Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0431

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Г.Д*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/727 тоот захирамжийн Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2024 оны 04 сарын 22-ны өдрийн А/228 тоот захирамжаар дээрх А/727 захирамжийн нэхэмжлэгч Г.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ байна. Уг асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандаж Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг тус тус зөрчсөн эрх зүйн зөрчил бүхий хууль бус захирамж байх тул Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн Н.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Г.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд мөн бөгөөд итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болох нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0134 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д*******гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг тус тус зөрчсөн эрх зүйн зөрчил бүхий хууль бус захирамж байх тул Сонгинохайрхан Дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/727 тоот захирамжийн Н.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2024/0198/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН