Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/04931

 

0******* 03 *******/ШШ0*******/0*******931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******гийн гудамж, ******* хороолол, *******-******* байр, *******-р орц, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******гийн гудамж, ******* хороолол, *******-******* байр, *******-р орц, ******* тоот хаягт оршин суух, овогт ы /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлд 0******* оны 06-р сарын 1-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э..

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б. нь Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б. миний бие 006 онд Б.тэй танилцаж, 008 оны 05-р сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. 008 онд хүү Н. настай, охин Н. нас ******* сартай. 00 оны -р сард Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, толгойт 1, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг *******5,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 9,500,000 төгрөг хэрэгтэй болсон. Тухайн үед Б. Хаан банканд 6,000,000 гаруй төгрөгийн цалингийн зээлтэй байсан учраас зээл гарах боломжгүй байсан. Хүүхдийн маань өдөр өнжүүлэхийн ажилтан О. нь Өвөрхангай аймгийн хүн бөгөөд энэ хүнтэй хүүхдээ сургуульд оруулах зорилгоор танилцсан. өрөө байрных нь ордерыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж ,000,000 төгрөгийн зээл авч, О. ,000,000 төгрөг, би ,000,000 төгрөгийг тус тус зээлээд Б.гийн 6,000,000 гаран цалингийн зээлийг нь хааж, үлдсэн 9,500,000 төгрөгөөр нь байрны урьдчилгаанд өгсөн. Б.тэй гэр бүл болж хамтран амьдарснаас хойш зугаа цэнгэлд дуртай, их шоуддаг, найз нөхөдтэйгөө уулзана гэж дандаа хэрүүл маргаан үүсгэдэг. Ээж ах нь их өмөөрч над руу дайрч давшилдаг. Ээж нь намайг байнга зүй бусаар хараадаг. Би энэ бүгдийг тэсэж тэвчиж ирсэн. Энэ хүнийг засарна гэж бодсон. Энэ хүний гэр бүлээс гадуурх харилцаанаас болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Хариуцагч энэ байдлаа огт ойлгодоггүй, цаашид хамтран амьдрах боломжгүй. Манай том хүүхэд Б.гээс айдаг. Байнга загнаж, дарамттай байдаг. Хариуцагч нь хэд хэдэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Би өөрт нь хэлж үзсэн боловч ерөөсөө гэмшсэн буруу зүйл хийж байна гэсэн ойлголт байхгүй. Намайг хүндлэлгүй. Бид дотно харьцаанд орох хүртэл надаас гаж юм шаарддаг. Чи миний дур хүслийг хангаж чадахгүй байна. Чи миний тэр шиг байсангүй гэж хэлдэг. Ууж орж ирээд тэр хүүхнийхээ нэрээр дууддаг. Өсвөр насны, шилжилтийн насны том хүүхэдтэй хүн ийм үйлдэл гаргаад сууж байна гэдэг нь надад маш хариуцлагагүй санагддаг. Дандаа биеийн далд хэсэгт зодож түлхдэг. Гэр бүлээс гадуурх харилцаатайг нь мэддэг. Улаан цайм нүүрэн дээр ингээд байхаар нь чи яагаад ингэдэг вэ гэж асуухаар уурлана, чамд ямар хамаатай юм, гэж зүй бусаар харааж, зоддог. Дандаа биеийн далд хэсэгт хөх няц болгоно. Ах нь хүртэл миний хамрыг цохиод муруй болгосон. Ээжид нь та хэлээд өгөөч ээ гэхээр сүртэй юм эр хүнд байдаг л юм гэж дандаа өмөөрдөг. Намайг охиноо төрүүлээд гуравхан сартай байхад ээж нь намайг талхны саваар цохих гэж байхад нь өөрийгөө хамгаалсан чинь миний гарын шөрмөс тасраад одоо тахир дутуу болчихсон байгаа. удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Тэгэхэд энэ хүнийг шууд баривчилгаанд авч явна гэхэд ярьсаар байгаад торгуулийн арга хэмжээ авч 0,000 төгрөгөөр торгуулаад гарсан байдаг. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг эхэд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. намайг хүүхдээ загнаж дарамталдаг гэх тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчид гар хүрч үзээгүй. Нэхэмжлэгч намайг ерөөсөө гэрээс гаргадаггүй. Тэгснээ цаашаа гээд намайг түлхэж байгаад өөрөө очиж өөрийнхөө биеийг юманд цохидог. Тэгээд тэрийгээ чи намайг зодлоо гээд дандаа элэг, бөөр, нуруу руу цохидог. Өмнө нь цуг пиво ууж байгаад толгой дээрээс аягаар цохиод толгой хагалж байсан. Манай хүүхэд жоохон байсан. Тэгээд цус алдаад сууж байхад намайг тоогоогүй. Мөн намайг гэрээс гаргахгүй гээд хутгалж байсан. Тэгэхэд нь би өөрийгөө чээжээрээ хамгаалсан. Би гарч найзтайгаа уулзаад ирье гэсэн чинь чамайг гаргахгүй гэж хутгалсан. Миний биеийн байдал тааруу байдаг. 00 онд Эрдэнэс 5 толгойд ажилладаг байсан. Энэ ажлаас гарсан шалтгаан нь байнга гар хөл чичирдгээс болсон. Мөн машины багажаа барьж чадахгүй хамаг юм аа алдчихдаг. Би гэртээ том дуу, зүй бусын ааш авир гаргаж үзээгүй. Уурхайд 1******* хоног, 1 хоног ажиллахаар явна. Ажлаасаа бууж ирээд эхнэрээ л гэдэг. Тэгэхэд намайг өөртөө ойртуулдаггүй. Ээж нь хүртэл намайг байнга дарамталдаг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг өөртөө авна. Нэхэмжлэгч уурлахаараа солиотой юм шиг л байдаг. Намайг эмнэлэгт байхад ганц удаа л эргэж ирж байсан. Байрны урьдчилгаа төлбөрийг н. багшаас аваад буцааж төлсөн. Дундын эд хөрөнгө болох орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс орон сууцыг банкнаас чөлөөлөхийн тулд 8,000,000 төгрөг төлсөн бөгөөд татварт хувь буюу 1,*******00,000 төгрөг төлсөн. Үлдэх хэсгийг ******* хувааж ногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэжээ.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1-/ нэхэмжлэл, /хх-3-*******/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-5/ Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-6/ Б., Б. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-7/ Н., Н. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-9/ үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх--13/ Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар, /хх-1*******/ Нийслэлийн Ерөнхий боловсролын *******5-р сургуулийн захирлын тодорхойлолт, /хх-15/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх--17/ ӨЭМТ-ийн Н., Н. нарын эрүүл өсөж бойжиж байгаа, вакцин хамрагдсан тухай тодорхойлолт, /хх-/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 03 оны 08-р сарын 0-ны өдөр №00*******7 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, /хх-*******-*******1/ 00 оны 09-р сарын -ны өдрийн 0/069 дугаар Зээлийн гэрээ, /хх-91/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-9/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-6/ Б.ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагчаас: /хх-*******5-*******7/ 0******* оны 07-р сарын 09-ний өдрийн №587 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, /хх-30-3/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх--3/ татвар төлсөн баримт, /хх-*******/ мэдүүлэг хүлээн авсан баримт зэргийг гаргаж өгсөн.

-Шүүхийн журмаар: /хх-**************/ насанд хүрээгүй хүүхдийн санал асуусан, /хх-5*******-80/ Өвөрхангай аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон Арвижих-Эстимэйт ХХК нарыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... хүү Н. настай, охин Н. нас ******* сартай. 00 оны -р сард Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, толгойт 1, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг *******5,000,000 төгрөгөөр худалдаж авсан ... Б.тэй гэр бүл болж хамтран амьдарснаас хойш зугаа цэнгэлд дуртай, их шоуддаг, найз нөхөдтэйгөө уулзана гэж дандаа хэрүүл маргаан үүсгэдэг ... Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг эхэд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилснийг,

3.Хариуцагч нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна ... Байрны урьдчилгаа төлбөрийг О. багшаас аваад буцааж төлсөн. Дундын эд хөрөнгө болох орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс орон сууцыг банкнаас чөлөөлөхийн тулд 8,000,000 төгрөг төлсөн бөгөөд татварт хувь буюу 1,*******00,000 төгрөг төлсөн. Үлдэх хэсгийг ******* хувааж ногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдүүдийг өөрийн асрамжид авна гэж тайлбарлажээ.

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.Гэрлэгчид 008 оны 05-р сарын 1-ний өдөр гэрлэлтийн №111960130 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

*******..Гэр бүл байх хугацаанд

-008 оны 09-р сарын 1-ний өдөр хүү Н. төрсөн, настай,

-0 оны 05-р сарын 7-ны өдөр охин Н. төрсөн, настай,

*******.3.Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүд эцэг Б.гээр овоглодог,

*******.*******.ӨЭМТ-ийн тодорхойлолтоор Н., Н. нар эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан,

*******.5.Хүү Н. Нийслэлийн Ерөнхий боловсролын *******5-р сургуулийн а ангид суралцдаг, Б. нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг болох нь талуудын тайлбараар, хүүхдүүдийн төрсний төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй,

*******.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 03 оны 08-р сарын 0-ны өдөр амжилтгүй болж дуусгавар болсон,

*******.7.Гэрлэгчид орон сууц худалдан авах зорилгоор, 00 оны -р сарын 0-ны өдөр ЗГ/00*******579911 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр Б., Б. нар Хаан банкнаас 36,000,000 төгрөгийн зээл авсан,

*******.8.Гэрлэгчид Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоот хаягт байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг *******5,000,000 төгрөгөөр худалдаж авсан,

*******.9.Охин Н., хүү Н. нарын асрамжийн талаар шинжээч томилж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0******* оны 07-р сарын 3-ны өдрийн *******/ШЗ0*******/56******* дугаартай захирамжаар Өвөрхангай аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг шинжээчээр томилсон, дүгнэлтээр ээжийн илүү байдал давамгайлсан,

*******.. Гэр бүлийн дундын эд хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлтийн дагуу

Арвижих-Эстимэйт ХХК-ыг шинжээчээр томилж, дүгнэлтээр 86 сая төгрөгөөр үнэлсэн,

*******.11.Хүү Н.ын саналыг асуухад ээжтэйгээ хамт амьдарна гэсэн, охин Н. санал өгөх насанд хүрээгүй,

*******.1.00 оны 09-р сарын -ны өдрийн 0/069 дугаар Зээлийн гэрээгээр орон сууцны урьдчилгаа төлбөрийг О.ээс зээлж авсан,

*******.13.Хариуцагч гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдсан, орон сууцыг банкнаас чөлөөлөхийн тулд зээлийн үлдэгдэлд 8,000,000 төгрөг төлсөн, татварт хувь буюу 1,*******00,000 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй.

*******.1*******.Хүүхдүүд нас хүрээгүйг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаантай тул шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5.Хариуцагч Б. нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, охин Н., хүү Н. нарыг эхнэрийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй талаар тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй,

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон, эсхүл тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.гийн байнгын хүчирхийлэл, дарамт, гэр бүлээс гадуур харилцаа, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг нөхцөл байдлаас болж гэрлэгчид цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Дашрамд нэхэмжлэгч Б. тодорхой хэмжээгээр буруутай, хариуцагчийн биед гэмтэл, шарх үүсгэж байсан, зарим талаар шалтгаангүйгээр хардсан.

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаа буюу харилцааны зөрчил, зан ааш, үзэл бодлын зөрчилтэй байдал, хариуцагчийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байдал, сэтгэл санааны хүчирхийлэл, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, анхаарал халамж бага, нөхрийн оролцоо, нөлөөлөл, хандлага, ах дүүс гэр бүлийн амьдралд хөндлөгөөс нөлөөлдөг, мөн хоорондоо таарч тохирохгүйн улмаас эхнэр салах шийдвэрт хүрсэн зэрэг олон шалтгаан байна.

Хосуудын бие биеэ ойлгох, зан ааш, үзэл бодол нийцтэй, анхнаасаа гэр бүлийн хамтын амьдралд дасан зохицох, хариуцлагатай байх, эхнэр нөхөр гэсэн байр сууриа ухамсарлах зэрэг гэр бүлийн амьдралд бэлтгэгдсэн байдал маш сул байна. Улмаар удаан хугацааны сэтгэл санааны, эрүүл мэндээрээ хохирох, гэр бүлийн үнэт зүйлд сөрөг үр дагаварт хүргэхээр байна.

Тодруулбал: нойргүйдэл, зүрх судасны үйл ажиллагааны хямрал, ходоод гэдэсний хямрал, толгой өвдөх, мартамхай болох, ухаан санаа самуурах, утасны дуудлага, мессежний дуунаас цочих, хоолны дуршил буурах, турж эцэх, эсхүл хэт таргалалт, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх бусад хам шинжүүд, хүүхэд орхигдох, хүүхдэд тавих анхаарал халамж сулрах, хайхрахгүй орхих гэх мэт шинж тэмдгүүд илрэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэхээр байна.

Гэрлэгчдэд гэрлэлт цуцлуулах дээрх шалтгаан тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлт цуцлав.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэг зааснаар Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулна.

6.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-т зааснаар Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д зааснаар Эцэг, эх, ... ийн болон хүүхдийн ашиг  сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.

 

Энэ хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд болох Н., Н. нарын асрамжийн талаар хариуцагч маргаж, хүүхдийн асрамжийн талаар томилуулсан шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар, хүүхдийг эхийн асрамжид үлдэх талаар өгсөн санал, шинжээчийн дүгнэлт, эхийн тайлбар зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн дээд ашиг сонирхолд нийцнэ гэж үзэв.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

-Н. настай тул Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11- нас /суралцаж байгаа бол нас/-тай болон насанд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

-Н. настай тул мөн хуулийн *******0.1.-т зааснаар нас /суралцаж байгаа бол нас/-тай болон насанд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож сар бүр тус бүрд нь эцэг Б.гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болохыг дурдав.

8.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 1*******.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.

-мөн хуулийн дугаар зүйлийн ..-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна.

-.*******-т зааснаар гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Гэрлэгчид 008 оны 05-р сарын 1-ний өдөр гэрлэлтийн №111960130 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон бөгөөд 00 оны -р сард Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг *******5,000,000 төгрөгөөр худалдаж авсан, хариуцагч энэ талаар маргаагүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Б.ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоож, ногдох хэсгийг хуульд зааснаар хуваарьлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан боловч хариуцагч Б. нь Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, толгойт 1, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Б.ийн зөвшөөрөлгүйгээр 0******* оны 07-р сарын 09-ний өдрийн №587 дугаар Худалдах, худалдан авах гэрээгээр М.Баатарсүх гэх хүнд 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Гэрлэгчид дундын эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж, шинжээч томилуулсан, Арвижих-Эстимэйт ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, толгойт 1, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцыг 86,60,567 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч энэ үнэлгээнээс бус 70,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.-т зааснаар гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно.

-мөн хуулийн 19.-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийг хариуцагчтай эд хөрөнгийг зарсан үнэлгээнд харилцан тохиролцсон гэж үзээд 70 сая төгрөгөөс, банкны зээлийн үлдэгдэл төлсөн үнийг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэргийг хасч бодоход /70,000,000 -8,000,000-1,*******00,000/ гэр бүлийн ******* гишүүний 1-д ногдох хэсэг нь 17,500,000 төгрөг, хүүхдүүдийг эхийн асрамжид хариуцуулж байгаа тул 3/1-ийг ээж, хүүхдүүдэд буюу тэдэнд ногдох хэсэг нь 5,500,000 төгрөг байх ба үүнээс хариуцагчийн төлсөн татвар, зээлийг хасч тооцоход нэхэмжлэгчид 37,731,698 төгрөг ногдож байх тул хариуцагч Б.гээс 37,731,698 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгон шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******33,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар гэрлэгчид болох ******* овогт *******ын , овогт ы нарын гэрлэлтийг цуцалсугай.

.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6, 1*******.7-д зааснаар 008 оны 09-р сарын 1-ний өдөр төрсөн хүү Н., 0 оны 05-р сарын 7-ны өдөр төрсөн охин Н. нарыг эх Б.ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.-т зааснаар охин Н.ыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11- нас /суралцаж байгаа бол нас/-нд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Н.ыг нас /суралцаж байгаа бол нас/-нд хүрсэн хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, тус бүрд нь сар бүр эцэг Б.гээр тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн ..-т зааснаар нэхэмжлэгч Б.ийг Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, толгойт 1, *******гийн гудамж, *******в байр, *******-р орц ******* тоотод байрлах, 37,59м талбай бүхий, өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хэсэг болох 37,731,698 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******33,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-т зааснаар Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7.Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдаж, эцэг эх нь хүүхдүүдээ тэжээн тэтгэж, үүрэг гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тайлбарласугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар гэрлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******.АМАРТҮ*******ШИН