| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00467/И |
| Дугаар | 129/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00445
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00445 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө овогт Н.Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт А.Б-д холбогдох,
11,773,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гэрч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э 11,773,575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай гэрээгээр Б аймгийн Э 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 15 тоотод орших ........... гэрчилгээний дугаартай ............. эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, ........... гэрчилгээний дугаартай, ............... эрхийн улсын бүртгэлтэй хувийн сууцны барилгыг Н.Эд худалдсан. Өмчлөгч Д.Э нь өөрөө утсаар яриад би өөрийн охиндоо итгэмжлэл өгсөн. Нотариат дээр очоод гэрээ хийчих миний охин А.Бт мөнгөө өгчих гэж хэлсэн. Тухайн үед нотариат дээр очоод гэрээ байгуулагдах шаардлага А.Б хангасан болохоор нотариат гэрээ байгуулж баталж өглөө гээд мөнгөө өгч тухайн үл хөдлөхийг өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсан. Д.Э нь гэрээ байгуулах зөвшөөрөл өөрийн охиндоо өгөөгүй болохоо хэзээ хойно мэдэгдэж, өөрийн өмчлөлийн хашаа байшингаа буцаан авах, төлбөр мөнгөө нэмж авах талаар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлж, өөрийн өмчлөлийн байшингаа Н.Э надаас авахаар болсон шүүхийн шийдвэр гарсан. Н.Э миний бие 2011 оноос хойш тус хашаа байшинд засвар хийж анхны байдлыг нь дээрдүүлсэн. Хариуцагч А.Б нь анхнаасаа өөрийн өмчлөлийн биш хашаа байшин, ээж Д.Э-гаас итгэмжлэл аваагүй байж, нэхэмжлэгч Н.Эг хууран хуулийн дагуу бүх бичиг баримт бүрэн нотариат дээр ээж итгэмжлэл өгчихсөн байгаа та гэрээгээ хийчих ээжийг ирэхээр шилжүүлээд авчих гэж хэлээд нотариатын дэргэд мөнгө авч гэрээ хийж өгсөн. Тус гэрээ нь хэзээ хойно шүүхээр Д.Эгийн өмчлөлийн хашаа байшинг авах боломжгүй гэрээ гэдэг нь тогтоогдож улсын дээд шүүхийн тогтоол хүртэл гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Д.Э хашаа байшингаа буцаан авсантай холбогдуулан хариуцагч А.Бээс хашаа байшингийн засварын зардалд 10,273,575 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд 1,500,000 төгрөг, нийт 11,773,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Э “Б аймаг Э 2 дугаар баг, 6 дугаар гудамж, 10 тоот хаягт оршин суух хаягтай Н.Э нь А.Бт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага 10,273,570 төгрөг гаргуулах, шүүхийн ажиллагааны зардал 1,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь хариуцагч 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн тухай” гэрээгээр Б аймгийн Э, 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 15 тоотод байрлалтай ........ улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, хашаа ........... гэрчилгээний дугаартай, ............... эрхийн улсын бүртгэлийн дугаартай барилгыг Н.Эд худалдсан. Өмчлөгч Д.Э нь өөрөө утсаар яриад би өөрийн охиндоо итгэмжлэл өгсөн, нотариат дээр очоод гэрээ хийчих, миний охин Б-т мөнгөө өгчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед нотариат дээр очоод гэрээ байгуулах шаардлагыг Б хангасан болохоор нотариат гэрээ байгуулж байна хэмээн ойлгоод Э мөнгөө нотариатын дэргэд тоолж өгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ байлгаж ашигласаар ирсэн. Д.Э гэрээ байгуулах зөвшөөрөл өөрийн охиндоо өгөөгүй болохоо хэзээ хойно мэдэгдэж, өөрийн өмчлөлийн хашаа байшингаа буцаан авах, төлбөр, мөнгө нэмж авах талаар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлж, өөрийн өмчлөлийн байшингаа Н.Э-гаас авахаар болсон. Э 2011 оноос хойш тус хашаа байшинд засвар хийж анхны байдлыг нь дээрдүүлсэн. Хариуцагч Б анхнаасаа өөрийн өмчлөлийн биш хашаа байшинг ээж Д.Э-гаас итгэмжлэл аваагүй байж нэхэмжлэгч Э-г хууран хуулийн дагуу бүх бичиг баримтыг нотариат дээр ээж хийгээд өгчихсөн байгаа, та нотариат дээр гэрээгээ хийчих, нотариат батлаад өгнө гэж хэлээд, бичгээр гэрээ байгуулж Э өмчлөлийн хашаа байшинг худалдсан үйл явдал болсон. Мөн Б Э А аймгийн Ц сумын О багт байгаа, Б аймаг руу ирэх үед нь хашаа байшингийнхаа бичиг баримтыг шилжүүлээд өгчихнө, асуудалгүй. Та ээжтэй утсаар ярьсан байх, нотариат дээр итгэмжлэл өгчихсөн байгаа асуудалгүй гээд тухайн хэлцлийг хийж нотариатаар гэрчлүүлж авсан байдаг. Ингээд Э нь хашаа байшингаа буцаан авсантай холбогдуулаад Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Иймд хариуцагч Б-ээс хашаа байшингийн засварын зардал 10,273,575 төгрөг, шүүхийн ажиллагааны зардал 1,500,000 төгрөг, нийт 11,773,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад амьдрахаас илүүгээр Е сүм, А чуулгандаа байртай болох зорилгоор худалдаж авсан. Үүнийг Б мэдэж байсан. Энэ талаар Улсын дээд шүүхийн тэмдэглэлд тусгуулсан байдаг. Иймд Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийг авахдаа сүмээ төлөөлөн гэрээ байгуулсан хэлцэл дээр үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тухайн үед А гэдэг нотариатчин баталж тус гэрээ хэлцлийг хийсэн байдаг. Нэхэмжлэлд дурдагдсан хашаа байшинг Э хашаа байшин гэдгийг гэрээн дээр тусгасан байгаа. Мөн 5,200,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдууллаа гэсэн утга бүхий “гэрээ хийсэн тухай” гэрээний гол нөхцөл байдаг. Э нь одоо А чуулганы пастороор үйлчилдэг. Мөн Б аймгийн 21 чуулганыг багтаасан а чуулганыг хариуцсан сүм энэ талаар тодорхойлолтыг гаргаж өгсөн. Миний бие Н.Э-г төлөөлж У хотоос ирж шүүх хуралдаанд оролцож байгаа. Энэ мэтчилэн зардлуудыг дэмжсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Анхны тайлбартайгаа давхардуулалгүйгээр хэлэхэд нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч А.Бт холбогдуулан 11,773,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийх тухай гэрээг нотариат дээр очиж хийлгэсэн байдаг. Тус гэрээн дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн Ү дугаар болон газрын гэрчилгээний Г дугаар, мөн хаяг байршил, тоотыг тодорхой тусгаж өгсөн байдаг. Иймд хариуцагчаар А.Б-ийг тохиролцсон. Ингээд 5,200,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Энэ талаар хариуцагч Б-ээс шүүх хуралдаан дээр тодруулан асуухад гэрээ хийсэн талаараа хэлж, хүлээн зөвшөөрдөг. Ингээд гэрээ хийсэн учраас 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Э Б-т өгсөн. Нэхэмжлэгч гэрээг нотариат баталж байгаа учраас эрхийн доголдолгүй юм байна гээд эд худалдаж авсан. Б ээжийг Б аймагт ирэхээр байшингийнхаа бичиг баримтыг шилжүүлээд өгнө гэж хэлж байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжчихсэн. Гэрээ хүчин төгөлдөр хэмээн ойлгож хашаа байшинд засвар хийсэн. Үүнээс харахад Б эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан байна. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ гэсэн байна. Э гэдэг хүн Н.Э-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд авсан. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгт хавсаргуулсан. Иймд эрхийн доголдолтой эд хөрөнгийг Б худалдсан гэж үзээд түүнээс үүдэн гарах хохирлын талаар бид нар маргаж байгаа. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчлаад өгчихсөн байна. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар өнөөдөр бол яригдаж байгаа юм. Хариуцагч гэрээтэй холбоотой маргаан байхгүй, хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ хэрвээ байгуулагдаагүй байсан бол нэхэмжлэгч тус үл хөдлөх хөрөнгийг бол өөрийн эзэмшилдээ байлгаж, түүнийг анхны байдлаас нь дээрдүүлсэн гэдэг. Гэрч мэдүүлэхдээ бүх зүйлсийг нь бид нар мэргэжлийн буюу Б аймагт засвар хийдэг барилгын ажилчдаар хийж гүйцэтгүүлсэн гэдэг. Зүгээр нэг А чуулган гэж яригдаж байгаа боловч энэ чуулганы цаана чуулганд хамрагддаг итгэгчдийн мөнгө яригдаж байгаа. Э чуулганы пастор учраас төлөөлөх бүрэн эрхтэй. Чуулганы бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлөөрөө пастороо томилдог. Барилгын бараа материал худалдан авсан баримтуудыг хэргийн материалд хавсаргаад өгчихсөн байгаа. Анх Э гэдэг хүн өөрийнхөө өмч болгож авах зорилгогүй, чуулганы цуглааны байртай болъё, цуглааны байраа анхны байдлаас нь дээрдүүлье, засъя, сайжруулъя гэдэг үүднээс хашааг нь хүртэл сольсон, гадна гүйдэг хаалгыг нь хүртэл сольсон, цонх, шалыг нь сольсон гэж гэрч хэлсэн байдаг. Нэхэмжлэгч У хотоос намайг аваад А аймгийн Ц сум, О баг руу очиж Б болон Э нартай очиж уулзсан. Нэхэмжлэгч талын зүгээс хашаа байшингаа өгье, бид нар мөнгөө авъя, та ямар бодолтой байна вэ гэж эвийн журмаар шүүхэд хандахаас өмнө очиж уулзсан. Тэгэхэд хэрүүл маргаан үүсгэж тохиролцоонд хүрч чадаагүй. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.1.8, Иргэний хуулийн 525 дугаар зүйлийн 252.1-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа. Мөн гэрчийг авчирч өнөөдрийн хуралдаанд оролцож байна. Энэ мэтчилэн зардлуудаа тооцон нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдаж байна. Мөн хариуцагчийг нэхэмжлэгч буруу тодорхойлсон гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр би удаа дараа нэг зүйлийг давтан ярьж байгаа 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай энэ гэрээний эрх зүйн үр дагаврыг бид нар Бээс шаардаж байгаа юм. Э гэдэг хүн өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг Улсын дээд шүүхийн тогтоолоор шаардаад авчихсан. Энэ талаар бид маргаагүй. Энэ маргаад байгаа нөхцөл байдал бол залилангийн сэдэлтэй байгаа юм. Мөн бид итгэмжлэлтэйгээ холбоотой баримт бичгээ шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч тал хариуцагчийг зөв тодорхойлсон. 2011 оны 7 сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай гэсэн гэрээний эрх зүйн үр дагаврыг арилгуулахаар өнөөдрийн хуралдаанд бид нар Бийг хариуцагчаар тодорхойлоод байгаа юм шүү. Э үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах эрхийг нь бол аваагүй байж яагаад Э зарсан юм бэ. Ингэж л нэхэмжлээд байгаа шүү дээ. Буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасан байгаа. Б гэдэг хүн буруутай. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг тайлбар гаргаж байхдаа нэлээн загналаа. Нэхэмжлэгчийг хууль мэдэхгүйгээрээ далимдуулахгүй гэж байх шиг байна. Тэгвэл Б хүнийг хуурч мэхлээд гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах нь зөв юм уу. Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Энэ хэрэг маргаан шүүхээр маш удаан хугацаагаар явсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарсан. Бид шаардах эрхийнхээ хүрээнд хугацаа дуусахаас өмнө шаардсаар ирсэн. Хариуцагч тал Б-т аймагт байдаггүй, А аймагт нүүгээд ирчихсэн хүмүүс. Э гэдэг хүнтэй бид өнөөдөр маргаагүй. Харин эрх зүйн үр дагавар буюу энэ хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийгдэж гэсний тэр үр дагаврыг бид нар шаардаад байгаа юм. Удаа дараа би энийг хэлж байна. Энэ бол Э-г төлөөлж байгаа Б-ийн үүрэг. Тухайн үед Э Э гуай А-д байгаа ирж чадахгүй учраас охин Б-тээ зарах эрхээ өгчихсөн юм байна, маргаан байхгүй юм байна, нотариат гэрчлээд өгчих юм байна гэж ойлгосон байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгч нотариатаасаа нэх гэж байна. Б нотариаттайгаа хуйвалдсан уу, нотариатынхаа юу гэж ярьж тохиролцсоныг бид мэдэхгүй. Гэрээ хийсэн үү, хийсэн нь үнэн байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчаас гэрээг та хийсэн үү гэдэг асуулт хийсэн гэж хэлсэн. Би мэдэхгүй байсан гэх мэт асуудал ярьдаггүй. Б гэрээ хийсэн бол гэрээний эрх зүйн үр дагавар, хохирлыг арилгах үүрэгтэй. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг хэтэрхий буруутгасан, буруушаасан өнгө аясаар яриад байгаа учраас би иймэрхүү өнгө аясаар ярьж байна. Энийг ойлгоорой. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хохироод явж байна. Мөн Б аймгийн захаас бараа материал худалдаж авахад яг л хэрэгт авагдсан баримт шиг зарлагын баримт өгч байгаа. Бид өөрт байгаа баримтаа өгсөн. Бид худлаа яриагүй. Засаагүй юмныхаа төлөө мөнгө нэхээд явж байгаа юм байхгүй. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан гэж байгаа. Тогтоол дээр нэхэмжлэгч нь Э, хариуцагч нь Э байгаа. Хариуцагч талын өмгөөлөгч хэргийг хэтэрхий мушгиж ярьж байна. Мөн гэрчээс асуулт асуух үед нь процессын алдаа гарч байна, гэрчийг тулгаж байна, хөтөлж байна, гэж шүүхэд шаардлага тавьсан. Энэ нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулсан зүйлээ үнэн мэтээр ярьж, гуйвуулж, шүүхийг төөрөгдүүлж байгаа тайлбарт нь миний зүгээс гомдолтой байна. Бид гэрээнээс үүдсэн хохирлыг шаардаж байгаа. Тэрнээс биш өнгөрсөн Улсын дээд шүүхтэй шүүхийн тогтоолтой холбоотой маргаан үүсгээд яваагүй шүү. Гэрээний чөлөөт байдлын тухай хуульд заасан байгаа. Талууд “Гэрээ хийсэн тухай” гэсэн гэрээ хийсэн байгаа. Нотариат гэрчлээд өгчихсөн байгаа. Энэ гэрээ мөн. Бид анхнаасаа иргэний журмаар шийдүүлэхээр явсан. Энэ гэрээг хийхдээ залилангийн сэдлээр, хуурч мэхлэх замаар нэхэмжлэгчийн мөнгийг нь тоолж аваад ээжийнхээ хашаа байшингийн бичиг баримтыг гарт нь бариулчхаад явуулчихсан. Тэгээд хэзээ хойно нь ээж нь хашаа байшингаа нэхсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудал яг үнэндээ эрүүгийн хэрэг. Иймд шүүх хэргийн нөхцөл бодит байдлыг, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргана. Мөн гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Н.Эгийн хариуцагч А.Бт холбогдох 10,273,575 төгрөг, ажиллагааны хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хашаа байшингийн засварын зардал 10,273,575 төгрөг болон шүүхийн ажиллагааны зардал 1,500,000 төгрөг, нийт 11,773,575 төгрөгийг төлөх этгээд би биш болно. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолоор дээрхи засварын мөнгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа. Иймд нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Надад энэ хамаагүй. Би төлөхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энийг төлөхгүй. Нэхэмжлэгч талын ярьсан бүх зүйл нь худлаа гэв.
2. Нэхэмжлэгчээс:
- 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Гэрээ хийсэн тухай гэсэн гэрээ,
- Э 2-6-15 дахь холбогдолтой 8 ширхэг зураг,
- байгууллагын нэр Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088133 тоот 202,200 төгрөгийн зарлагын падаан,
- 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байгууллагын нэр М, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 968,500 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын нэр Б аймаг Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088115 дугаар 273,100 төгрөгийн зарлагын падаан,
- 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын нэр Н ХХК, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 238,700 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын нэр Г дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 9,920 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт,
- байгууллагын нэр Г дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 216,100 төгрөгийн зарлагын баримт,
- байгууллагын нэр Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 00088115 дугаар 83,500 төгрөгийн зарлагын падаан,
-5000, 1500, 18000, 10000 гэсэн үнийн дүнтэй баримтууд
- Э худалдааны баруун бүс худалдааны төв, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 186,000 төгрөгийн зарлагын баримт,
- байгууллагын нэр Ө БМД, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 54,400 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байгууллагын нэр Ө БМД, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн зарлагын баримт,
- 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Д ХХК-ийн А цуглаанд гүйдэг хашааны хаалга 300,000 төгрөг, цонхны хамгаалал 80,000 төгрөг хийлгэсэн үнэн болно. Бүгд 380,000 төгрөг гэсэн,
- байгууллагын нэр Э барилгын, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088111 дугаар 5,000 төгрөгийн зарлагын падаан,
- 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байгууллагын нэр Г дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 63,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8,600 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байгууллагын нэр Г ХК, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн зарлагын баримт,
- байгууллагын нэр Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 177,000 төгрөгийн зарлагын баримт,
- байгууллагын нэр Т БМД гэсэн 31,500 төгрөгийн зарлагын баримт,
- 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байгууллагын нэр Э барилгын дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 56,000 төгрөгийн зарлагын баримт,
- байгууллагын нэр Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 580,400 төгрөгийн 0088114 дугаар зарлагын падаан,
- 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20,000 төгрөгийн бэлэн мөнгө, барааны баримт,
- байгууллагын нэр Э ХХК, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088113 дугаар зарлагын падаан,
- 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12,600 төгрөг, 12,630 төгрөг гэсэн баримт
- 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байгууллагын нэр Э, худалдан авагчийн нэр Н.Э гэсэн 156,600 төгрөгийн зарлагын баримт,
- 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын нэр Э барилгын дэлгүүр, худалдан авагчийн нэр Н.Э гэсэн 22,950 төгрөгийг зарлагын баримт,
- байгууллагын нэр Ц.Н, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 560,000 төгрөгийн зарлагын баримт,
- Ж ХХК-ийн 130,800 төгрөгийн шатахуун олгосон баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын нэр-Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 40,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байгууллагын нэр-Ц, худалдан авагчийн нэр Н.Э гэсэн 205,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байгууллагын нэр-Е зах, худалдан авагчийн нэр Э, Б гэсэн 30,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байгууллагын нэр-Э 2-30-8, худалдан авагчийн нэр Н.Э гэсэн 140,000 төгрөгийн зарлагын баримт,
- байгууллагын нэр Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 008811 тоот 119,600 төгрөгийн зарлагын падаан /он сар харагдахгүй/,
- байгууллагын нэр Ц, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 173,500 төгрөгийн зарлагын баримт,
- Байшин хашаа засварлахад хүмүүс өгсөн мөнгөний зарцуулалт 2011 оны 07-08 сард гэсэн тэмдэглэл
- .... 07 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын нэр-Ц барилгын дэлгүүр, худалдан авагчийн нэр Н.Э гэсэн 932,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 300,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг,
- 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 320,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг,
- данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 312,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг,
- байгууллагын нэр Б дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088112 дугаар 4,500 төгрөгийн зарлагын падаан,
- 2016 он данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 1,200,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг,
- 2016 оны данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 250,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг,
- 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын нэр Ц, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 346,800 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байгууллагын нэр Э, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 46,000 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байгууллагын нэр-Ц өглөө гэсэн 29,100 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 42,500 төгрөгийн зарлагын баримт,
- 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байгууллагын нэр-Ц гэсэн 34,900 төгрөгийн зарлагын баримт,
-2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байгууллагын нэр Ц гэсэн 52,000 төгрөгийн зарлагын баримт,
- Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .............. дугаар тогтоол,
- 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Н.Э-гаас П.Н 1,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Н.Эгаас П.Н 100,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Н.Эгаас П.Н 160,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н.Эгаас П.Н 200,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Н.Эгаас П.Н 170,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Н.Эгаас П.Н 300,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
- Б аймгийн А ү чуулганы 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12/09 тоот тодорхойлолт,
- Б аймгийн Б сумын Э 2 багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 780 тоот тодорхойлолт,
- Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Христийн чуулганы тухай” 70 дугаар хуралдааны тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт
- гэрч Ц.А-гийн мэдүүлэг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан 11,773,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай гэрээгээр Б аймгийн Э 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 15 тоотод орших 0..... гэрчилгээний дугаартай ............ эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, ......... гэрчилгээний дугаартай, ............ эрхийн улсын бүртгэлтэй хувийн сууцны барилгыг Н.Эд худалдсан. Өмчлөгч Д.Э нь өөрөө утсаар яриад би өөрийн охиндоо итгэмжлэл өгсөн. Нотариат дээр очоод гэрээ хийчих миний охин А.Бт мөнгөө өгчих гэж хэлсэн. Тухайн үед нотариат дээр очоод гэрээ байгуулагдах шаардлага А.Б хангасан болохоор нотариат гэрээ байгуулж баталж өглөө гээд мөнгөө өгч тухайн үл хөдлөхийг өөрийн эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсан. Д.Э нь гэрээ байгуулах зөвшөөрөл өөрийн охиндоо өгөөгүй болохоо хэзээ хойно мэдэгдэж, өөрийн өмчлөлийн хашаа байшингаа буцаан авах, төлбөр мөнгөө нэмж авах талаар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлж, өөрийн өмчлөлийн байшингаа Н.Э надаас авахаар болсон шүүхийн шийдвэр гарсан. Н.Э миний бие 2011 оноос хойш тус хашаа байшинд засвар хийж анхны байдлыг нь дээрдүүлсэн. Хариуцагч А.Б нь анхнаасаа өөрийн өмчлөлийн биш хашаа байшин, ээж Д.Эгаас итгэмжлэл аваагүй байж, нэхэмжлэгч Н.Эг хууран хуулийн дагуу бүх бичиг баримт бүрэн нотариат дээр ээж итгэмжлэл өгчихсөн байгаа та гэрээгээ хийчих ээжийг ирэхээр шилжүүлээд авчих гэж хэлээд нотариатын дэргэд мөнгө авч гэрээ хийж өгсөн. Тус гэрээ нь хэзээ хойно шүүхээр Д.Эгийн өмчлөлийн хашаа байшинг авах боломжгүй гэрээ гэдэг нь тогтоогдож улсын дээд шүүхийн тогтоол хүртэл гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Д.Э хашаа байшингаа буцаан авсантай холбогдуулан хариуцагч А.Бээс хашаа байшингийн засварын зардалд 10,273,575 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд 1,500,000 төгрөг, нийт 11,773,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:
... Нэхэмжлэгч Н.Эгийн хариуцагч А.Бт холбогдох 10,273,575 төгрөг, ажиллагааны хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хашаа байшингийн засварын зардал 10,273,575 төгрөг болон шүүхийн ажиллагааны зардал 1,500,000 төгрөг, нийт 11,773,575 төгрөгийг төлөх этгээд би биш болно. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолоор дээрхи засварын мөнгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа. Иймд нэхэмжлэгч Н.Эгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Э болон хариуцагч А.Б нарын байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 131/шш2017/00568 дугаар шийдвэр, Б аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 001/хт2018/00236 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож Б сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 15 тоотод байршилтай газар хашаа бүхий хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Д.Эд олгож Д.Эгаас газар хашаа байрны үнэд авсан 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулж Н.Эд олгож хариуцагч Н.Эгийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “ гэрээ хийсэн тухай” үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар хашаа бүхий орон сууц нь Н.Эгийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд засвар хийсэн зардалд 13,442,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Н.Э нь “түүний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчид буцаан өгөх болсон” гэсэн үндэслэлээр уг үл хөдлөх хөрөнгөд засвар хийсэн зардлыг хариуцагч А.Бээс нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Н.Этай 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн тухай” үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хариуцагч А.Б байгуулсан, гэрээ байгуулах үедээ хариуцагч А.Б уг хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүй өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ хийх тухай хэлцэл болон А.Бийн шүүх хуралдаанд “ хэлцэл хийсэн этгээд” болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 001/хт2018/00236 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “.Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан. Нэхэмжлэгч Н.Этай зохих этгээдийн зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн буруутай этгээд нь хариуцагч А.Б байх тул нэхэмжлэгч Н.Э нь нь хариуцагч А.Бээс хохирол нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч засвар хийсэн зардал нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 75.2.1, 75.2.2-т заасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацааг тоолно. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 236 тоот тогтоол гарсан өдрөөс тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хашаа байшингийн засварын зардалд 10.273.575 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд 1.500.000 төгрөг, нийт 11.773.575 төгрөг нэхэмжилсэн. Н.Э А чуулганы пастороор ажилладаг, итгэгчдийн өргөлөөр чуулганы үйл ажиллагаа явуулахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авч засвар хийсэн болох нь гэрч У.А-ийн мэдүүлэг, засварын зардлын баримтуудаар тогтоогдож байна. А чуулган хуулийн этгээдийн бүртгэлгүй боловч Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4- заасны заасны дагуу бие дааж эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй, нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудад А чуулганаас гарсан засварын баримтууд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Э уг чуулганы пасторын хувьд нэхэмжлэл гаргаж байгаа болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн Б аймгийн А ү чуулганы 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12/09 тоот тодорхойлолт, Б аймгийн Б сумын Э 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 780 тоот тодорхойлолт, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Христийн чуулганы тухай” 70 дугаар хуралдааны тогтоол, гэрч У.А-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр Н.Э нь “А чуулган”-ы пастор буюу уг чуулганыг төлөөлөх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н.Эгийн А чуулганаас гаргасан зардлыг нэхэмжилснийг гаргаж олгохоор шийдвэрлэв. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 001/хт2018/00236 дугаар тогтоолын “... нотлох баримтад авагдсанаар тус засварын зардлыг “А христийн чуулган” гэх байгууллагаас төлж байсан байх бөгөөд хариуцагч Н.Э нь тус цуглааны өмнөөс зардлыг шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй, эрх олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Хэргийн 8 дугаар талд авагдсан Б сумын Засаг дарга Н.О-ы тус цуглааны үйл ажиллагааг Н.Э ахалж явуулдаг гэх тодорхойлолт тус цуглааны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болохыг нотлох баримт биш тул нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардлыг шаардах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй болно.” гэсэн дүгнэлттэй зөрчилдөхгүй гэж үзлээ.
Нотлох баримтын шаардлага хангасан 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байгууллагын нэр М үйлдвэр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 968,500 төгрөгийн зарлагын баримт, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын нэр Б аймаг Е зах, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 0088115 дугаар 273,100 төгрөгийн зарлагын падаан, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын нэр Н ХХК, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 238,700 төгрөгийн зарлагын баримт, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын нэр Г дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 9,920 төгрөгийн зарлагын баримт, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байгууллагын нэр Г дэлгүүр, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 63,000 төгрөгийн зарлагын баримт, 2011 оны 08 сарын 04-ний өдрийн Э барилгын дэлгүүр худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 56,000 төгрөгийн зарлагын баримт, 2016 оны данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 300,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн данс эзэмшигчийн нэр А чуулган гэсэн 320,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын нэр Ц, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 346,800 төгрөгийн зарлагын баримт, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байгууллагын нэр Э, худалдан авагчийн нэр А чуулган гэсэн 46,000 төгрөгийн зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон нийт 2,622,020 төгрөгийн засварын зардлыг хариуцагч А.Б-ээс гаргуулж олгох нь зүйтэй.
Нийт хашаа байшингийн засварын зардалд 10.273.575 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд 1.500.000 төгрөг, нийт 11.773.575 төгрөг нэхэмжилсэнээс Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75,1, 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан 2,622,020 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж олгож бусад зардлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна. Үүнд:
- “ А христийн чуулган” гэх зардлын бусад баримтууд нь огноо болон үнийн дүн засвартай, огноо, үнийн дүн уншигдахгүй хуулбарласан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй
-Бусад засварын зардлын баримтын тухайд Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 001/хт2018/00236 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зардлын баримтууд тул хариуцагчаас гаргуулж олгох үндэслэлгүй.
-Шүүхийн ажиллагааны зардалд 1,500,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн боловч энэ нь юунд зориулж хэдэн төгрөгийн зардал хэн гаргасан нь тодорхойгүй, хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдогдоогүй гэж тус тус дүгнэсэн.
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс нэхэмжлэлийнг шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 75 дугаар зүйлийн 75.1, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг баримтлан хариуцагч А.Бээс 2,622,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9,151,555 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс улсын тэмдэгтийн хураамж 56,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН