Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2024/00487

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2024/00487

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* апартмент ******* тоотод түр оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 4 дүгээр баг ******* гудамж 00 тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Т.ын Сэлэнгэ аймаг ******* сум 4 дүгээр баг, ******* гудамж 00А тоотод байрлалтай, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Т., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие Т.тай 2015 оноос эхлэн хамтран амьдарч, 2019 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Одоо миний бие 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын Цагдаагийн газарт ажиллаж, амьдарч байна. Миний гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2022 онд Сэлэнгэ аймгийн ******* сумын 4-р баг ******* гудамж 00А тоотод байрлалтай 96 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан авсан ба тухайн хувийн сууц нь газрын хамт дан ганц миний өмч юм.

 

Гэтэл намайг ******* аймагт ажиллаж, амьдарч байх хугацаанд миний салсан нөхөр болох Т. нь тухайн хувийн сууцанд амьдарч байгаа ба байрыг маань суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшсээр байна. Иймд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Т.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн ******* сум 4-р баг ******* гудамж 00А тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 96 м.кв хувийн сууцыг, тус хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн дугаар бүхий, 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Т.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэх.

Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь анх 2012 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт томилогдон ирж ажилласан энэ хугацаанд 2013 онд тооцооны нягтлан дэд ахлагч З.*******тай танилцаж үерхэж бид анх 2014 онд хамтран амьдарч эхэлсэн бидний дундаас 2015 онд төрж бид хэвийн амьдарч байсан 2019 онд би өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг 14 хороо, 14 хороолол, 4 байр 1 тоот 18 мкв байраа суманд баригдаж байгаа байранд захиалга өгч улмаар хотын байраа суманд 57 мкв байраар сольж авсан тухайн үед байр барьж байсан менежер гэрээ хийж байр бүрэн ашиглалтад орсон хойно гэрчилгээг гаргах талаар тохирсон гэтэл З.******* нь хуурамч материал бүрдүүлж уг байрны гэрчилгээг өөрийн нэр дээр хууль бусаар гаргуулж авсан. 2020 оны 10 дугаар сарын 07-нд бидний бага хүү төрсөн болохоор тухайн үед би ямар нэгэн зүйл яриагүй ба уг сум дахь 57 мкв байраа сумын шүүхээр өмч хуваах шүүхийн шийдвэр гарсан тухайн үед уг байрыг 87,000,000 төгрөгөөр зарсан боловч З.******* нь өөрийн хаан банк 5675400380 дансаар 2022 оны 1, 2 сард авсан боловч шүүхийн шийдвэр биелүүлэлгүй миний болон бусад өмч хуваасан хүүхдүүдийн мөнгийг өөртөө зарцуулж надад болон , нарт хуваарилагдсан мөнгийг өгөөгүй ба тухайн шүүхийн шийдвэр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул байр зарсан мөнгө үрж 38,300,000 төгрөг 2022 оны 4 сард Сэлэнгэ аймгийн ******* сум 4-р баг, 4-р хэсэг, 00 А тоот хашаа байшинг баригдаж дуусаагүй хашаа нь нурсан байхад нь би маргалдаж байж авхуулсан.

Дараа нь би суманд хамт ажиллаж байсан Баярмаагаас 20,000,000 төгрөг зээлж барилгын материал авч байшин барьдаг гэх гэж залууд 6,500,000 төгрөгийн хөлс өгч уг байшинд засвар хийж дуусгасан ба ******* нь 2021 оноос 2022 оны 09 сар хүртэл ******* аймаг, 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэл Солонгос улсад хараар ажиллаж, 2023 оны 09 сараас одоог хүртэл ******* аймагт ажиллаж 3 хүүхэд болох , , нарыг 3 жил хаяж явсаар байна. Иймд миний 3 хүүхдийг асрамжийг над дээр шилжүүлэн өгнө үү. З.******* нь 2019 онд суманд байсан 57 мкв байрны гэрчилгээг хууль бусаар өөрийн ээж болох нийлж өөрийн нэр дээр гаргуулж авсан ба 2020 оны 04 сард сумын шүүхээр гэр бүл салгуулах нэхэмжлэл гаргасан ба , , нарыг олон жил өөрийн асран хамгаалахгүй өөрийн ээж ээр харуулж ирсэн. нь 2022 онд ******* суманд байх ******* 4-р баг, гудамж 00А тоот байшинд миний 3 хүүхдийг байнга дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүүхдийг сурч боловсрох амар тайван амьдрах нөхцөл байдлыг байнга боогдуулж намайг болон 3 хүүхдийг минь дарамталж амьдрах аргагүй байдалд байлгасаар байна.

З.******* нь 2020 оны сумын шүүхийн захирамжийг биелүүлж 17,500,000 төгрөг Т. надад өгсөн гэж огт худал мэдүүлсэн байна. 2023 онд 20,000,000 төгрөгөөр pruis маркийн машин bul capital банк бусаар авсан овогтой гэдэг хүний нэрээр харин ******* нь уг машиныг 1 жил унаж хэрэглээд 1 удаа ч лизинг нь төлөөгүй ба Х. нь 2024 оны 5 сард уг машиныг зарж миний дансанд шилжүүлж өгсөн. З.*******д уг байшинд болон энэ 3 хүүхдэд асарч хамгаалах амьдралд нь ямар ч мөнгө өгөөгүй болно гэх.

Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би 3.*******тай 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарч 2015 онд эхний охин ын , 2018 онд охин ын нар төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр цуцлуулсан. Уг шийдвэрээр хоёр охин , эх З.*******гийн асрамжид үлдээсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш бидний хамтын амьдрал буюу гэр бүлийн харилцаа хэвээр үргэлжилсэн бөгөөд 2020 оны 10 сарын 07-ны өдөр хүү ын Маргад төрсөн. 3.******* нь 2022 оны 09 сард Солонгос улс руу явж, 2023 оны 10 сард Монгол ирсэн. Үргэлжлүүлэн шууд ******* аймагт ажиллаж, хүүхдүүдтэйгээ амьдраагүй. Бид шүүхээр орж, гэр бүлээ цуцлуулсан боловч бодит байдал дээр гэр бүлийн харилцаа хэвээр үргэлжилж, нэг гэрт шинэ хүнээ өлгийдөн авч хамт л амьдарч байсан.

Миний бие эхнэрийгээ Сэлэнгэ аймагт ирж ажиллаж, үр хүүхэд бид нартайгаа хамт амьдрах байх гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээж байсан боловч "бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх " тухай нэхэмжлэл хүлээн авсан.

2020 оны 03 сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр "гэр бүлийн дундын хөрөнгийг 62,700,000 төгрөгөөр үнэлж, өмчлөлийг 3. *******, , нарын өмчлөлд үлдээж, надад ногдох хэсэг 15,675,000 төгрөгийг З.*******гаас гаргуулан шийдвэрлэсэн. Гэр бүлийн дундын хөрөнгө гэж тогтоосон Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг, 5-544 дүгээр байрны 3 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцыг З.******* нь 87,000,000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс Т. миний бие нэг ч төгрөг аваагүй, хамтран захиран зарцуулаагүй, З.******* нь 40,000,000 төгрөг болтол нь үрчихсэн. Гэр бүлийн дундын хөрөнгийн ихэнх нь үрэгдэж байгаа гэдгийг би гадарлаж байсан учраас маргаад байгаа Сэлэнгэ аймаг ******* сум 4-р баг, ******* гудамж 00А тоотод байрлалтай дутуу баригдсан байшинг, газрын хамт шаардаж байгаад авхуулсан.

Маргаан бүхий хашаа, байшинг Т. миний бие өөрийн хүч, хөдөлмөрөөр дутууг нь барьж дуусгасан. Хүүхдүүдийнхээ тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг хангахын тулд өнгөрсөн хугацаанд би л хөдөлмөрлөсөн. 3.******* хүүхдүүдээ орхиод явчихдаг, анхаарал халамж хандуулдаггүй, хүүхдүүдээ элэг бүтэн амьдралд өсгөнө гэж боддог ч үгүйг одоо мэдлээ.

Надад болон, хоёр охинд минь ногдох хэсгийн хөрөнгөөр худалдаж авсан газар. дутуу байшин буюу үл хөдлөх хөрөнгийг З.******* нь бичиг баримтыг хөөцөлдөн авч, дан ганц өөрийн өмч гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Т., , нарт ногдох гэр бүлийн дундын хөрөнгийн хэсгээр худалдаж авсан, Т.ын өмчлөлийн эд хөрөнгө юм. , , гэсэн бидний дундаас төрсөн гурван хүүхдэд зориулан, эцэг Т. миний босгосон хөрөнгө. Энэ хөрөнгө бий болоход З.*******гийн ямар ч хөдөлмөрийг оролцоо байхгүй. Энэ хөрөнгөд З.*******д ногдох хэсэг ч гэж байхгүй.

Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байсан учраас миний зүгээс энэ үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр байхад ач холбогдол өгөөгүй. Бичиг баримтыг авч байгаа талаар ч би мэдээгүй, энэ талаар надад мэдэгдээгүй, өөрийн ээжтэйгээ нийлж нууцаар бичиг баримтыг хөөцөлдөн авсан байсан. Тухайн үедээ хэний ч нэр дээр байсан яах вэ дээ гээд, дуугүй л өнгөрсөн. Тэр хэмжээгээр З.*******д итгэж, хүлээсэн юм. Бидний харилцаа хэвийн байсан боловч гэнэт л түүнээс "... хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх" тухай нэхэмжлэл хүлээн авсанд харамсаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмч гэж үзэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Сэлэнгэ аймаг ******* сум 4-р баг, ******* гудамж 00А тоотод байрлалтай 96 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь Т. болохыг тогтоож өгнө үү

З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2020 оны сумын шүүхийн захирамжийг биелүүлж 17,500,000 төгрөг Т. надад өгсөн гэж огт худал мэдүүлсэн байна. 2023 онд 20,000,000 төгрөгөөр pruis маркийн машин bul capital банк бусаар авсан овогтой гэдэг хүний нэрээр харин ******* нь уг машиныг 1 жил унаж хэрэглээд 1 удаа ч лизинг нь төлөөгүй ба Х. нь 2024 оны 5 сард уг машиныг зарж миний дансанд шилжүүлж өгсөн. З.*******д уг байшинд болон энэ 3 хүүхдэд асарч хамгаалах амьдралд нь ямар ч мөнгө өгөөгүй болно.

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Бид 2020 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ба хүүхдүүдийн асрамжийг эх болох надад тогтоосон Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 117 дугаартай шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Миний бие үр хүүхдүүдээ тэжээж, амьдралаа авч явахын тулд аргагүйн эрхэнд хүүхдүүдээсээ хол байж ажил хөдөлмөр эрхэлж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Т.аас нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлж байгаагүй тул миний бие төрөөд 1 жил болоод л ажилдаа эргэн орж, дараа жил нь Солонгос улс руу явж хар ажил хийж үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсэн. Гэтэл амьдралынхаа төлөө маш ихээр ажиллаж, хөдөлмөрлөсөн энэ байдлыг маань үр хүүхдээ хаяж явсан хэмээн өөрийн жаргалаа хөөж явсан мэтээр тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Мэдээж миний бие хүүхдүүдтэй ойр байж хажууд нь харж хандахыг хүсэж байгаа. Гэвч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт миний мэргэжлийн, сул орон тоо гарахгүй байгаа тул яах ч аргагүй амьдралын шаардлагаар ******* аймагт ажиллаж, амьдарч байна. Би өөрөө ойроос хүүхдүүдээ харж асарч чадахгүй байгаа тул миний ээж хүүхдүүдийг маань харж өгч миний амьдралд их тусалж байгаа. Гэтэл ээжийг маань хүүхдүүдийг дарамталдаг. хүчирхийлэл үйлддэг мэтээр бичсэнд маш их гомдолтой байна. Би хүүхдүүдээ хичээлийн улирлын амралт болон зуны амралтаар *******д авчран хамт байдаг. Одоо хүүхдүүд *******д амьдарч байгаа. Миний өөрийн хуваарьт хөрөнгө учраас энэ байрыг хэдэн төгрөгөөр зарж, яаж зарцуулах нь миний эрх гэж бодож байна.Энэ байшинг өөрийн үлдэгдэл мөнгөөр авсан нь үнэн. Иймд нэхэмжлэл огт үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн: газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000658894 дугаар бүхий ******* овгийн ******* *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* гудамж 00А тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 350 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000926222 дугаар бүхий З.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* гудамж 00А тоот хаягт байршилтай 96 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,

- Хариуцагчаас гаргасан: иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 421 дугаартай Төмөрбаатар нь тус багийн 4 дүгээр хэсэг 00а тоотод ам бүл 4 байна оршин суудаг нь үнэн, /жич 3 хүүхдийн хамт/гэх тодорхойлолт, Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 190 дугаартай З.*******гаас Иргэний хуулийн 126.3,мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг 5-544 дүгээр байр 3 тоотод байрлах 57м2 , 2 өрөө орон сууц буюу Ү-1307008080 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Т., *******,, нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг Ү-1307008080 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу 2 өрөө орон сууцыг З.*******, , нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч З.*******гаас 15,675,000 төгрөгийг гаргуулж Т.ад олгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, , , нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Т.аас 2023 оны 01 сарын -ны өдөр М.Баярмаад 15,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,/Төрийн банкны харилцах дансны хуулга/, Т.аас 2023 оны 05 сарын 18-ны өдөр 4 сая төгрөгийн зээл төлсөн баримт, 2023 оны 9 сарын 17-ний өдөр 282,100 төгрөг ын ... Бул капитал ББСБ-д төлсөн баримт, мөн өдөр 300,000 төгрөгийн зээл төлсөн баримт, 2023 оны 6 сарын 10-ны өдөр 1,003,900 төгрөг тийзийн зардалд шилжүүлсэн баримт,2023 оны 6 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг ын ... Бул капитал ББСБ-д төлсөн баримт,2023 оны 6 сарын 15-ны өдөр 850,000 төгрөг ын ... Бул капитал ББСБ-д төлсөн баримт, Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 08 сарын 14-ний өдрийн 801 дугаартай Төмөрбаатар нь тус багийн 4 дүгээр хэсэг 00а тоотод ам бүл 4 байна оршин суудаг нь үнэн, /жич тус хаягт 3 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн/гэх тодорхойлолт, Сэлэнгэ цэнгэг ус ХХК-ний төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан 2024 оны 1-6 сараар,Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазрын 2024 оны 07 сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг ******* сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 00а тоотод оршин суугч 630003325 / хуучин код 05488/ кодтой Занабазар овогтой *******гийн халаалтын 2022, 2023, 2024 оны төлбөрийн нэхэмжлэхийг 92029980 дугаарт илгээдэг бөгөөд 2024 оны 7 сарын 22-ны өдрийн байдлаар халаалтын өр төлбөргүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолт, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан 2023-01-01-2024-06-30 ны өдрийн байдлаар,ДСЦТС ХК СБ салбар борлуулалтын менежер Д.Анхбаярын 5009134 кодтой З.******* хэрэглэгч нь 92029980 дугаарт цахилгааны төлбөрийн мэдэгдэл хүлээн авдаг нь үнэн гэх баримт, ДСЦТСХК-ний хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 2023-01-01-24-07-14 өдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 сарын 21-ний өдрийн 514 дугаартай З.*******гийн өмчлөлийн , улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сум 4 дүгээр баг гудамж, 00 а тоот байрлах газар үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болно гэх тодорхойлолт, 2024 оны 8 сарын 20-ний өдрийн 59,60 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ******* сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 00а тоот 96 мкв байшинг барьж дуусгахад оруулсан мөнгөн дүнг 46,046,000 төгрөгөөр тооцож гаргасан жагсаалт,Төрийн банкны тоот Т.ын харилцах дансны хуулга 22/01/21-нд Шомбой зээл авч З.*******гийн дансанд 39,500,000 төгрөг шилжүүлсэн баримт. /хх-ийн 15-29, 33-63,154-156, 8-.... ху,

- хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн

-Хаан банкны 2024 оны 9 сарын 25-ний өдрийн 5675/24/0574 дугаартай 5675400380 тоот дансны 2022 оны 01 сарын 05-ны өдрөөс 2022 оны 1 сарын 21-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга хүргүүлсэн тухай албан бичиг, түүний хавсралт, Төрийн банкны 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 32/941 дугаартай тоот данс болон 140100582886 тоот данс эзэмшигчийн талаарх мэдээлэл хүргүүлсэн тухай албан бичиг, түүний хавсралт, хүргүүлсэн тухай албан бичиг, түүний хавсралт, Хаан банкны 2024 оны 10 сарын 04-ний өдрийн 5675/24/0605 дугаартай 5675400380 тоот дансыг З.******* нь эзэмшдэг бөгөөд Зүүнхараа 3 дугаар баг хөгжлийн 1-3 тоотод оршин суух хаягтай.Ажил эрхлэлт ******* аймгийн цагдаагийн газар нягтлан бодогч гэх албан бичиг,

- гэрч Л.Балжиннямын ... Сэлэнгэ аймаг ******* сум 4-р баг, ******* гудамж 00А тоот хаягт байрлалтай байшинд 2023 оны зун сарыг нь санахгүй байна. 7 эсхүл 8 дугаар сард хийж байсан. 2 сар гаруй хугацаанд засварын ажлыг н. гэдэг хүнтэй холбогдоод анхны ажлаа хийж байсан. Захиалж хийлгэж байсан хүн н. гэж байсан. Бид 2 байшингийн дотор болон гадна талын засварын бүхэлд нь буюу ашиглалтад орох хүртэл бүгдийн хийсэн. Т. нь ажил хийж эхэлснээс хойш хийж дуусах хүртэл бид хоёрыг манаж байгаад хийж дуусгасан гэх, гэрч Н.ын ... Засварын ажил бол хийсэн гэхдээ цаг хугацааг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2022 оны 08 дугаар сард хийсэн. Засварын ажлын захиалгыг цагдаад ажилдаг гэх Т. өгч байсан. Тэр үед Өмнөговиос шилжиж ирээд Сэлэнгэд гэртээ засвар хийлгэх гэж байна гэж хэлж байсан. Би бүх засварыг н.Балжиннямтай хамт хийсэн. Тухайн байшингийн бүх засвар хийсэн. Шал, хана, тааз, модон рек, шалны тэгшилгээ, шалны бетон, паркетын шал, гадна хөөсөн фасад, плита, обой, хаалга гэх зэрэг бүх ажлыг хийсэн. хамт бүх ажлыг шалгаж хийлгэж байсан. Би анх завсрын ажлыг Т.тай 6,500,000 төгрөгөөр н.Балжиннямын хамтаар ажиллахаар тохиолцож ажил гүйцэтгэсэн. Би өмнө мэдүүлэг өгөхдөө сайн санахгүй байсан тул санаж байгаагаараа 6,000,000 төгрөг гэж хэлсэн дахин шүүхээс дуудахад нь Т.тай фейсбүүк чатаар бичсэн чатаа харахад эхний ажлыг 4,000,000 төгрөгөөр тохирч түүнээс 2,000,000 төгрөгийг урьдчилгаанд авсан. Дараа нь 2022 оны хичээл орохын өмнө 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын дундуур 140,000 төгрөг авсан. Мөн дахин дараагийн ажил болох байшингийн гадна ажлыг 2,500,000 төгрөгөөр тохирсны дараа 300,000 төгрөг өгсөн. Нийт бүх ажлыг 6,500,000 төгрөгөөр тохиролцоод ажлын гүйцэтгэх үед нийт 3,440,000 төгрөгийг өгч, ажил гүйцэтгэж дууссаны дараа 2022 оны 12 дугаар сарын эхээр нэхэж байж 3,000,000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй. Эхэлж өгсөн 3,440,000 төгрөгийг Т.аас авсан. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Т.аас нэхээд өгөхгүй болохоор нь эхнэр З.******* нь Солонгос улс руу явсан гэж сонсоод чатаар яриад үлдэгдэл төлбөрөө авъя гэхэд З.******* миний данс руу 3,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, гэрч Н.Сувд-Эрдэнийн ... З.*******, Т. гэх хүмүүсийг танихгүй. З.******* гэдэг хүн манай зарын дагуу холбогдож, би худалдах, худалдан авах гэрээг хийж үл хөдлөх хөрөнгө зарсан. З.******* гэдгийг нь цагдаагийн газарт нягтлан байсан гэдгийн мэднэ. Нэг удаа ирж уулзахдаа нөхөртэйгөө ирж байсан. Өмнө зарын дагуу утсаар ярьж байхад бид ******* аймагт ажилладаг. Хүүхдүүдээ хашаа байшин авч өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан. Надтай З.******* гэдэг нь хүн холбоо барьж мөнгө төгрөг хийлээ гэж ярьж байсан. Над руу анх 1,000,000 төгрөг, дараа нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хаан банкны 5675400380 гэсэн данснаас байшингийн урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөг, дараа нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний төрийн банк данс руу 29,500,000 төгрөгийг Оюунчимэг ТБ570407 регистрийн дугаартай 99448535 гэсэн гүйлгээний утгатайгаар хийсэн. Би шүүхэд ирэхийн өмнө дансаа шүүж үзэхэд ийм байсан. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийгээд гэрчилгээг болон бусад бичиг баримтыг шилжүүлэхээр улсын бүртгэлд өгсөн. Гэрчилгээ нь З.*******гийн нэр дээр гарсан байх би тэр үед хамт явж бичиг баримтыг өгч байсан гэв. Тухайн үед нэг хүний өмчлөл дээр шилжсэн. Би тэр үед зөвхөн З.******* гэдэг хүнтэй явсан. Нөхөр нь хамт яваагүй. Уг хашаа байшин дулааны дотор холболт болон паар, тааз, дотор засал хийгээгүй бусдын бол хийсэн байсан. Бохирын шугам хүртэл татсан байсан. Одоо хэн ашиглаж, эзэмшиж байгааг мэдэхгүй. Манай хадам аавын хашаа зэргэлдээ байдаг. Хадмын гэрт очиход З.*******гийн хүүхдүүд болон түүний ээж байдаг гэж манай хадмууд хэлж байсан түүнээс би Т. болон З.******* нар амьдардаг талаар мэдэхгүй гэх мэдүүлэг, - /хх-ийн 120-138,151-152,157-158,0-5 ху/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Т.-д холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг ******* сум 4 дүгээр баг, ******* гудамж 00А тоотод байрлалтай, тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-ийн 51-52 ху/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзвэл:

- Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Т. нар нь 2012 онд танилцан, хамтран амьдарч байгаад 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж тэдний дундаас 2015 оны 5 сарын 21-нд охин , 2018 оны 11 сарын 28-ны өдөр охин нар төрсөн байх бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас З.******* нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр З.*******, Т. нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.,Т. нарыг эх З.*******гийн ийн асрамжид үлдээж, эцэг Т.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр, мөн Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг 5-544 дүгээр байр 3 тоотод байрлах 57м2, 2 өрөө орон сууц буюу Ү-1307008080 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Т., З.*******,, нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг Ү-1307008080 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу 2 өрөө орон сууцыг З.*******, , нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч З.*******гаас 15,675,000 төгрөгийг гаргуулж Т.ад олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх--22 ху/

-Зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсны дараа гэрлэлтээ сэргээлгүйгээр эргэж нийлэн, хамтран амьдарсан болох нь тэдний тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдсон ба 2020 оны 10 сарын 07-ны өдөр хүү Т.Маргадыг төрүүлжээ. /хх-ийн 23 ху/

-Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хүүхдүүдийнхээ тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн хамт амьдрах зорилгоор Сэлэнгэ сумын 3 дугаар баг 5-544 дүгээр байрны 3 тоотод байрлах 57мкв 2 өрөө орон сууцыг зарж, улмаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр баг 4 хэсэг 00а тоотод байрлах 96 мкв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байна.Зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 3-4,-19,47ху/

-Нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг худалдан авахад хариуцагч Т.ын оролцоо байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах болон засан сайжруулахад зохигчдын хэн аль нь тодорхой хувь нэмэр оруулсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, дансны хуулга зэрэг бусад бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2. дах хэсэгт хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснийг гэрлэлт гэх ба үүний үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж хэлэхээр заасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэсний дагуу тэдний хооронд эцэг эх хүүхдийн эрх үүрэг үүсэж өнөөдрийн байдлаар талуудын хувьд эцэг эх байх эрх нь хязгаарлагдаагүй эцэг эх хүүхдийн харилцаа үргэлжилж байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд зохигчид эр, эмийн харьцаатай, хамтын амьдралтай, нэг ам бүлээр амьдарч байсан ч гэрлэлтийн бүртгэлгүй бол тэднийг гэр бүл гэж үзэх боломжгүй тул дундын эд хөрөнгийн маргааныг гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгийн талаар зохицуулсан зохицуулалт болох Иргэний хуулийн 125, 126, 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй. 

Харин хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан. Мөн энэ хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй байна.

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заасны дагуу талууд орон сууцыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзнэ.

Иймд З.*******гийн Т.ын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Т.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасныг тус тус баримтлан Т.ын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Т.ын Сэлэнгэ аймаг ******* сум 4 дүгээр баг ******* гудамж 00А тоотод байрлалтай 96 мкв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь Т. болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж З.*******гаас 70,200 төгрөг гаргуулан Т.ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ