| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00515/И |
| Дугаар | 148/ШШ2024/00479 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 148/ШШ2024/00479
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 148/ШШ2024/00479 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, ******* сум,* дугаар баг, ******* тосгон ** айл ** тоот оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй;
******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие О.******* нь 2020 онд тус шүүхэд хандан ******* гэрлэлтээ албан ёсоор цуцлуулан хүү хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хандсан. Тус шүүхийн 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн 651 дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү маань тэтгэлэг тогтоож өгсөн. 2020 оноос эхлэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа боловч төлбөр төлөгч нь бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухгүй одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбогдох утасгүй зэрэг олох боломжгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхгүй, нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй юм. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс энэ хүний хаягийг тогтоолгохоор шүүхэд хандан, одоо оршин суугаа хаягийг тодруулахаас нааш ажиллагаа хийх боломжгүй гэсэн. Миний бие шүүхэд дээрх асуудлаар хандах үед буюу 2020 онд нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8-р баг 2-р хэсэг 130 тоотод оршин сууж байсан ба шүүхийн шийдвэр гарснаас хойш уг хаягтаа амьдрахгүй, гэр нь байнга цоожтой байх болсон. Миний бие түүний одоо хаана бүртгэлтэй оршин сууж байгааг мэдэх боломжгүй ба багийн Засаг дарга нь ч надад түүний хаягийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Иймд ын одоо оршин суугаа хаягийг тогтоон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 651 дугаартай шийдвэрээр О.*******, нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар О.Энэрлийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингин хэмжээгээр ******* тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэрээр шийдвэр гарах үед нь шүүхийн шийдвэр гаргах үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 130 тоотод оршин суух хаягт оршин сууж байсан боловч энэ хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд О.*******гийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *-р баг *-р хэсэг *** тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй овогт /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч О.******* мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ