| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00657/И |
| Дугаар | 103/ШШ2024/00601 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00601
| 2024 оны *******0 сарын *******6 өдөр | Дугаар *******03/ШШ2024/0060******* | Улаанбаатар хот |
2024 *******0 *******6 *******03/ШШ2024/0060*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр *******, 2******* дүгээр ******* 3******* ******* оршин суух, ******* ******* овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр *******, ******* дүгээр ******* ******* оршин суух, овгийн холбогдох түрээсийн төлбөр 4,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан түрээсийн төлбөр 4,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь ******* ХК-д мэдээлэл холбооны хэсэгт камер хариуцсан инженерээр ажилладаг. ХХК ******* 2023 оны *******2 дугаар сарын түрээсийн мөнгө 600,000 төгрөг, 2024 оны *******,2,3 дугаар сард тус бүр 600,000 төгрөг, 2024 оны 4,5,6,7,8,9 саруудад 300,000 төгрөгийг нийт 4,200,000 төгрөгийн түрээсийн мөнгө төлөх ёстой боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд аас 4,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие иргэн Баянтой фото студыг зориулалтаар обьектын В-******* давхрыг түрээслэн төлбөрөө өгөх боломжгүй хоцроосноо хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 4,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 4,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* овгийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох түрээсийн төлбөр 4,200,000 /дөрвөн сая, хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4*******,075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 4*******,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ