| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/01126/И |
| Дугаар | 182/ШШ2024/03615 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03615
2024 09 05 182/ШШ2024/03615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, Х овогт Ч-н О / /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч давхар, П ХХК / /‑д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 6,638,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б , А.Ч ,
Хариуцагчийн төлөөлөгч Б.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.О нь 2021.08.03-ны өдөр өөрийн өмчлөлийн, ******* УБЛ улсын дугаартай, Toyota sai маркийн автомашинаа ******* даатгал ХХК-ийн Тээврийн хэрэгслийн багц 3 буюу 80% хувийн даатгалыг сонгон даатгуулсан. Тус автомашиныг нэхэмжлэгч ******* нь ******* ББСБ ХХК-иас худалдан авч, барьцаан тавьсан байсан. Энэ үед нэхэмжлэгч ******* нь 2021.12.27-ны өдөр өглөөний 07 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын зам дээр зорчиж байх үед урд явсан машин гэнэт тоормос гишгэснээр замын хажуу тал руу даран гэрлийн шон мөргөж осол гаргасан. Ослоос үүдэн эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд хохирол учирсан ба даатгалын компанид ослын дуудлага өгсөн. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг газар дээр нь хийлгэсэн болно. Ингээд даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлтээ ******* даатгал ХХК-нд өгсөн боловч хариуцагч нь даатгалын гэрээний 3.2.18, Монгол Улсын засгийн газрын 239-р тогтоолын хавсралт 4-т заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглан буюу Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн учир нөхөн олговор олгохгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Тухайн үед нэхэмжлэгч 4 улирлын дугуйтай явж байсан бөгөөд зам тээврийн ослын тодорхойлолтоор Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасны дагуу Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэсэн заалтыг нэхэмжлэгч ******* зөрчсөний улмаас осол гарсан гэж тодорхойлсон. Уг дүгнэлтэд зуны дугуйтай явснаас болсон гэсэн үг, үсэг огт байхгүй, тухайн үед хариуцагч байгууллага Монгол улсын Засгийн газрын 239 дүгээр тогтоолын талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй, гэрээний 3.2.18 дахь заалт ойлгомжгүй байна.
Улмаар бид ******* даатгал ХХК-ийн хариуг зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2022.04.22-ны өдрийн 9/1499 албан тоот бичгээр дугуйнаас үүдэн гарсан осол биш тул ******* даатгалд нөхөн олговор олгохыг даалгасан. Гэвч ******* даатгал нь СЗХ-ны шийдвэрийг эс зөвшөөрөн 2022.04.28-ны өдрийн 22-01/681 дугаартай албан бичгээр уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болно. Ослын ийм тохиолдолд ******* даатгалтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын 8 дугаар зүйл Даатгагчийн эрх, үүрэг 8.6-д зааснаар Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй" гэж заасан үүргээ зөрчиж байгаа нь ******* даатгалыг харилцагчаа болон иргэдийг хохироосон үйлчилгээ үзүүлж байгаа гэж үзэн гомдолтой байна. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 8,298,000 төгрөгийг бид нэхэмжлэлд 7,966,080 төгрөг гэж буруу бичиж, техникийн алдаа гаргасан байна. Үүнийгээ зөвтгөөд үнэлгээний тайлангаар тогтоогдсон 8,298,000 төгрөгийн 80% буюу өөрийн хүлээх 20%-ийн эрсдлийг хасаж, 6,638,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч нь 2021.12.27-ны өдөр ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан. Тухайн ослын газар дээр манай компанийн шуурхай дуудлагын ажилтан Л.Б очиж үзсэн ба "Даатгалын тохиолдол, ослын бүртгэл-ийн тэмдэглэлд даатгалын тохиолдлын шалтгааныг Зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь нөхөн төлбөрийн материалд хавсаргасан фото зургуудаар нотлогдсон. Мөн нэхэмжлэгч Ч.О-ны манай байгууллагад гаргасан өргөдөлд зуны дугуйтай явж байсан гэдэг нь бичигдсэн байгаа.
Энэ нь бидний хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй хэсгийн 3.2.18 "Монгол улсын Засгийн газрын 2018 оны 239 тоот тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт-ыг зөрчсөний улмаас учирсан хохирол гэсэн заалт буюу тус жагсаалтын 3 дугаар зүйлийн 3.7-т "Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан гэх заалтад хамаарч байсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Бид гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч ******* гэрээгээ танилцсан байх ёстой, мөн Засгийн газрын 239 дүгээр тогтоолыг мэдэж байх ёстой.
Мөн шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримтуудаас үзвэл, осолд орсон ******* УБЛ улсын дугаартай автомашин нь ******* ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, түүнээс иргэн Б.Н-н эзэмшилд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл осол болох үед нэхэмжлэгч ******* нь ******* УБЛ улсын дугаартай автомашины өмчлөгч байгаагүй, түүнийг ******* ББСБ, Б.Нямдорж нарын өмнөөс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
2021.08.03-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, ******* даатгал ХХК-ийн 2022.04.28-ны өдрийн нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 2022.02.14-ний өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.04.22-ны өдрийн 9/1499 тоот даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Зам тээврийн ослын тодорхойлолт, Т ХХК-ийн 2021.12.28-ны өдрийн үнэлгээний тайлан, хавсралт гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн төлбөрийн маягт, даатгалын тохиолдол, ослын бүртгэл, автомашины гэрэл зургууд, Ч.О-ны нөхөн төлбөр авах тухай хүсэлт, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, 2022.02.14-ний өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, Т ХХК-ийн 2021.12.28-ны өдрийн үнэлгээний тайлан, хавсралтууд, Ин ХХК-ийн 2021.12.28-ны өдрийн дүгнэлт, хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2018.08.08-ны өдрийн 239 дүгээр тогтоол, хавсралт болох Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Тус шүүхийн 2024.05.14-ний өдрийн 8906 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Авто тээврийн Үндэсний төвийн 2024.06.05-ны өдрийн албан бичиг, хавсралт 8 хуудас баримт, Цагдаагийн ерөнхий газрын 2024.08.14-ний өдрийн албан бичиг, хавсралт 2 хуудас баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* даатгал ХХК‑нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 6,638,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Нэхэмжлэгч ******* нь даатгалын гэрээний зүйл болсон, өөрийн өмчлөлийн ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг жолоодон явж байгаад 2021.12.17-ны өдөр өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан, үүний улмаас түүний машинд эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 8,298,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, энэ нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамаарах байтал хариуцагч нь зуны дугуйтай байсан шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг зөвшөөрөхгүй, Санхүүгийн зохицуулах хороо нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн, тийм учраас нэхэмжлэгч нь 20%-ийн эрсдэлээ өөрөө хүлээж, хариуцагчаас нөхөн төлбөрийг эд хөрөнгийн үнэлгээний 80%-иар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Тухайн үед манай компанийн шуурхай дуудлагын ажилтан Л.Б ослын газарт очиж үзсэн, тэрээр "Даатгалын тохиолдол, ослын бүртгэл-ийн тэмдэглэлд даатгалын тохиолдлын шалтгааныг Зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тодорхойлсон, мөн нэхэмжлэгч Ч.О-ы манай байгууллагад гаргасан өргөдөлд зуны дугуйтай явж байсан гэдгээ бичсэн байдаг, тийм учраас бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.18-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан, мөн осол гарах үед ******* нь даатгалын зүйл болсон автомашины өмчлөгч байгаагүй, түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байна... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Хэрэгт авагдсан Авто тээврийн Үндэсний төвийн албан бичиг, хавсралт баримтуудаас үзвэл, маргааны зүйл болсон Toyota Sai маркийн автомашиныг иргэн М.Т 2021.06.23-ны өдөр Япон улсаас Монгол улсад оруулж ирсэн байх ба, нэхэмжлэгч ******* нь уг автомашиныг 2021.07.30-ны өдөр иргэн М.Т-ээс 28,500,000 төгрөгөөр худалдан авсан, тэрээр 2021.08.02-ны өдөр ******* ББСБ ХХК-иас зээл авч, уг зээлээр автомашины төлбөрийг төлсөн, зээл болон фидуцийн гэрээний дагуу 2021.08.07-ны өдөр ******* ББСБ ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэл хийгдсэн, тус байгууллагын 2022.08.25-ны өдрийн 22/249 тоот албан бичгээр ******* зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр 2022.08.25-ны өдөр иргэн Б.Н-ийн нэр дээр тус автомашины бүртгэл хийгджээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* нь ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг 2021.07.30-ны өдөр худалдан авч, эзэмшиж, ашиглаж байхдаа хариуцагч ******* даатгал ХХК-тай 2021.08.03-ны өдөр даатгалын гэрээг 2022.08.03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022.08.25-ны өдөр автомашинаа бусдад худалдсан, тэрээр гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй этгээд байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...осол гарах үед ******* нь даатгалын зүйл болсон автомашины өмчлөгч байгаагүй, түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхгүй... гэх тайлбар үгүйсгэгдэнэ.
Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг даатгуулж, хураамж төлөх, хариуцагч ******* даатгал ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон үед *******ы хариуцах 20%-ийн эрсдлийг хасаж тооцон нөхөн төлбөрийг олгох үүргийг тус тус хүлээж, ******* даатгал ХХК-иас *******д даатгалын баталгааг олгосон байгаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 433.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн байна.
4.Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээний 7 дугаар зүйл, даатгалын баталгаанд заасан даатгалын хураамжид 228,000 төгрөгийг хариуцагч ******* даатгал ХХК-нд төлсөн тухайд зохигчид маргаангүй, даатгалын гэрээний хугацаанд буюу 2021.12.27-ны өдөр нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн, ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг жолоодон, өглөөний 07 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын зам дээр зорчиж явах үедээ Н ББСБ ХХК-ийн Тоёота королла румион маркийн ******* УАО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Р.М-тай мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.
Энэхүү осолд нэхэмжлэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна гэсэн заалтыг зөрчсөн, гэм буруутай болох нь Зам тээврийн ослын тодорхойлолтоор тогтоогдсон.
Уг ослын улмаас нэхэмжлэгч Ч.О-ны өмчлөлийн, ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашинд баруун урд крило, капод, баруун урд хаалга зэрэг эд ангид дунд зэргийн эвдрэл, хойд буфер, баруун дээд баганы айр баг, баруун хойд цап зэрэг эд ангид их хэмжээний эвдрэл үүсч гэмтсэн болох нь Ино марк мастер ХХК-ийн 2021.12.28-ны өдрийн дүгнэлтээр нотлогдсон ба, Т ХХК-ийн 2021.12.28-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тухайн автомашины эд ангиудыг солих, засварлах зэрэг шууд зардлыг 7,098,000 төгрөг, шууд бус зардлыг 1,200,000 төгрөг, нийт 8,298,000 төгрөг болохыг тогтоосон байна.
5.Улмаар нэхэмжлэгч ******* нь гэрээний 5, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар тухайн үед нь буюу 2021.12.28-ны өдөр даатгалын тохиолдлын талаар ******* даатгал ХХК‑нд мэдэгдэж, нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн байх боловч хариуцагч ******* даатгал ХХК нь 2022.02.14-ний өдрийн 22-01/214 тоот албан бичгээр ...компанийн шуурхай дуудлагын ажилтан Л.Б-н даатгалын тохиолдол, ослын бүртгэлийн тэмдэглэлд даатгалын тохиолдлын шалтгааныг зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тодорхойлсон нь нөхөн төлбөрийн материалд хавсаргасан фото зургуудаар тогтоогдож байна... гэсэн үндэслэлээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.18-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгчээ.
Энэ хариуг нэхэмжлэгч ******* зөвшөөрөөгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, тус байгууллагын 2022.04.22-ны өдрийн 9/1499 тоот албан бичгээр ...даатгалын гэрээний 3.2.18‑т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, даатгуулагчийн гаргасан зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т ...заасныг зөрчсөний улмаас осол гаргасан болохыг тодорхойлсон, үүгээр даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзэхээр байна... гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх талаар ******* даатгал ХХК‑нд мэдэгдэж, нэхэмжлэгч *******д хариу өгсөн байх боловч хариуцагч ******* даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байна.
6.Зохигчид даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д даатгалын баталгаанд заагдсан эрсдэл нь даатгалын эрсдэл байхаар, даатгалын баталгааны даатгалын хамгаалалтын хүснэгт хэсэгт замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдлүүдэд зам тээврийн осол: онхолдох, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөхийг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцож, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 2.16, 4, 7, 8 дугаар зүйлүүдэд даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол, замын хөдөлгөөнийг хэрхэн ойлгох, даатгалын нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагчийн эрх, үүргийн талаар тодорхойлжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,
4 4.1.4‑ , , 4.1.5‑ 뺺 , 4.1.6‑ ,
8 8.1‑ 8.4‑ , 9 дүгээр зүйлийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй,
10 10.1.1‑ даатгуулагч нь лсан.
7.Иймд нэхэмжлэгч ******* нь 2021.12.27-ны өдөр даатгалын зүйл болох өөрийн өмчлөлийн, ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашиныг жолоодон явахдаа өөрийн буруугаас бусадтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, үүний улмаас түүний автомашинд хохирол учирсан явдал нь даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, даатгалын баталгаанд заасан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд хамаарсан даатгалын тохиолдлыг бий болгосон байх тул тэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1.1, даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч ******* даатгал ХХК‑иас шаардах эрхтэй.
Хариуцагч ******* даатгал ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, гэрээний 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Ч.О-д олгох үүрэгтэй, энэ талаарх Санхүүгийн зохицуулах хорооны хариуг үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс хариуцагч тал даатгалын гэрээний 3.2 дахь заалтын нөхөн төлбөр олгохгүй байх хэсгийн 3.2.18-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 тоот тогтоолын хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтыг зөрчсөний улмаас учирсан хохирлыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, гэрээний энэхүү зохицуулалт ойлгомжгүй, хэт ерөнхий байх ба, хариуцагч ******* даатгал ХХК нь Монгол улсын Засгийн газрын 239 тоот тогтоолыг нэхэмжлэгч *******д тухайлан танилцуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч ******* нь журмын 3.7-д зааснаар улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан гэдэг нь тогтоогдохгүй, энэ талаар зам тээврийн ослын баримт буюу тодорхойлолтод тусгагдаагүй байна.
8.Хэдийгээр хариуцагч байгууллагын шуурхай дуудлагын ажилтан ******* ослын газар очиж, даатгалын тохиолдол, ослын бүртгэлд даатгалын тохиолдлын шалтгааныг зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгч *******ы 2022.02.11-ний өдрийн хүсэлтэд ослын газар ирсэн мэргэжилтэн намайг ослын газар үзлэг хийхдээ зуны дугуйтай юм байна гэж тэмдэглэл хийсэн байж, гэрээний 3.2.18-т заасан тохиолдолд нөхөн олговор өгөхгүй гэж зөвлөөгүй, үнэлгээ хийлгэж 500,000 төгрөгийн зардал гаргасан гэж бичигдсэн байх боловч эдгээр баримтууд нь Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий этгээд болох Цагдаагийн байгууллагын шийдвэр буюу зам тээврийн ослын тодорхойлолтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, д , , , 㺺 濿 хаас гадна, той хамааралтай байдаг. ******* УБЛ улсын дугаартай, Toyota Sai маркийн автомашинд зам тээврийн ослын улмаас , , 㺺 濿 ба, , юм.
9.Тиймээс , буюу ******* даатгал ХХК нь 㺺 439 439.4‑ лсан. ******* даатгал *******д 㺺 даатгалын гэрээ, , , 뿿 дсон.
Иймд даатгалын гэрээ, даатгалын баталгаанд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг ******* даатгал ХХК-ийн хариуцах 100%-иас нэхэмжлэгч *******ы хариуцах 20%-ийг хасаж, Т ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 8,298,000 төгрөгийн 80% болох 6,638,400 төгрөгөөр тооцон уг мөнгийг хариуцагч ******* даатгал ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
10.Нэхэмжлэгч *******ы 2024.02.05-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 121,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* даатгал ХХК-иас 121,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1‑д зааснаар хариуцагч ******* даатгал ХХК‑иас 6,638,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы тэмдэгтийн хураамжид төлсөн 121,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* даатгал ХХК-иас 121,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА