Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Наранхүү, Ц.Гансүх, Г.Батболд,

шүүгдэгч, хохирогч Д.О өмгөөлөгч Ж.Жаргалсайхан /онлайнаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүгдэгч******* өмгөөлөгч Г.Батболд, шүүгдэгч******* өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүгдэгч, хохирогч Д.О өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч *******,*******,*******, шүүгдэгч, хохирогч Д.О нарт холбогдох 2117000570009 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  08 дугаар сарын  29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ц в овогт Б А 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Төмөр зам, 3 дугаар анги, Наран-Элгэн уурын зуухны машинч ажилтай,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 хороо, У н -р байрны - тоотод оршин суух бүртгэлтэй/ одоо Говьсүмбэр аймаг, Баянтал сум 2 дугаар баг, - дугаар зөрлөг - дүгээр байрны - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:-/,

 

Монгол Улсын иргэн, Г овогт Б Т 1995 оны 11 дүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын холбогч, найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам, Чойр өртөө 14 дүгээр зөрлөгт өртөөний жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, - дугаар баг,- гудамж - тоотод оршин суух бүртгэлтэй/ одоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, - дүгээр зөрлөг, - дүгээр байрны - тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:-/,

Монгол Улсын иргэн, Б овогт Т Х 1989 оны 10 дугаар сарын 22-нд Төв аймгийн Э суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын 3 дугаар ангид замч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, - дүгээр хороо, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Х овогт Д О 1989 оны 03 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, /Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 2 дугаар баг, дугаар зөрлөг,  дүгээр байрны 3 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй/ одоо Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, - дугаар байрны - тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг*******,******* нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг *******,******* нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг *******,******* нартай бүлэглэж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч А.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар луу чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхний хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: *******,*******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Ц в овогт Б А бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Б Т бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Т Х бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч******* 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан  5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч******* оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч******* оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсогсноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдх шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Миний бие нь тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаар тогтоолоор Д.О МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч ЭХХШТХуулийн 38.1-р зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Д.О үйлдэлд шууд хамаарал бүхий хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг гаргах нөхцөл байдлыг буй болгож ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаа болно. Үүнд: Хэдийгээр шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ШШҮХ-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтэд А.А эрүүл мэндэд учирсан баруун гарын алганы 1-р шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж заасан байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлтэд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэжээ гэсэн нь хэт нэг талын өрөөсгөл ойлголт бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү шинжээч нарын дүгнэлт гаргасан цаг хугацааг хуулийн хүрээнд огт нягталж үзээгүй ба уг хэрэг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэх ба үүнээс хойш бүтэн 8 сарын дараа энэ дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байдлыг төрүүлж хуулийн хүрээнд хэрхэн нийцэж дүгнэгдэх эсэхэд учир дутагдалтай байдлууд гарч ирж байгаа юм. Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.А нь биечлэн оролцсон бөгөөд түүнээс өмгөөлөгч Ж.Жаргалсайхан миний бие нь гарын сарвуундаа авсан гэмтэл нь хэдий хугацааны дараа бүрэн эдгэрсэн гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Энэ мэдүүлгээс үзэхэд Анар нь уг учирсан гэмтлийн улмаас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан ба энэ нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нөхцөл байдлыг буй болгож “шинжээч нарын дүгнэсэн” эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах” гэсэн үндэслэлтэй зөрчилдөж байна. Улмаар А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О ах надтай хүн ёсоор хандаж хүний урманд нэг ч уучлалт гуйгаагүй болохоор би дахин дүгнэлтийг гаргуулах болсон юм гэсэн нь бараг л хувийн ашиг сонирхол хонзонгоор ийм байдал хөндөгдсөн гэж ойлгох нөхцөл байдал ч гарч ирж байгаа юм. Иймээс ЭХХШТХуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэсэн нөхцөл байдлаар өмгөөлөгчийн хувьд дээрх үндэслэлүүдийг тодотгож зөв зүйтэй дүгнэлт хийхийг хүсч болно. Шүүхээс насанд хүрээгүй хохирогч А.А ...нэг шидсэн чулуунд нь би оногдоод миний баруун гар үеэрээ хавдсан гэх мэдүүлгийг онцолж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд энэ нь гэрч П, О нарын өгсөн ... А, Т, А нар О тал талаас нь төмрөөр цохиод тэрээр арай гэж төмрийг нь булаан авч А цохисон гэх мэдүүлгүүдтэй зөрөлдөж өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолд огт зааж өгөөгүйгээр илтэд орхигдуулж хэт өрөөсгөл дүгнэлтийг хийсэн болно. О нь хамгийн анхны мэдүүлэгтээ хамар мурийсан тухайгаа мэдүүлдэг ба гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар хийгдсэн ажиллагаа байдаггүй ба өөрөөр хэлбэл түүний хамрын гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтэнд огт дурдагдаагүй энэхүү үндэслэл орхигдсон байна. О нь насанд хүрээгүй А, Т, А нарын тал талаас нь бүчин цохиж зодож төмрөөр ээлжлэн балбах энэ үед эсрэг үйлдлийг хийх гарцаагүй шаардлагаар тэдний барьж түүнийг цохих байсан төмрийг нь булаан авч А цохисон болох нь хэрэгт авагдсан О эхнээсээ эргэлт буцалтгүйгээр өгсөн мэдүүлэг, гэрч П өгсөн удаа дараагийн мэдүүлэг, П насанд хүрээгүй яллагдагч А, А, Т нартай нүүрэлдүүлэн байцаахад түүний мэдүүлгийг эдгээр насанд хүрээгүй яллагдагч нар тодорхой үндэслэлээр няцааж чадаагүй болох үндэслэл, улмаар Прокурорын 2022-05-16-ны өдрийн А, А нарт холбогдох хэргийг О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй болох үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог ба өөрөөр хэлбэл О энэхүү үйлдэл нь өөрт учирсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй байсан нөхцөлд үйлдэгдсэн хэмээн үзэх хууль зүйн бүрэн үндэслэл байгааг анхаарч үзнэ үү.

Иймд О холбогдох энэхүү үйлдэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хир хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үүндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгчийн гаргаж буй дээрх үндэслэлүүдэд тулгаарлан О нарт холбогдох хэргийг дахин хянаж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө болсон хэргийн хохирогч болох Д.О нь орцны үүдэнд тааралдаж эхлээд намайг 2 цохиход нь би эрүү, шанаан тус газар нь мөн 2 удаа цохисноо анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж хоёр, хоёр удаа харилцан цохилцоод салсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Тухайн үед миний баруун долоовор хуруу нь 2 дахь үеэрээ гэмтсэн хавдсан байсан учраас хохирогчийг хүчтэй биш хальт 2 удаа цохисон нь үнэн. Миний 2 удаа цохисон цохилт нь хохирогчид хүнд гэмтэл учруулах хэмжээний цохилт байгаагүй. Иймд ******* миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ойлгож хүлээж байгаа мөн бага насны хүүхдүүдтэй амьдрал ахуйг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэв.

Шүүгдэгч******* өмгөөлөгч Г.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийг үндэслэн шүүгдэгч******* өмгөөлөгчийн хувьд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, харин 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оногдуулж болохоор заасан байдаг. Ялтан******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч******* өмгөөлөгч Ц.Жавхлантөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс миний бие үйлчлүүлэгч******* хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч******* Говьсүмбэр аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2117000570009 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн хохирогч Д.О эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 5 жилийн хорих ял оноосон нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар Эрүүгийн 211700057 дугаартай хавтас хэргийн материалд авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч******* нь хохирогч Д.О эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд оролцоогүй болох нь мөн бусадтай бүлэглээгүй болох нь тодорхой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Мөрдөгч Э.У нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед миний үйлчлүүлэгч******* болон бусад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх уг мэдүүлгийг үнэлж, тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, мөрдөгч аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ...“өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцохоор байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч*******, *******,******* нарын гэрчээр байцаасан байцаалт, шүүгдэгч нарыг хооронд нь болон бусад оролцогчтой гэрчээр нүүрэлдүүлэн байцаасан байцаалт, мэдүүлгийг нотлох баримтад үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцон зүйлчилсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон зүйлчлэх нь зүйтэй байсан. Учир нь миний үйлчлүүлэгч******* нь шүүгдэгч *******,******* нартай хамт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнө 1 цагийн үед 16-р зөрлөгт очиж ******* дүү нарыг хамгаалахаар, дүү нарыг нь гэрт оруулахгүй байгаа хүнийг айлгахаар очсон бөгөөд ингэхдээ тухайн ганц ногоон байранд амарч буй оршин суугчдын амгалан тайван байдлыг үл ойшоон, бүдүүлэг догшин авир гарган улмаар гэмтэл учруулахгүйгээр бусадтай зодолдож, бусдын анхаарлыг татсан билээ. Энэхүү гэмт үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлгүүд болох “Б.О ах гэрт оруулахгүй болохоор ******* ах руу залгасан” гэх... байнга давтагдаж буй мэдүүлгүүдээр тогтоогддог. Түүнчлэн, миний үйлчлүүлэгч******* болон өмгөөлөгч миний бие хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг эс зөвшөөрдөг боловч энэхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт үйлдлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг билээ. Энэ талаарх зүйлчлэл өөрчлүүлэх тухай хүсэлтийг миний бие прокурорт гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй бөгөөд мөн шүүхийн шатанд санал гаргаж байсан боловч анхан шатны шүүх энэхүү саналыг хүлээн авахгүй талаарх үндэслэлээ огт тайлбарлаагүй, шийтгэх тогтоолын үндэслэлд дурдаагүй болно. Миний үйлчлүүлэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн хохирогч Д.О эрүүл  мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 5 жилийн хорих ял оноосон шийтгэх тогтоолын үндэслэл нь өөрөө хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шүүхийн шийтгэх тогтоолд тодорхойлохдоо хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “дараах үндэслэлийн аль нэг байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасны хүрээнд гомдолд дурьдсан үндэслэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл хэсгийг 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлийг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж өгнө үү гэв.  

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ******* өмгөөлөгч Ш.Ганхуяг миний бие Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч дараах гомдол гаргаж байна. ******* 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн шүүхэд шилжүүлсэн, хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэл нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байдаг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 708 дугаартай дүгнэлтэд “... гэмтлийн хүнд зэрэг хамаарна. ...” “...гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн заалтуудыг прокурорын зүгээс хэрхэн үнэлж дүгнэн хэрхэн дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боломж хангалтгүй байсныг шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгүүд нь ******* үйлдлийг бусдын биед хүнд гэмтэл учруулах боломжгүйг нотолдог. Үүнийг шинжээч эмч Б.Д мэдүүлэг /2-р хх 38-39 хуудас/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь хүнд гэмтэл үүсэх нөхцөл байдал ямар хүчний үйлчлэлээс үүсэхийг тодорхой тайлбарладаг. ******* нарын үйлдлийн улмаас Д.О биед үүссэн хүнд гэмтлийг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулаагүй. Зөвхөн урьд нь өгсөн мэдүүлгүүдийг өөрчлөн Д.О өгсөн мэдүүлгийг өөрчлөн сүүлийн нэг удаагийн мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл ангиар тогтоосон нь бусдын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд ******* хийсэн үйлдэл нөхцөл байдлыг нарийвчлан хянаж холбогдох зүйл ангиар зүйлчлэх боломжтойг анхаарч үзнэ үү гэв.

 Шүүгдэгч******* өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Х хувьд гэм буруугаа хүлээхгүй, би зодоогүй гэсэн байр суурьтай оролцсон байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа өмгөөлөгч нартайгаа харилцан ярилцаад анхан шатны шүүх хурал, гэрч, хохирогч, бусад шүүгдэгч нарын хэлж ярьж байсан зүйл, мөн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан нотлох баримтыг сонсоод гэм буруугаа хүлээе. Тийм учраас гэм буруугаа хүлээсэн байдлаар гомдол гаргая гэсэн шийдэлд хүрсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд О нь 9,881,214 төгрөгний хохирлын зардал буюу нэхэмжлэлийн зардалтай холбоотой баримт гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 сард О нийт 15 сая төгрөг өгсөн. Анхан шатны шүүх Х төлөх хохиролгүй гэж үзсэн. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Б овогт Т Х урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь тогтоогдож байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 232 дугаар талд байгаа. Мөн Х хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хоёр хөнгөрүүлөх нөхцөл байдал тогтоогдоно. Нэгдүгээрт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хоёрдугаарт хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Х хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлаад  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оноож өгөөч гэсэн агуулгаар гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч******* өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Ш.Ганхуяг, Ц.Жавхлантөгс нарын гаргасан саналтай санал нэг байна. Энэ нь юу вэ гэхээр хохирогч болон шүүгдэгч О нь тухайн өдрийн маргааныг эхлүүлээд дуусгасан. Эхний удаа хүүхдүүдтэй мууддаг. Хүүхдүүдтэй муудаад, айлын хүмүүс салгадаг. Тэгээд дараа нь энэ гуравтай мууддаг. Үүн дээр ямар нэгэн байдлаар зодолдох сэдэлтээр биш, тухайн О нь өөрөө тухайн зодооныг үүсгэх нөхцөл байдлыг үүсгэж, богинохон хугацаанд үргэлжилж байгаа үйл явц. Ерөнхийдөө ******* үйлдэл дээр*******,******* салгаж байгаа. Зодох гэж байгаа бол салгаад байх хэрэгцээ байхгүй. Дараа нь************** үйлдэл дээр нь салгаж байгаа.******* өгсөн мэдүүлэг дээр байгаа. О урьд өмнө нь тархины гэмтэл авч байсныг мэддэг болохоор энэ тэнд очоод уначихвий гээд араас нь явсан. Энэ гүйж байгаа сэдэл нь тухайн хэрэгт холбогдолгүй гэж үзэж байгаа. Гүйгээд очиход О зодоон үргэлжлүүлэх санаа зорилготой гэсэн таамаг үүсгэж байгаа.******* хувьд мөн адилхан өөрийгөө салгах гэдэг юм уу, тэр аюулаас хамгаалах гэдэг үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл саад учруулахгүй гэсэн үйлдэл. Үргэлжилсэн шинжтэй үйл явдал нь хохирогч О үргэлжилсэн шинжтэй үйлдэл ороод байгаа. Харин эдгээр 3 хүн нийлээд зодсон гэх ямар боломж байхгүй, санаа зорилго байхгүй.******* нь 2 удаагийн салгасан үйлдэл, О эрсдлээс хамгаалж араас нь дагах байдлаар дагасан үйлдэл нь зодох сэдэл байхгүй. О үйлдэл нь өдөр 3 хүүхэдтэй зодоон хийж байгаа байдал,*******, ******* нартай хийж байгаа зодооны үйлдэлд******* буруутай үйлдэл байхгүй. Тийм учраас бүлэглэсэн шинж байхгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон үйл явдалд маш их гэмшиж байгаа. Би өөрөө бага насны ихэр хүүхэдтэй, эхнэр ажилгүй. Энэ үйл явдалд маш их харамсаж байгаа. Хохирогчоос уучлалт гуймаар байна гэв.

Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Түмэнжаргал би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч*******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2117000570009 дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн 2117000570009 дугаартай*******,*******, ******* нарт холбогдох хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, 54 дүгээр тогтоолоор*******,*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 5 жил, харин шүүгдэгч******* 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн. Шүүгдэгч*******,*******, ******* нар нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө ******* утсаар ярьж Төмөр замын 14 дүгээр зөрлөгөөс нэг санаа зорилготой 16 дугаар зөрлөгт ирж ******* нь Д.О хүүхдүүд дээрэлхлээ гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар 5-6 удаа цохисоны дараа шүүгдэгч******* ирж хохирогчийн толгой руу нь 3 удаа гараараа цохиж, газар унагаж байгаад толгой руу нь 1 удаа өшиглөсөн, үүний дараа хохирогч Д.О зугтаахад******* араас нь хөөж гүйцэн хавирч унагаан хохирогчийн дээр гарч толгой, нүүр лүү нь цохиж, өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Мөн шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан өнгийн байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч А.А хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гар луу чулуу болон төмрөөр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны алга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч*******,*******, Ж.П, насанд хүрээгүй гэрч Д.О, гэрч Д.О, Т.Б, насанд хүрээгүй гэрч Ш.Т, шүүхийн шинжилгээний шат шатны шинжилгээнүүдээр тогтоогдож байна. Энэ нь юу гэж хэлээд байна вэ гэхээр хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.О биеэ хамгаалсан, шинжээчийн дүгнэлт нь хэрэг гарсанаас хойш 8 сараас гарсан гэж хэлж байна. Шинжээчийн дүгнэлт дээр юу байдаг вэ гэхээр энэ дүгнэлт нь өөрөө анх 7 сард хэрэг гарсаны дараа анхан шатны эмнэлэг буюу Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлээд, рентген зураг авахуулаад, энэ рентген зураг дээр үндэслээд шүүхийн шинжилгээнээс хийсэн дүгнэлт байгаа. Тэр рентген зураг, тэр нотлох баримтууд дээр, анхны авагдсан нотлох баримтууд дээр дүгнэлт хийсэн. Анхан шатны өмнө нь гаргасан 50 дугаар дүгнэлтийн хувьд тэр дүгнэлт нь буруу гарсан байна гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 дүгнэлт дээр тогтоогддог. Тэр шинжилгээний хувьд А биед учирсан хүндэвтэр гэмтлийн хувьд дээрх нотлох баримтууд болон сая ярьсан шинжилгээний баримтууд болон локигоор хөдөлбөргүй нотлогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл*******,*******, ******* гуравын хувьд яагаад гэмт хэрэг үйлдэх болсон бэ, яагаад 16 дугаар зөрлөгт 14 дүгээр зөрлөгөөс ирэх болсон бэ гэхээр А утсаар ярьдаг. Үүн дээр нэг зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай байна. Энэ талаар мөн А эхнэр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Утсаар яриад ах аа ингэх гээд байна, намайг зодоод байна, ирж туслаачээ гэхэд нэг санаа зорилготойгоор энэ гурав, мөн машинтайгаа 16 дугаар зөрлөгт ирэнгүүтээ дүү хэн дээрэлхээд байна гэж орилж чаралж, О уулзаж, ингэж гэмт хэрэг гарах сэдэлт санаа зорилго анх 14 дүгээр зөрлөгт утсаар ярисан цагаас эхэлж үүссэж, гэмт хэргийг бүлэглэж үйлдэх санаа зорилго  эндээс үүссэж байгаа гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс мөн ингэж үзэж байна. Мөн өөрөөр хэлбэл*******,*******, ******* нарын үйлдэл, мөн сая ярисан 20.16-н үйлдэл. 20.16-ийн үйлдэл яагаад биш вэ гэхээр дээрх үйлдлийг авч үзэхэд*******,*******, ******* нар нь Д.О хүүхэд дээрэлхээд байна гэдгээр шалтгаалан бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулахгүй. Энэ бол бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж дүгнэж байна.******* өмгөөлөгч Ц.Гансүх өмгөөлөгч 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөчээ гээд 3 үндэслэлийг хэлж байна. Миний хувьд дүгнэхдээ 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Яагаад гэхээр 6.7 дугаар зүйл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрөөд, үүндээ чин санаанаасаа гэмшээд, хохирол төлбөрөө барагдуулсан байх шаардлагатай. Хохирол төлбөр барагдсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэж байгаа боловч өмгөөлөгчийнх нь зүгээс зүйлчлэл дээр маргаж байна, ямар нэгэн байдлаар бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт биш гэхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж, сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшээгүй байна гэж харагдаж байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

   Шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бүлэглэн зодож хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.О нь хохирогч А.А биед хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг шалгахдаа Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

   Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ******* анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлгийн “...О ах орцноос гарч ирсэн. Та яагаад хүүхдүүд гэрт нь оруулахгүй байгаа юм бэ гэсэн чинь ...намайг цохиод авсан...2 бие биенээ харилцан 1-2 удаа шанаа, эрүүлүүгээ цохилцсон... Т О ахыг салгаж авсан...дүү нараа гэрт нь оруулах зорилготой ирсэн, О ахтай зодолдох зорилготой ирээгүй...” гэх

    Шүүгдэгч******* анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн  “...А утсанд дуудлага ирээд О ах зодоод...сонссон... манай зөрлөгт О гэж залуу ажилладаг, ажил хэргийн хувиар  зохицуулъя гэж бодсон. О ах байсныг мэдээгүй... А машинаасаа буугаад О 1-2 удаа цохилцсон ...би О ахыг салгаад аваад үлдтэл над руу дайраад миний хөмсгийг тас цохисон ..тэгэхээр нь түлхээд зууралдаад байж байтал ...салгаж авсан. Салахдаа хөлөөрөө өшиглөсөн ...салсны дараа О ах урагшаа гүйсэн... хойноос нь Х гүйгээд явсан.. “ гэх

    Шүүгдэгч******* анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн “...16 дугаар зөрлөг рүү ...найзтайгаа уулзъя ..явсан. Очоод машинаасаа буугаад ална гэж орилсон асуудал байхгүй ...А машинаасаа буугаад О 1-2 удаа цохилцсон... Т О салгаад аваад үлдсэн...эргээд харахад Т О унагаачихсан толгой дээр нь дэвсэж байхыг би харсан. Би очиж тэр хоёрыг салгатал О урагшаа гүйгээд явсан. О өмнө нь осолд ороод толгойндоо хүнд бэртэл авч байсныг мэддэг болохоор санаа зовоод араас нь очтол гэнэт хажуунаас орж ирээд футволкноос татаад урчихсан цааш нь түлхтэл таавчиг сугараад ... О зодох зорилготой байсан бол  А, Т хоёртой ... нийлээд зодох байсан...худгын дэргэд хэд цохисон асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна ...”  гэх  мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үнэлэн дүгнэхэд шүүгдэгч *******,*******,*******  нар нь  бүлэглэж бус, тус тусдаа үүссэн шалтгаан нөхцөл, санаа сэдэлтээр 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан байрны гадна талд Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж үзэх боломжтой. Шүүгдэгч нар нь хохирогчийг бүлэглэн зодож хүнд гэмтэл учруулъя гэсэн  нэг санаа зорилгод нэгдсэн асуудал нотлогдон тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр үйлдлээрээ нэгдсэн үргэлжилсэн үйлдэл мэт харагдах боловч шүүгдэгч тус бүрийн үйлдлийн өмнө хохирогчийн буруутай үйлдлүүд буюу түүний шүүгдэгч тус бүр лүү дайрч давшилсан, цохиж зодсон үйлдлийн хариу болгож цохилцсон нь шүүгдэгч тус бүрийн тус тусдаа санаа сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь нэг цаг хугацаанд буюу нэгэн зэрэг хохирогчийг тал талаас нь зодож цохисон асуудал байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагаагаар шалгагдаж тогтоогдсон байгаа нь шүүгдэгч нар нь бүлэглэсэн бус, тус тусдаа үүссэн санаа зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж ялгаж салгах боломжийг бий болгож байна гэж үзлээ.

      Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа болон аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон байна.  Мөн шинжээч нь уг гэмтлийг мохоо зүйлийн 1 удаагийн  хүчтэй үйлчлэл  болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаас үүсэх боломжтой болох талаар тайлбарласнаас үзэхэд шүүгдэгч нарын хэний үйлдлээс уг гэмтэл учирсан байж болох нь тодорхойгүй, ялгаж салгах боломжгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрийн хохирогчийг цохисон үйлдлийн үйлчлэлийн хүчийг шинжээч болон шүүхээс тогтоон тодорхойлох боломжгүй байна.

         Ийм нөхцөл байдал нь тогтоогдсон тохиолдолд шүүгдэгч тус бүр тус тусдаа үүссэн санаа сэдэлтээр хэн нь ч уг гэмтлийг учруулсан байх боломжтой байгааг харгалзан шүүгдэгч *******,*******,******* нарт Эрүүгийг хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүгдэгч  Д.О нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгт байрлах 2 давхар цагаан байрны гадна насанд хүрээгүй хохирогч А.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.О “ ... А, Т, А нар намайг төмрөөр цохиод байхаар нь би А гараас төмрийг нь булааж аваад нэг удаа гар луу нь цохисон ...” гэх,  хохирогч А.А “ ... би О ах дээр очоод ахаа болио гэж хэлтэл хол байгаарай ална шүү гэж хэлсэн...үргэлжлүүлээд...бид 3-ыг хөөгөөд чулуу шидээд байсан ...нэг шидсэн чулуунд би оногдоод миний гар ...хавдсан..” гэх   мэдүүлэг болон А.А биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

     Шүүгдэгч Д.О үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн хэргийн гэм буруу, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

        Шүүгдэгч Д.О өмгөөлөгчийн “ ...А.А эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохироогүй хэт нэг талыг барьсан, цаг хугацааны хувьд зөрүүтэй,... О энэхүү үйлдэл нь  өөрт учирсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй байсан... гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан нь хууль зөрчөөгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй, нэг талыг барьсан гэж харагдахгүй байх ба  Д.О үйлдсэн хэрэг нотлогдсон байна.

          Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү  гэх, шүүгдэгч ******* “... ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх, шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна харин уг үйлдлийг бүлэглэн үйлдсэн буюу нэг санаа зорилгоор нэгдсэн асуудал тогтоогдоогүй учраас хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдсан гомдлууд нь давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлснээр тэдний гомдлыг шүүх хүлээн авч хангасан гэж үзэж боломжтой юм. Харин шүүгдэгч ******* өмгөөлөгч Ш.Ганхуягын А үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирснаар хэргийг өөрчлөн зүйлчилж улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шинжээч болон шүүх нь чухам яг хэний үйлдлээс уг гэмтэл учирсныг тогтоох боломжгүй байгаа учраас гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтны шүүгдэгч *******,*******,******* нарын гэм бурууг тогтоохдоо тус бүр “ бүлэглэн “ гэснийг хасч,

          тогтоох хэсгийн 2 дахь заалтны эхэнд “ Шүүгдэгч *******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж нэмж,

          мөн заалтны “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч******* 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар “ гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар “ гэж

          тогтоох хэсгийн  3 дахь заалтны “... 5 /тав/ , ...5 /тав/, ...5 /тав/ жил 6 /зургаа/ сарын “  гэх хугацааг тус бүр “ ... 2 /хоёр/ “ болгон өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ш.Ганхуяг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч  *******,*******,******* нарын давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон тус бүр 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОДНЯМАА

 

               ШҮҮГЧ                                               Н.БОЛОРМАА

 

               ШҮҮГЧ                                               Г.ТЭГШСУУРЬ