Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

С.*******, Ш.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч С.******* /цахимаар/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан,

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******, Ш.******* нарт холбогдох 1929002290065 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ******* дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дугант овгийн ын ******* /регистрийн дугаар: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, *******,, тоот хаягт оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ******* дахь сум дундын цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овгийн ын ******* /регистрийн дугаар: /.

 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* дахь Сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.*******, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.******* нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн -аас 3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь С.*******, Ш.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дугант овогт ын *******ыг цагаатгаж,

Шүүгдэгч Боржигин овогт ын *******ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ш.*******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.*******од буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгуулах, БНХАУ-ын иргэн /Луа*и/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сиди-г хэрэгт нь хавсарган үлдээж,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5х9.5 см, хамгийн бага нь 6х2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа” гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022.03.17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар хандсан болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас 2022.03.17-ны өдөр 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3000 юаныг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3000 юаныг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Ш.*******од шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Ш.******* нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан бөгөөд хэрэгт хяналт тавьсан прокуророос хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон гэж үзэж, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ш.*******ын үйлдлийг нотолсон яллах талын нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн, няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж буй хууль зүйн дүгнэлт нь тодорхойгүй болсон байна.

Тодруулбал: Гэрч ын: “2019 оны 04 сард санаж байна, өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрийн байран дээр байхад гаднаас 3 хүн орж ирсэн бөгөөд ыг аль өрөөнд байгааг асуусан ингээд надтай хамт ажилладаг Батсайхан өрөөг нь зааж өгөөд нөгөө 3 хүн ын өрөөнд ороод хаалгаа хаасан. Ингээд ыг аваад явсан бөгөөд нэлээн орой буцаж ирсэн. Тухайн үед аас яана гэж байна гэж асуусан чинь торгоно гэж байна гэж хариулсан. Хэдэн төгрөгөөр торгох талаар яриагүй. Маргааш нь нь надтай хамт сумын төв рүү яваад Цагдаагийн гадаа буугаад үлдсэн. гарч ирээд таксигаар араас ирсэн. Хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар торгуулсан гэж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч ын: “Миний хувьд Өмнөговь аймгийн *******ын Цагдаагийн хэлтсийн алба хаагч Н.Батжаргал, Ш.*******, С.******* нараас иргэдээс гаргасан гомдолд холбогдуулж тайлбар, мэдүүлэг авахдаа айлгаж дарамталсан, шахаж, хөтөлж тайлбар авсан асуудал байхгүй. Дээрх хүмүүсийг нэг бүрчлэн тайлбартай танилцуулж уншиж танилцсан талаар нь бичүүлж тайлбар дээр гарын үсгийг нь зуруулсан. Н.Батжаргал, Ш.*******, С.******* нар тайлбартай танилцаад гарын үсгээ зурсан.” гэх мэдүүлэг, яллагдагч Ш.*******, С.******* нараас гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг цагаатгасан шийдвэрт баримталж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг заагаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна.” гэх заалтыг зөрчсөн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,image3 анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

 Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Энэ хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол гаргаад шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байсан. Гэтэл дараагийн шүүх хурал дээр нэгийг нь гэм буруугүй гэж үзээд цагаатгасан. Яг ямар агуулгаар цагаатгаад байгаа юм бэ гэдэг үндэслэлийг шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дурдаж өгөөгүй. Тухайлбал энэ хэрэг дээр гэрч н.Отгонбаатар, н.Нандинцацрал нарын мэдүүлгийг шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэж  үгүйсгэж няцаагаад байгаа юм гэдэг зүйлээ шийтгэх тогтоолд дүгнэлт хийж өгөөгүй. Ш.******* гэдэг хүн ямар үндэслэлээр цагаатгагдаад байгаа юм бэ? Улсын яллагчаас ялах дүгнэлтэд оруулж ирсэн нотлох баримтуудыг ямар үндэслэлээр няцаагаад байгаа юм бэ? Яагаад энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болчхов оо гэдэг ийм дүгнэлтийг хийлгүйгээр цагаатгасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ шаардлагад нийцээгүй тогтоол гарсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжтой.

Ш.******* нь хахуульд авсан мөнгөнөөсөө хувааж хэрэглээд явчихсан асуудалд ямар ч няцаасан зүйлгүйгээр цагаатгачхаад байгаа нь боломжгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр улсын яллагч зөвхөн яллах биш яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг ижил тэнцүү хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Прокуророос ухамсартайгаар энэ заалтыг хэрэгжүүлэх ёстой. 3000 юаний хахууль авсан юм бол тэр 3000 юанийг хаанаас хурааж авсан юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа юм. Тэгэхээр энэ 3000 юань чинь С.*******ийн сэйфэнд хадгалагдсан байсан. Энэ 3000 юаны хахууль аваад хуваагаад авчихсан талаар прокуророос нотлох баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр хамтарсан бүлэглэсэн гэдэг асуудал байхгүй. Гадаад улсын иргэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байж бичлэг, мэдүүлэг авсан байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн харж үзээд шүүгдэгч С.*******ид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж тогтоож өгнө үү. Давж заалдах шатны шүүх өөрийнхөө эрх хэмжээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд Ш.*******од оногдуулсан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, С.*******ид эрүүгийн хариуцлага оногдуулах энэ зүйл заалт нь биш байгаа учраас С.*******ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Би Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үед би н. гэдэг Өвөр монголоос гадаад паспорт, 3000 юань гарч ирснийг авсан. Би визээ сунгуулчхаад ирье гээд гадаад паспортаа надаас аваад аймаг явсан боловч тэр чигээрээ алга болсон. Би энэ асуудлаар бүлэглэж ийм төрлийн гэмт хэргийг хийгээгүй. Хэрэг шалгаж байх үед Авлигатай тэмцэх газрын комиссараас энэ 3000 юань байгаа юу гэхээр нь би байгаа гээд гаргаад өгсөн. Тэр 3000 юанийг би авлигын чанартай торголоо гэж хэлж ярьж авсан зүйл байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичсэн 11 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******, Ш.******* нарт холбогдох эрхүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

   Шүүхийн шийдвэрийг хянахад “...шүүгдэгч С.*******ийн энэ гэмт үйлдэлд Ш.******* нь хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон, ямар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа улсын яллагч шүүхийн өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлоогүй, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ш.*******ыг С.*******той бүлэглэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан” нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан” гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.” гэж, “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар шүүгдэгч Ш.*******ыг С.*******той бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ...Ш.*******од холбогдох хэргийг ...гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.” гэсэн дүгнэлтүүд хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн заалтыг Ш.*******ын үйлдэл холбогдлыг цагаатгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтад нийцүүлэн бичээгүй байна.

 Иймд хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийн “Анхан шатны шүүх 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ш.*******ын үйлдлийг нотолсон яллах талын нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн, няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж буй хууль зүйн дүгнэлт нь тодорхойгүй болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна.” гэх заалтыг зөрчсөн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан шаардлагад нийцээгүй байна.” гэсэн үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2. 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.*******, Ш.******* нарт холбогдох 1929002290065 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.*******, Ш.******* нарт урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НАСАНЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР