| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00653/И |
| Дугаар | 103/ШШ2024/00570 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2024/00570
| 2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00570 | ******* хот |
2024 10 09 10*******/ШШ2024/00570
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* ******* өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны *******8 тоотод оршин суух, овгийн , овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,17*******,*******75,49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь , овгийн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,17*******,*******75,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Д., Х. нар нь Хаан ******* ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18**************8 тоот гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй,*******0 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нараас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18**************8 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт 7,10*******,175,49 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 7,17*******,*******75,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д., Х. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дугарсүрэн овогтой миний бие аймгийн ******* *******ны салбараас цалингийн зээлийг хамтран зээлдэгчээр нөхөр Х.ын хамт зээлсэн. Миний бие зээл авснаас хойш хөдөлмөр эрхлээгүй тул зээлээ төлөх боломжгүй байсан. Одоо *******наас нэхэмжилж байгаа 7,17*******,*******75,49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д., Х. нар нь 7,17*******,*******75,49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн , овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,17*******,*******75,49 /долоон сая, нэг зуун далан гурван мянга,гурван зуун далан таван төгрөг,дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,862 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 64,862 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ