийн аав Д.Мын асран хамгаалалтад өгөхгүй гэж гарсан шийдвэрийг эс зөвшөөрч эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргах тул Түр хамгаалах байранд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллахаар болсон шийдвэрийг хуулбарлаж өгнө үү.

2. Хүү М.А нь багаасаа бие султай хоолой нь амархан өвддөг, ханиад хүрсэн халуунтай байсан. Тиймээс М.Ад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, тэр талаар албан ёсоор хариу өгнө үү.

3. Хүү М.Аг сүүлийн 14 хоног хичээлд нь явуулаагүй. Одоо 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хичээлийн 2-р улирал эхэлнэ. М.Аг танхимын сургалтад хамруулж, хичээлийн хоцрогдолд оруулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 318, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 324, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 326, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 336, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 338, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 340, 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 343, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 346, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 348 дугаар албан бичгүүдээр тус тус ...хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх хариуг авах хүсэлтийг удаа дараа өгсөн боловч дарга байхгүй, даргыг томилогдохоор хариу өгнө, 14 хоногийн дараа хариу өгдөг гэх мэт шалтаг хэлэх байдлаа больж, хариуг бичгээр яаралтай өгнө үү гэх хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 356, 2023 оны 1******* сарын 01-ний өдрийн 359, 2023 оны 1******* сарын 04-ний өдрийн 367, 2023 оны 1******* сарын 04-ний өдрийн 366, 2023 оны 1******* сарын 05-ны өдрийн 371, 2023 оны 1******* сарын 06-ны өдрийн 375, 2023 оны 1******* сарын 07-ны өдрийн 380, 2023 оны 1******* сарын 07-ны өдрийн 381, 2023 оны 1******* сарын 08-ны өдрийн 383, 2023 оны 1******* сарын 08-ны өдрийн 384 дүгээр албан бичгүүдээр тус тус ...Хүү М.Аг...танхимын сургалтад хамруулж өгнө үү, регистрийн дугаай Б овогт Бгийн С нь хүү М.Аг зодсоны улмаас зөрчлийн хэрэг үүссэн бөгөөд шүүх хуралдаан зарлагдсан байгаа болно. Б.М та хүү М.Агийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон нь үнэн бол шүүх хуралдаанд биечлэн оролцож, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. Жич: хэрэв чадахгүй бол хүү М.Агийн аав Д.Мыг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг, 2023 оны 1******* сарын 08-ны өдрийн 388, 2023 оны 1******* сарын 11-ний өдрийн 391, 2023 оны 1******* сарын 12-ны өдрийн 394, 2023 оны 1******* сарын 13-ны өдрийн 396, 2023 оны 1******* сарын 13-ны өдрийн 396, 2023 оны 1******* сарын 14-ний өдрийн 398 дугаар албан бичгүүдээр тус тус регистрийн дугаай Б овогт Бгийн С нь хүү М.Аг зодсоны улмаас зугтаж, аавдаа очсоны дараа түр хамгаалах байранд 40 гаран хонож байгаа. Д.М, түүний өмгөөлөгчийн зүгээс хүү М.Аг түр хамгаалах байрнаас rаргах, өөрийн асрамжинд авах хүсэлтийг олон арван удаа гаргасан. Гэтэл Бгийн С гэх харь элгийн хүнд хүү М.Аг өгсөн гэдгийг өнөөдөр мэдлээ. Д.М нь өнөөдрийн байдлаар М.Агийн аав хэвээрээ байгаа, гэрлэлт цуцлагдаагүй, хүүхэд өсөх орчин нөхцлийн хувьд таатай байхад харь элгийн хүнд хүүхдийг өгсөнд гомдолтой байна. Хүүгийн аавын хувьд өргөдөл гомдол нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хүү М.Аг харь элгийн хүн болох Б.Ст өгөх болсон шийдвэрийг хуулбарлаж өгнө үү. эх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

12. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн Д.М, түүний өмгөөлөгч Ц.Г нарын 2023 оны 10 дугаар сарын 30, 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргасан хүсэлтийг хүлээн авсан. М.А нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр СБД-ийн ГБХЗХХ-ийн Түр хамгаалах байранд ирсэн. Тус байгууллагын зүгээс хүү М.Аг хамгаалалдаа аван хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг зохих хууль, журмын дагуу үзүүлж байгаа. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны байранд хүүхдийг аав Д.Мтай уулзуулж, хүүхдийн хүсэлтийг үндэслэн аавын асран хамгаалалд өгөх гэхэд ээж Б.С татгалзсан тул хүүхдийг буцаан түр хамгаалах байранд хүргэсэн. 2023.10.25-нд хүүхдийн ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтантай холбогдон албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улс Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 1305 шинжээчийн дүгнэлт, ээж Б.Сгийн гаргасан хүсэлтийг үндэслэн М.Агийн эцэг эх болох Д.М, Б.С нарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох асуудалд шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүхдийг Түр хамгаалах байранд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байхаар шийдвэрлэсэн болно. гэж,

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.******* зүйл, ХНХСайдын 2017 оны ******* сарын 14-ны өдрийн А/39 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журмын 2.2.4 заалтыг үндэслэн М.Ад Түр хамгаалах байранд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл доорх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. ХНХС-ын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/74 тоот тушаалаар батлагдсан Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журмын дагуу тус хэлтсийн сэтгэл зүйч уулзалт зөвлөгөөг 5 удаа үзүүлсэн. Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний журмын 5.3.1-д заасны дагуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 09-нд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлж бичиж өгсөн эмийг жорын дагуу авч уулгасан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчид үзүүлж, рентген зураг авхуулсан. Эмчийн бичиж өгсөн эмчилгээ хийгдсэн. Өрхийн эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн нийгмийн ажилтан П. О болон ******* ангийн багш Нар******* н холбон зуучлан хүүхдийн нөхцөл байдлыг мэдээлсэн. Боловсролын хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн танхимын бус хувилб, цахимаар боловсролын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аав М.Мтай 2023 оны 11 дүгээр сарын 02-нд хүүхдийг уулзуулсан, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аав болон эмээтэй утсаар яриулсан, 2 удаагийн эргэлтийн зүйлийг хүүхдэд хүлээлгэн өгсөн. М.Агийн асуудлаар хамтарсан баг 2 удаа хуралдсан, дараагийн хурлыг төлөвлөн ажиллаж байна, 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын шийдвэрээр хүүхдийг эргэн нэгтгэнэ. гэх хариуг тус тус өгсөн байна.

13. Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хандан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 1******* сарын 13-ны өдрийг хүртэл 3 гомдол, 12 хүсэлт гаргасан байх бөгөөд тус байгууллагаас нэхэмжлэгч Д.Мад хандан 2023 оны 1******* сарын 04-ний өдөр 01/880 дугаар албан бичгээр Таны 2023 оны 11-р сарын 20-нд ирүүлсэн хүсэлтийн дагуу судлан ажиллаж хүүхэд М.А, ээж Б. С, аав Д.М най уулзан тайлбар мэдээллийг авч ажиллаж байна. Мөн холбогдох байгууллага болон харьяа хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээлэл, шаардлагатай материал, шийдвэрийг тодруулж байна. Тиймээс таны ирүүлсэн өргөдлийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж заасны дагуу хуулийн хугацаандаа шалгаж байх тул тухайн хүсэлттэй адил утга бүхий өргөдлийг удаа дараа гаргахгүй байхыг сануулж байна. Удаа дараа ирүүлж байгаа хүсэлт нь "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн этгээд гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн этгээд, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно" гэж заасан байдаг учир энэ заалтыг хэрэгжүүлэх тухай сануулан, зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна. гэж,

2023 оны 1******* сарын 13-ний өдөр 01/92******* албан бичгээр Таны 2023 оны 11-р сарын 20-нд ирүүлсэн гомдлын дагуу судлан ажиллаж дараах хариуг хүргэж байна. Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 19-р хороонд оршин суух хаягтай иргэн Д.М, Б.С, хүүхэд М.А най уулзалт зохион байгуулж холбогдох мэдээллийг авч ажилласан. М.А нь Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх түр хамгаалах байранд 2023 оны 10-р сарын 20-ны өдрөөс 12-р сарын 07 хүртэл хүүхэд хамгааллын үйлчилгээг авсан. Тус үйлчилгээнд аюулгүй байдлын хамгаалал, боловсролын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, хөгжлийн үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээг тус тус тасралтгүй хүргэн ажилласан. Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран холбогдох байгууллагын мэдээлэл авах, эргэн нэгтгэх үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүйгээр ханган ажилласан бөгөөд хуульд заасан үйлчилгээг журмын дагуу хэрэгжүүлэн ажилласан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04-р сарын 20-ны өдрийн А/73 тоот тушаалын хавсралт "Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журам"-ын дагуу түр хамгаалах байраар үйлчилгээ үзүүлэх, эргэн нэгтгэх шийдвэрийг хорооны засаг дарга шийдвэрлэх тул Сүхбаатар дүүргийн 19-р хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн төрөл садангийн асран хамгаалалтад шилжүүлсэн. Цаашид гэрлэлт цуцлах, насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дэх заалтын дагуу шүүх шийдвэрлэх тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү. Цаашид дээрх асуудлаар холбогдох шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай учир хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байгууллага болон мэргэжилтэнтэй холбоотой гомдол мэдээлэл нь "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн этгээд гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн этгээд, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно" гэж заасан заалтыг зөрчиж байна гэж үзэх тул хэрэгжүүлнэ үү. Гэх хариуг тус тус хүргүүлжээ.

14. Ийнхүү нэхэмжлэгч Д.М нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: Д.М миний бие нь 1976 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, одоо 47 настай эрэгтэй. Б.Стай 2008 онд танилцаж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү М.А нь 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, одоо 13 настай. Аав Д.М, ээж Б.С нар нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Тухайн үед хүү М.А нь ээжтэйгээ хамт байсан, ээж Б.С нь хүүгээ үе үе зоддог байсан тул аав Д.М миний бие Сүхбаатар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 2022 оноос эхлэн хэд хэдэн удаа бичгээр өргөдөл гаргасан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Б.С нь 2023 он гарсаар хүү М. Аг зодох тоо хэмжээ ихэссэн тул Д.М би дахин Сүхбаатар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст бичгээр өргөдөл гаргасан боловч огт хэрэгсэж үзээгүй болно. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Аг ээж нь зодсоны улмаас зугтаж аав М.М дээрээ ирсэн. Ээж Б.С нь аав Д.М дээр ирж хэрүүл шуугиан үүсгэсэн тул цагдаад дуудлага өгсөн бөгөөд хүү М.Аг хамгаалах байранд хүргэн ээж Б.Сг Зөрчлийн тухай хуульд зааснаар амгалан тайван байдал алдагдуулсан гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан. Хүүхэд аавтайгаа хамт баймаар байна гэж хэлсэн боловч ямар ч шалтгаангүйгээр хамгаалах байр луу авч явсан. Мөн ээж Б.Сг хүү М.Аг зодсон, хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 болон 6.20 дугаар зүйлийн 7-д зааснаар зөрчлийн хэрэг үүсэн холбогдогчоор татсан, шүүх хуралдаан товлогдсон боловч зөрчилд холбогдогч Б.С нь элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаа болно. Д.М би өөрийн өмгөөлөгч Ц.Гийн хамт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэлт цуцлах шүүх хуралдаанаар хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох хүртэл хүү М.Аг аав Д.М миний асрамжинд өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гомдлыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд хэдэн арван удаа өгсөн боловч, ямар ч арга хэмжээ авалгүй 48 хоносны эцэст ямар ч үндэслэлгүйгээр хүү М.Аг харь элгийн хүн болох Б.Сийн асрамжинд 2023 оны 1******* сарын 08-ны өдөр өгсөн. /Д.М миний Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон эцэг аав байх эрх, үүргийг ноцтой зөрчсөн/ Энэ хугацаанд Д.М би өмгөөлөгч Ц.Гийн хамт:

1. Сүхбаатар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандан Хүүхдээ зодсон ээж Б.Стай холбоотой олон удаа өргөдөл гомдол гаргасан боловч шалгахгүй байна

Хүү М.Агийн амь нас эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авч өгнө үү

Хүү М.Аг аав Д.М нь өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна

Хүү М.Аг сургуульд нь явуулахгүй байгаагаас хичээлийн хоцрогдолд орж байна, арга хэмжээ авч өгөөч

Хүү М.Аг гэрлэлт цуцлах шүүх хуралдаан болтол аав Д.Мын асрамжинд өгнө үү

Хүү М.Аг аав Д.Мын асрамжинд өгөхгүй гэсэн шийдвэр гарсан бол хуулбарыг гаргаж өгнө үү, дараагийн шатанд гомдол гаргах шаардлагатай байна

Хүү М.Ад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ үү

Хүсэлтийг шийдвэрлэж хариуг бичгээр яаралтай өгнө үү

Хүү М.Аг танхимын сургалтад хамруулж өгнө үү

Хүү М.Агийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчлийн шүүх хуралд нь оролцож өгөөч

Хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол Д.Мыг өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцуулах боломж олгооч

Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрийн хуулбарыг өгнө үү гэх агуулгатай хүсэлт гомдлыг олон арван удаа гаргасан боловч юу хийгээгүй, үндэслэл бүхий хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

2. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газ хандан

Хүү М.Аг ээж Б.С нь олон удаа зодсон боловч Сүхбаатар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд ямар ч арга хэмжээ авахгүй байна

Хүү М.Аг гэрлэлт цуцлах шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл аав Д.Мын асрамжинд өгнө үү

Хууль ёсны төлөөлөгч гэх ажилтан Б.Мийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү

Хүү М.Аг танхимын сургалтанд яаралтай хамруулж өгнө үү

Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүдийг хуулбарлан өгнө үү

Хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаралтай хамгаалж өгнө үү

Хүсэлт гомдлын хариуг яаралтай өгнө үү гэх агуулгатай хүсэлт гомдлыг олон арван удаа гаргасан боловч юу хийгээгүй, үндэслэл бүхий хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

Өнөөдрийн байдлаар 13 настай хүү М.Агийн аав нь Д.М миний бие, үүнийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй. Д.М, Б.С нарын гэрлэлт өнөөдрийн байдлаар хүчинтэй, хүү М.Агийн асран хамгаалагчаар хэн алиныг нь тогтоогоогүй. Аав Д.М нь хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэл сонирхолтой, хүү М.А ч аавтайгаа хамт байх дуртай талаараа удаа дараа хэлж байсан. Ээж Б.С нь хүүгээ удаа дараа зодож байсан нь тогтоогдсон. Хүү М.Аг асрамжинд нь өгсөн гэх Б.С нь Б.Сгийн төрсөн эгч тул хүү М.А нь хүчирхийлэгч ээжтэйгээ уулзах магадлал маш өндөр. Б.Сийн гэр нь Сонгинохайрхан дүүрэгт байрладаг тул хүү М.Агийн сурдаг ерөнхий боловсролын 2-р сургуулиас 10 км орчим зайтай. Харин Д.Мын гэрээс 5 минут алхаад сургуульдаа очно. Б.С нь 1 өрөө байранд амьдардаг., харин Д.М нь ээжтэйгээ хамт 3-н өрөө байранд байдаг, хүү М.А нь өөрийн гэсэн өрөөтэй болно. Хүү М.А нь хүүхэд хамгаалах байранд байх хугацаандаа хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны зовиуртай байдалд олон хоног байснаас шууд шалтгаалан уруул нь хуурайшсан, хамрын үзүүр нь шархалсан, хацар дээр нэлээд том шарх үүссэн байдалтай болсон байсан.

Бодит байдал ийм байхад хүүхэд хамгаалах гэсэн нэртэй, хүний эрхийн мэдрэмжгүй Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн албан тушаалтнуудын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалан Д.М миний болон хүү М.Агийн эрх хууль ёсны ашиг сонирхол асар ихээр зөрчигдсөн, харь элгийн хүн хүүг маань асран хамгаалж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Сүхбаатар дүүргийн засаг даргад хандан олон арван хүсэлт, гомдол, өргөдөл гаргасны эцэст хариу авсан. Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид:

Хүү М.Аг хүүхэд хамгаалах байр луу авч явсан шалтгаан, ямар үндэслэлээр ажилтан Б.Мийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон болон гэрлэлт цуцлах шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл аав Д.М миний асрамжинд хүү М.Аг өгөхгүй гэж шийдвэрлэсэн шалтгаан, Хамтарсан багийн хуралд аав Д.Мыг оролцуулалгүй харь элгийн хүн Б. Сийн асрамжинд өгөхийг шийдвэрлэсэн шалтгаан Өнөөдрийг хүртэл өгсөн хүсэлт гомдлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа шалтгаан Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүдийг яагаад аав Д.Мад хуулбарлан өгөхгүй байгаа шалтгаан Хүү М.А нь Б.Сийнд очоод амьдрах орчин, сургуульдаа ирэх очих зай хугацаа зэрэг нь аавтайгаа амьдрахаас илүү таатай гэж үзсэн шалтгаан, Хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий албан тушаалтнууд яагаад ажлаа зохих ёсоор хийхгүй байгаа шалтгаан Д.Мын аав байх, эцэг байх эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа шалтгаан зэргийг асуусан агуулга бүхий олон арван хүсэлт гомдол өргөдөлд нэг ч удаа хариу өгөөгүй.

Харин хоёр удаа хэвлэмэл хуудсан дээр бичигдээгүй, тамга тэмдэггүй хариуг гардан авсан. Агуулгын хувьд авч үзвэл: хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулж, сэтгэл зүйн болон бусад тусламж үйлчилгээг үзүүлж байна, хичээл боловсролд нь анхаарч байна гэсэн байдаг ч бодит байдал дээр үнэн зүйл байхгүй байсан.

Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан Д.М миний: мэдээлэл авах, холбогдох бичиг баримтыг хуулбарлан авах, бичиг баримттай танилцах эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүдийг ямар ч шалтгаангүйгээр хуулбарлан өгөхөөс татгалзсан, мөн нэг ч удаа уншуулж байгаагүй.

Дээр дурьдсан нөхцөл байдлын талаар Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн засаг даргад хандан олон арван удаа хүсэлт гомдол өргөдөл гаргасан боловч Д.М миний болон хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, мөн үндэслэл бүхий хариу өгөөгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэсэн байдаг ч Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид нь Д.М миний болон хүү М.Агийн эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах гэсэн байдаг боловч Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид нь хүү М.Аг: сургуульд явуулахгүй 48 хонуулж хичээлийн хоцрогдолд оруулсан, эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлээгүй, зөрчилд холбогдогч Б.Стай холбоотой шүүх хуралд хохирогч буюу хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй

Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан Хүүхдийн хөгжих эрх, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг тус тус ноцтой зөрчсөн, хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Д.М миний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хамт амьдрах, хайрлах эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан тул нэхэмжлэл гаргаж байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 52.5.1-д заасантай нийцнэ гэж үзэж байна. Тухайн асуудлаар Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн засаг даргад олон арван удаа хандсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй тул Хүний эрхийн үндэсний комисс-т хандсан, одоо шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Д.М нь хүү Мын Агийн эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа, Б.С Д.М нарын гэрлэлт одоогоор хүчинтэй байгаа, 13 настай хүү М.Агийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагы албан тушаалтнууд удаа дараа ноцтой зөрчсөн, зөрчсөөр байгаа тул нэхэмжлэл гаргасан. Тиймээс захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Ө нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбаа: Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс иргэн Д.Мын хүү М.Аг түр хамraaлах байранд байрлах хугацаанд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилласан. Хорооны хамтарсан баг хүүхдийн эцэг эхэд хамтарсан багийн хурлын шийдвэрийг, хүүхэдтэй холбоотой асуудлыг танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ тухай хүсэлтээ 19 дүгээр хорооны Засаг даргад хандаж гаргахыг иргэн Д.Мад зөвлөсөн. Жич: Хамтарсан баг нь орон нутгийн түвшинд ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг хангаж, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын нэгж юм.

2. Иргэн Д.Маас Ц.Сд холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр 230900 тоот зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шүүх рүү шилжүүлсэн. Шүүх хурлын тов гараагүй байна. Одоогоор хууль ёсны төлөөлөгч Б.Мийг шүүх хуралд оролцуулах хүсэлт ирээгүй байна.

3. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд ахлагч Х, хүүхдийн тусламжийн утас 108-н ахлах нийгмийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Шуурхай дуудлагын ахлах нийгмийн ажилтан С.С, зөвлөх нийгмийн ажилтан Б.А*******, шуурхай дуудлагын жолооч Ч.Ц******* нар ХНХСайдын 2017 оны ******* сарын 14-ний өдрийн А/39 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын "Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журам"-ын дагуу Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Түр хамгаалах байранд хүргэж ирсэн тул хүлээн авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажилласан.

4. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн 28и61/4143 тоот албан бичгийн дагуу М.Агийн хууль ёсны төлөөлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мэргэжилтэн Б.М томилогдон ажиллаж байна.

5. М.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Түр хамгаалах байранд ирж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн шийдвэрээр 2023 оны 1******* сарын 07-ны өдөр үйлчилгээ дуусгавар болсон тул нагац эгч Б.Сийн асран хамгаалалтад эргэн нэгтгэгдсэн.

6. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан баг нагац эгч Б.Сийн гэрт нөхцөл байдлын үнэлгээ болон эрсдэлийн үнэлгээг хийн 2023 оны 1******* сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны 1******* сарын 07-ны өдөр нагац эгч Б.Сийн асран хамгаалалтад эргэн нэгтгэсэн. Хамтарсан багийн шийдвэртэй холбоотой нэмэлт мэдээллийг тус хамтарсан багаас авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.М болон Б.С нар нь гэр бүл байсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж хүү М.Аг ээж Б.Сгийн асрамжид үлдээсэн, Д.М нь М.Агийн биологийн эцэг биш болох нь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хараахан болоогүй, одоо хүүхдийг ээж Б.С нь өөрийн асрамжид байлгаж байгаа үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэнд нь 2 хэсэгт буюу тогтоох хүчингүй болгох шаардлагаар нь ангилан дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан Хүү М.Аг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Ад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Д.М, Б.С нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Аг иргэн Б.Сийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн харьяа Түр хамгаалах байранд шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон дараахь үйл баримтууд болон гэрч Д.О, Б.С, Б.С, М.Б, Ш.Б, Т.Ө нарын мэдүүлгүүд, Нэг цэгийн үйлчилгээний төвийн Кейс файл гэх баримт зэргээс үзвэл 2023 оны 10 сарын 21-ний өдрийн 01:04 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* хэлтсийн цагдаа Х 93 дугаарын утсаар Хүүхдийн тусламжийн 108 дугаар луу холбогдож ээж нь цагдаад дуудлага өгсөн, аав нь хүүхдээ өнөөдөр авсан, хаалгаа тайлахгүй байна, аав нь бэлгийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна гэсэн дуудлагын дагуу очсон, хүүхэд хэвийн байна, хүү ээж дээрээ очихгүй зоддог гээд, ээж нь хүүгээ аав руу нь өгч явуулахгүй байна гээд байна гэв гэж тэмдэглэсэн, уг мэдээллийн дагуу ахлах ажилтан С.С М овогтой Аг бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх зөрчлийн хэлбэртэй... гэх Мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн,

Мөн Хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүлээлгэн өгөх маягт-д ахлах ажилтан С.С нь М.Аг Түр хамгаалах байрны Нийгмийн ажилтан Л.Гт илтгэх хуудас, 103 бичиг, аюулын зэргийн үнэлгээ үйлдэж хүлээлгэн өгснөөр М.Аг Түр хамгаалах байранд авсан, 48 хоногийн дараа буюу 2023 оны 1******* сарын 07-нд ээжийнх нь эгч болох Б.Ст эргэн нэгтгэсэн болох нь тогтоогдов.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хохирогчийн эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана, 8.1.5-д гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой...зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч...ийн аюулгүй байдлыг хангах, даруй тусгаарлах, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авах;, 8.1.7-д хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд, төрийн...байгууллага хохирогчийн эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлөх;, 20 дугаар зүйлийн 20.2-т Хамтарсан баг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 20.2.3-д нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;, 20.2.4-т хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;, 25 дугаар зүйлийн 25.4-т Цагдаагийн алба хаагч...дараахь ажиллагааг явуулж болно:, 25.4.1-д ...хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх..., 30 дугаар зүйлийн 30.1-д Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, баг, хорооны Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна:, 30.1.1-д хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх; гэж,

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл байгаа бол энэ хуульд заасан тусгаарлах арга хэмжээг авахдаа тэдний зөвшөөрлийг шаардахгүй., мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Хуульд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийг боломжтой тохиолдол бүрд гэр бүлд нь эргэн нэгтгэнэ., 16.2-д Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан хүүхэд асрах хувилб болон төвлөрсөн асрамжийн үйлчилгээнээс хүүхдийг гэр бүлд нь нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавина. гэж заасан.

Дээрхи хуулиудад заасны дагуу байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хамтарсан багийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хорооны Засаг дарга Ш.Б, Нийгмийн ажилтан Г.Г*******, Хэсгийн байцаагч Х.Б, Өрхийн эмч Б.Н*******, ГБХЗХХ-ийн мэргэжилтэн Б.Ө нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурлын шийдвэрээр М.Аг хамгаалах байрнаас гаргахад өөрийн хүсэлтийг харгалзан үзэх мөн хүүхдийн ээж М.Сгийн шалгагдаж байгаа хэрэг шийдэлтийг харж мөн хүүхдийг өгөхдөө эцэг эх хоёрын аль нэгэн дээр очсон ч хоёр талыг нөлөөллийн арга хэмжээ авч сургалт, зөвлөгөөнд хамруулах, шүүхийн шийдвэр гал хүүхдийг хамгаалах эргэн хяналт хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх тал дээр ажиллах-аар, мөн Хамтарсан багийн 2023 оны 1******* сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр ...Д.М, Б.С н холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асран хамгаалагч тогтоох шүүх хурлын шийд гал...түр хугацаанд Б.Сийн хүсэлтээр М.Аг хамгаалах байрнаас гаргаж эгч Б.Ст эргэн нэгтгэж асран хамгаалуулахыг дэмжиж шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдов.

Үүнээс үзвэл Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд цагдаагийн ажилтнаас мэдээлэл өгч улмаар М.Аг хүнд нөхцөлд байгааг тодорхойлон М.Аг Түр хамгаалах байранд хүлээлгэн өгснийг тухайн цаг үед захиргааны байгууллага хүлээн авсан нь хүүхдийн нөхцөл байдалд тохирсон байхаас гадна хүүхдийг Түр хамгаалах байранд хүлээн авсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэх нөхцөл байдал үүсэхгүй.

Учир нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан нөхцөл байдал үүссэний улмаас хүүхдэд хамгаалалт үзүүлж байгаа тохиолдолд захиргааны байгууллага хүүхдийн эцэг эхээс зөвшөөрөл авах шаардлагагүй, хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа тул Хүү М.Аг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Хамтарсан багийн хурлын шийдвэрээр иргэн Д.М, Б.С нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аг түр хамгаалах байранд байлгахаар шийдвэрлэсэн, мөн М.Аг нагац эгч Б.Ст эргэн нэгтгэсэн шийдвэрүүдийг гаргахдаа Хамтарсан багаас хүүхдийг түр хамгаалах байранд авахаар шийдвэрлэсэн шалтгаан нөхцөл арилаагүй, эцэг эхийн гэрлэлтийн маргаан шийдвэрлэгдээгүй байсныг харгалзан үзсэн байх ба нөгөө талаар Хамтарсан багийн гаргасан шийдвэр нь хариуцагч захиргааны байгууллагад хамааралгүй, өөрөөр хэлбэл бие даасан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт өгөх боломжгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:, 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;, 26.2.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, түүний хууль ёсны төлөөлөгч байх эрх, үүрэгтэй хэдий ч нэгэнт эцэг эхийн хооронд гэрлэлтийн маргаан үүссэн, хүүхдийн асрамжийн талаар маргаантай байгаа, мөн хүүхдийг төрийн захиргааны эрх бүхий байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамгаалалтанд авч хүүхдийг эцэг, эхийн аль алинаас нь тусад нь байлгах шаардлагатай гэж шийдвэрлэсэн нөхцөлд захиргааны байгууллагаас Хүү М.Ад хууль ёсны төлөөлөгч томилсон нь буруу биш, энэ нь хуулиар тусгайлан тогтоосон харилцаа болно.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ******* хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 28иб1/4143 дугаар албан бичгээр ...тус хэлтэст ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад...13 настай М.Агийн эрх нь зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул уг хүүхдэд хууль ёсны төлөөлөгч томилон өгч хамтран ажиллана уу гэх хүсэлт ирүүлсний дагуу хариуцагч захиргааны байгууллагын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 37******* албан бичгээр Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Мийг томилсныг хууль бус гэж үзэх боломжгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн ..Хүү М.Аг иргэн Б.Сийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд М.Аг түүний нагац эгч болох Б.Ст эргэн нэгтгэсэн нь хууль болон журмын заалтыг зөрчөөгүйн дээр Хамтарсан багийн хурлын шийдвэрийн дагуу хэрэгжсэн үйл ажиллагаа болохын хувьд шүүхээс түүнд тухайлан дүгнэлт өгөх боломжгүй, нэхэмжлэгч энэ шийдвэрийн талаар хариуцагчид холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөө талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч М.Аг ээж Б.Сгийн асрамжид үлдээж шийдвэрлэснээр хүү М.А ээжтэйгээ амьдарч байгаагаас үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргээлгэх нийтийн эрх зүйн эрх ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Б.Сд холбогдох 230900 дугаай зөрчлийн хэрэгт хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох, Хүү М.А нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нараас 35 удаа тус тус хариуцагч захиргааны байгууллагад гомдол хүсэлт гаргасан, үүний хариуд 2023 оны 110 дүгээр сарын 07, 2023 оны 11 дүгээр сарын 27, 2023 оны 1******* сарын 13, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тус тус хариу өгсөн болох нь тогтоогдов.

Гэвч 2024 оны 01 дүгээр сарын 08, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Монгол шуудан компаниар хүргүүлсэн 2 албан бичгийг нээлгүйгээр хүлээн авахаас татгалзсан тэмдэглэгээ хийж улмаар Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Бага тойруу, 44 байр, ******* хаягаар буцаан хүргүүлсэн нь тогтоогдсон, энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 7.1.2-д харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн гаргасан дээрхи үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгчийн, Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус гэх тухайд, тухайн мэдээлэл нь хүү М.Агийн хувьд нууц мэдээлэл-д хамаарч байх тул энэ талаархи мэдээллийг гаргаж өгөх үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь буруу биш.

Б.Сд холбогдох 230900 дугаай зөрчлийн хэрэгт хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох шаардлагын тухайд энэ асуудал нь хариуцагч захиргааны байгууллагын ажилтны Төрийн албаны чиг үүрэгтэй холбогдох, нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хууль ёсны төлөөллийн тухай асуудал бөгөөд тухайн этгээд албаны чиг үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхийг шалган тогтоох нь байгууллагын өөрийнх нь эрх хэмжээнд шийдвэрлэгдэх ба захиргааны байгууллагын энэ үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.М Хүү М.А нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох шаардлага гаргасан ба шүүхээс хүүхэд хамгаалах Түр байранд хийсэн үзлэг болон гэрч Д.О, М.Б, Т.Ө нарын мэдүүлэг, М.Аг эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл, эмчийн заавар зөвлөгөө зэргээс үзвэл М.А нь Түр хамгаалах байранд байх хугацаанд хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтанд орсон болох нь тогтоогдоогүй болно.

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 08, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг хүлээн авч зохих журмаар шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7, 25 дугаар зүйлийн 25.4.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Маас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2024 оны 01 дүгээр сарын 08, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг хүлээн авч зохих журмаар шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох Хүү М.Атай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүү М.Аг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Ад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Д.М, Б.С нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Аг иргэн Б.Сийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.А нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох, Б.Сд холбогдох 230900 дугаай зөрчлийн хэрэгт хүү М.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН