Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2024/00486

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2024/00486

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох 1,948,667.02 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.... Иргэн *******, ******* нар нь "******* Финанс ББСБ" ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2402260221 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 1,550,000 төгрөгийг сарын 4,50 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан.

Хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд төлөлт хийгээгүй.

Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 7.2.1-д заасны дагуу зээлдүүлэгч талын санаачлагаар буюу 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас өмнө цуцалж, 2402260221 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 1,550,000 төгрөг, зээлийн хүү 373,783.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,883.57 төгрөг буюу нийт 1,948,667.02 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд

1. Хариуцагч *******, ******* нараас 2402260221 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,948,667.02 төгрөгийг гаргуулж "******* Финанс ББСБ" ХХК-д олгуулж өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Зохигчид 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ББСБ-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,948,667.02 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 548,667.02 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хугацааг тохиролцсон.

Эвлэрлийн гэрээ байгуулсан

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн

Хариуцагч *******

*******

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нараас 1,948,667.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох 1,948,667.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 1,948,667.02 төгрөгийг хариуцагч нар

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 548,667.02 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,129 төгрөгийн тал хувь болох 23,064.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ