Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00403

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00403

Б******* аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч П.Хишигдаваа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, 5 дугаар багт оршин суух, Д******* овогт Б*******ын У******* /рд:ГН*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,434,000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00341/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,

Хариуцагч Б.У*******,

Прокурор М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Б.У*******т холбогдуулан 1,434,000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.У******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 03-04 цагийн орчим Б******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт Б.М биед халдан зодож, араас татаж унагаасны улмаас Баруун зулай ясны ар хэсгээс доош баруун чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн дугаартай гэмт хэрэгт,

Б******* аймгийн Прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.У*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 35 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Б******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгээс хохирогч Б.М эрүүл мэндэд учирсан гэмтэлд яаралтай тусламж, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмийн эмчилгээ зэрэгт нийт 1,434,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.",

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.,

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд Б.У*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,434,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн

сан банк дахь тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс Б.У*******ын материалыг дахин хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй 280,000 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, 1,154,000 төгрөг болгон нэхэмжлэлээ багасгаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие У******* нь иргэн Б.Мөнх-Эрдэнэд эмчилгээний зардал 2,000,000 төгрөг мөн сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөгийг төлж харилцан тохиролцсон. Тиймээс нэхэмжилсэн мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У*******т холбогдох, хохирогч Б.М эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 1,434,000 төгрөг зарцуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 280,000 төгрөгийг хасаж, 1,154,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 154,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь дугаарын дансанд төлж барагдуулахаар харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зуржээ.

 

Төрийг төлөөлж оролцсон прокурор М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, Д.Хишигсүрэнд холбогдох иргэний хэрэгт зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Талууд эвлэрсэн нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Б.У*******т холбогдуулан 1,434,000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 280,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.У******* нь 1,154,000 төгрөгийг

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 154,000 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь дугаарын дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 280,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.У******* нь 1,154,000 төгрөгийг

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 154,000 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд дахь дугаарын дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ эвлэрсэн эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамж 32,246 /гучин хоёр мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ