| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00676/И |
| Дугаар | 103/ШШ2024/00587 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00587
| 202******* оны *******0 сарын ************** өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00587 | Улаанбаатар хот |
202******* *******0 ************** *******03/ШШ202*******/00587
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******0 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, холбогдох 3,360,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 202******* оны 09 дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 3,360,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь 2022 оны 03 дугаар сарын **************-ний өдөр надаас 2,000,000 төгрөг бэлнээр зээлж авсан. Тухайн үедээ ******* дүгээр сарын **************-ний өдөр *******60,000 төгрөгийг ******* сарын хүү гэж өгөөд 202******* оны 09 дүгээр сарын *******7-ныг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй. тухайн үедээ итгэж сар бүр мөнгөө өгөөд дуусгах байх гэж хүлээсээр өдий хүрсэн билээ. Утсаар нь залгахаар утсаа авахгүй мессэж олон удаа бичсэн боловч хариу өгөхгүй их удлаа. Иймд Батцэцэгээс 3,360,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие аас нэхэмжилж байгаа 3,360,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 3,360,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох 3,360,250 /гурван сая, гурван зуун жаран мянга, хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,7************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3*******,357 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ээс 3*******,357 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ