| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03436/И |
| Дугаар | 184/ШШ2024/05101 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/05101
0 0 84/ШШ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, *******-******* тоот хаягт бүртгэлтэй боловч дүүрэг, *******-р хороо, элхийн *******--- тоот хаягт оршин суух, азар овогт ын /РД:АЮ026809/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, аян туруун *******- тоот хаягт оршин суух, овогт ын /РД:НТ99003/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд оны 04-р сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О., хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч О. нь А.д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: О. миний би******* нь А.тай 2020 оны 03-р сараас хойш хамтран амьдарсан. идний хамтран амьдрах хугацаанд 202 оны 0-р сарын -ны өдөр охин Н., оны 0-р сарын 7-ны өдөр охин Н. нар төрсөн. ид зан харилцаа таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж оны 02-р сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдрах болсон. оны 0-р сарын 7-ны өдөр охин Н. нь 7 сартай дутуу төрж миний асрамжид оны 03-р сарын *******-ны өдрийг хүртэл байж байгаад 03-р сарын *******-ны өдрөөс хадам ээж болох н.Алтанцэцэг асарч хамгаалж эхэлсэн. Тэр ү*******эс хойш охин Н., Н. нарыг надтай уулзуулахгүй. ид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2 охин маань эцгээрээ овоглодог. Охин Н. нь цэцэрлэгт сурдаг, охин Н. хадам ээж харж хамт амьдардаг. Иймд хуульд заасны дагуу 2 охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн цэцэрлэгийн, хичээлийн хэрэгсэл, хүүхдэд маань сүү, живх бусад зардлууд хуульд заасны дагуу эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч О. нь байнга оройн цагаар ирж хүүхдүүдтэй уулзана гэдэг. ага охиныг эмээтэй нь агаар салхинд гаргадаг. Тэр ү*******д нь ирчхээд уулзах гэж хэл амаар доромжилдог. Хүүхдэд мөнгө өгөх үү гэж асуухад юм хэлдэггүй. О. нь дугаараа нууцалж залгаад хэл амаар доромжилдог. Хүүхдүүдийг эхийн асрамжид шилжүүлбэл цаашдын суралцах орчин өсөж торних газар дутагдалтай гэж үзэж байна. Том охин маань өөрийнхөө явдаг цэцэрлэгтээ дуртай, сэтгэл ханамжтай байдаг. ага охиныхоо ягаан дэвтрийн хуулбараас харвал ээж нь сайн дураар татгалзаж эмээ нь асрах авсан бичиг байдаг. Өнөөдөр охины маань үзлэгийн цаг болчхоод тэр дэвтрийг авчир ирж чадаагүй. Хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээнэ, тэтгэлэг шаардахгүй гэжээ.
3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
-Нэхэмжлэгчээс /хх-/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ О.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-4/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-5/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 88-р цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, /хх-6/ ӨЭМТ-ийн Н.Аялгүү, Н. нар эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан гэх тодорхойлолт, /хх-7-8/ Н., Н. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-46/ Нийслэлийн Ерөнхий боловсролын -р сургуулийн захирлын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Хариуцагчаас: /хх-48-50/ А.гийн зээлийн мэдээллийн лавлагаа, /хх-5-52/ Хан богд кашм*******р ХХК-ийн *******рөнхий захирлын тодорхойлолт, /хх-53-54/ газар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Шүүхийн журмаар: /хх-23-39/ Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... О. миний би******* нь А.тай 2020 оны 03-р сараас хойш хамтран амьдрах хугацаанд 202 оны 0-р сарын -ны өдөр охин Н., оны 0-р сарын 7-ны өдөр охин Н. нар төрсөн. ид зан харилцаа таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж оны 02-р сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдрах болсон ... Иймд хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоож өгнө үү гэж нэхэмжилснийг,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж, маргасан. Үүнд: ... Нэхэмжлэгч О. нь байнга оройн цагаар ирж хүүхдүүдтэй уулзана гэдэг. ага охиныг эмээтэй нь агаар салхинд гаргах ү*******д нь ирчхээд уулзах гэж хэл амаар доромжилдог. Хүүхдүүдэд тавих анхаарал халамж сул, хэрэв эхийн асрамжид шилжүүлбэл цаашдын суралцах орчин өсөж торних газар дутагдалтай гэж үзэж байна. Том охин маань өөрийнхөө явдаг цэцэрлэгтээ дуртай, сэтгэл ханамжтай байдаг. ага охиныхоо ягаан дэвтрийн хуулбараас харвал ээж нь сайн дураар татгалзаж эмээ нь асрах авсан бичиг байдаг. Хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээнэ, тэтгэлэг шаардахгүй. и хүүхдүүдээ өөрөө асран хамгаалж, тэжээн тэтгэж чадна, том охиноо би өөрөө цэцэрлэгт зөөдөг тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4..Зохигч хамтын амьдралтай байх хугацаанд.
-202 оны 0-р сарын -ны өдөр охин Н. төрсөн, 3 настай,
- оны 0-р сарын 7-ны өдөр охин Н. төрсөн, 9 сартай,
4.2.Охин Н., Н. нар эцэг А.гаар овоглодог, Улаанбаатар хотод хамт амьдардаг,
4.3.Охин Н. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 88-р цэцэрлэгт сурдаг,
- охин Н. аавын асрамжид, гэртээ өсөж буй,
4.4.Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Одонт-Манал ӨЭМТ-ийн охин Н., Н. нар эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан гэх тодорхойлолтоор хариуцагч А. нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, тэжээн тэтгэж байгаа нь тогтоогдож байна,
4.5.Нэхэмжлэгч О. Нийслэлийн Ерөнхий боловсролын -р сургуульд сарын 900,000 төгрөгийн цалинтай, үйлчлэгчээр ажилладаг,
4.6.Хариуцагч А. нь Хан богд кашм*******р ХХК-д 20******* оноос хойш тасралтгүй, засварчнаар ажилладаг, сарын 2,884,000 төгрөгийн цалинтай, нэхэмжлэгч үүнийг няцаагаагүй,
4.7.Хариуцагч А. нь Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, аянтурууны *******-р гудамж, тоот хаягт байршилтай, 699м.кв талбай бүхий, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаяг байршилтай хувийн сууц гаражийн зориулалтай 20м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг, нэхэмжлэгчид хуваарьт хөрөнгө байхгүй,
4.8. оны 07 дугаар сарын *******-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчид хүүхдүүдийг эцэг А.гийн асран хамгаалалтанд үлдээж, Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэх нь зүйтэй гэх шинжээчийн дүгнэлт гаргасан,
4.9.Хариуцагч А. хүүхдийн асрамж өөрт нь үлдвэл тэтгэлэг шаардахгүй гэх тайлбар гаргасан зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5.Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлд зааснаар Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдох бөгөөд талууд хүүхдийн эцэг, эхийн талаар маргаагүй, хариуцагч татгалзаагүй. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 4.6-д ... хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож болно., ... харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй, хүүхдүүдийг эцэг, эхийн хэний асрамжид өгвөл хүүхдийн эрх ашиг сонирхол нийцэх талаар маргажээ.
Талууд хүүхдийн асрамжийн талаар маргасан ба нэхэмжлэгч хүүхдүүдийг өөрийн асрамжид авна гэж, хариуцагч А. хүүхдүүдийг өөрийн асрамжид хэвээр үлдээнэ гэж маргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж, хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахад эцэг А.д давуу байдал илэрсэн бөгөөд хариуцагч нь амьдралын боломж, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх боломж, орчин нөхцөл сайн, үүнийгээ ахиулах, дээшлүүлэх хүсэлт эрмэлзэлтэй, ирээдүйн чиг баримжааг төсөөлөх, төлөвлөх чадвартай, эцэг нь хүүхдүүддээ илүү хайр халамж үзүүлдэг байдал болон хүүхдийн ээнэгшин дассан орчин, нөхцөл, цэцэрлэгийг өөрчлөхгүйгээр хүүхдүүд хаана хэнтэй нь ойр дотно, таатай, сэтгэл санааны тайван байдалд байдаг, эцэг эхийн ажил, цалин хөлс, эд хөрөнгө зэргийг харгалзан хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээх нь хүүхдийн дээд эрх ашигт нийцнэ гэж шүүх үзлээ.
6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн ... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэжээн тэтгэж чадна гэж байх боловч тогтмол оршин суух хаяг байхгүй, тэдний би******* би*******дээ ээнэгшин дассан байдал, боловсрол хүмүүжил, өсөж дассан орчин, хүүхдийн сэтгэл зүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй, эцгийн хүүхдүүдэд тавих анхаарал халамж, олдог орлого, санхүүгийн тогтмол эх үүсвэр, тохь тухтай орон байр зэргийг харгалзан хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд насанд хүрээгүй хүүхэд Н., Н. нарыг эцэг А.гийн асрамжид үлдээх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцнэ гэж шүүхээс үзлээ.
7.Хариуцагч А. нь хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэснийг, нэхэмжлэгч нь хариуцагчийн сүүлийн жилүүдийн зээл төлөлтийн байдал, Хан богд ХХК-д 20******* оноос хойш тасралтгүй тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж, сарын 2,884,000 төгрөгийн цалинтай гэснийг няцаагаагүйг дурдах нь зүйтэй.
Харин талууд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууц, гаражийн өмчлөлийн талаар шаардлага гаргаагүй, маргаагүй болно.
8.Насанд хүрээгүй хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэвч хүүхэд эхтэйгээ уулзах, эх О.г үүргээ би*******лүүлэхэд нь эцэг А. саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Талууд болон шинжээчээр холбогдох зардал баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шинжээчийн зардлыг шийдвэрлэхгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 38 дугаар зүйлийн 38.3-д заасан үндэслэлгүй тул хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн О.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар 202 оны 0-р сарын -ны өдөр төрсөн, охин Н., оны 0-р сарын 7-ны өдөр төрсөн, охин Н. нарыг эцэг А.гийн асрамжид үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ би*******лүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН