Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00544

 

 

 

 

 

2024 оны сарын 02 өдөр

Дугаар 3/ШШ2024/00544

хот

 

 

 



2024 02 3/ШШ2024/00544

 



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1************** оны 0******* дүгээр сарын 0*******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт, дүүргийн 1 дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, ажилтай, овгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 0******* дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 0*******/3******* дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 03437 дугаартай цэргийн батлах дээр бичигдсэн нь мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ардын армийн 13******* дугаар ангид 2 жилийн хугацаатайгаар 1********************* оны 0******* дүгээр сарын 2-ны өдрийн тушаалаар ******* аймгаас цэргийн албанд татагдаж, 1**************1 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр цэргийн албанаас халагдсан юм. Гэтэл миний цэргийн батлах болон архивын лавлагаан дээр эцгийн нэрийг эх нэрээр бичсэн байна. Миний эх бол Чимид, эцэг Ёл гэж хүн юм. Одоо тэтгэвэрт гарах болтол цэргийн алба хаасан хугацааны бичиг баримт овгийн зөрүүтэй байна. Иймд цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн батлах дээр бичигдсэн нь нь нэг хүн мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: Иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024.0*******.07-ны өдрийн 0*******/3******* дугаартай цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн батлахын хуулбар, **************/02023 дугаартай Техник мэргэжлийн сургууль төгссөн дипломын хуулбар, иргэний паспортын хуулбар, Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч Ё. шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Ё. 1********************* оны 0******* дүгээр сарын 2-ны өдрөөс 1**************1 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Ардын армийн 12 /13*******/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн батлах дээр түүний овгийг Чимид гэж бичсэн нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр бичигдсэнтэй тохирохгүй байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд дээрх үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

Тэрээр тухайн үйл баримтаа тогтоолгох зорилгоо Хуульд зааснаар тэтгэврээ тогтоолгох гэж тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч албан ёсны овог нь Ёл гэх хүн байх бөгөөд түүний ЕА*******0*******0*******11 дугаартай иргэний үнэмлэх, 33 дугаартай төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, Техник мэргэжлийн сургууль төгссөн диплом, ДГ:*******40773 дугаартай иргэний паспорт зэрэг баримтуудад Ёлоор овоглосон байна.

Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архиваас 2024.0*******.07-ны өдөр олгосон 0*******/3******* дугаартай лавлагаанд болон 03437 дугаартай цэргийн батлах дээр тус тус түүний овогийг эх Чимидээр овоглосон, эцэг нь Ёл, эх нь Чимид болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Иймд хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архиваас 2024.0*******.07-ны өдөр олгосон 0*******/3******* дугаартай лавлагаанд болон 1**************.12.15-ны өдөр олгосон 03437 дугаартай цэргийн батлах дээр бичигдсэн Чимэд овогтой нь овгийн мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ