Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2024/00489

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2024/00489

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг * дугаар хэсэг ******* тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* эмнэлэг-т холбогдох,

18,637,354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгийн зүгээс намайг үндэслэлгүйгээр ажлаас халж улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаартай шийдвэрээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоосон.

Гэтэл хариуцагч тал давж заалдах шатны гомдол гаргаж Улсын Дээд Шүүхээс анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хэлэлцэхгүй гэснээр тухайн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Ингээд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр намайг ажилд авсан тухай ******* эмнэлгийн даргын тушаал гарч би ажилдаа орсон болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг мөн 2023 оны 07 дугаар сараас миний ажиллаж байсан албан тушаалын цалин Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 241 тоот тогтоолоор нэмэгдсэн байсан боловч анхан шатны шүүх цалинг тооцоолж гаргахдаа нэмэгдсэн байдлаар тогтоогоогүй юм. Тийм учраас 2023 оны 07 сарын 01-ээс 2024 оны 03 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацааны тооцооллын зөрүүг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөг, мөн 2023 оны 07 сараас 2024 оны 03 сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, тооцооллын зөрүү 8,219,102 төгрөг нийт 18,637,354 төгрөгийг ******* эмнэлгээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2024 оны 03 сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар саны 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг төлнө. 8,219,102 төгрөгийн асуудалд өмнөх шүүхийн шийдвэр гарсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 8,219,102 төгрөгийн зөрүү гарсан гол шалтгаан нь Засгийн газрын тогтоол дээр 2023 оны 07 дугаар 01-нээс бүх хүмүүсийн цалин нэмэгдсэн. Би 06 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа халагдсан. Өмнөх цалингаар бодогдсон нь хохиролтой байгаа тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цалин нэмэгдсэн учраас нэмэгдсэн дүнгээр зөрүүгээ нэхэмжилсэн ... гэж тодорхойлж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 03 сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг төлнө. 8,219,102 төгрөгийн асуудалд өмнөх шүүхийн шийдвэр гарсан учраас төлөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар 19-ны өдрийн 148/ШШ2023/00162 дугаартай шийдвэрээр Б.*******ийг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19,914,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

-Нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан хугацааг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцож уг хугацааны цалинд 10,418,252 төгрөг, мөн хугацааны цалингийн нэмэгдэл, тооцооллын зөрүү 8,219,102 төгрөг, нийт 18,637,354 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг төлнө хэмээн хүлээн зөвшөөрсөн байх ба цалингийн нэмэгдлийн зөрүү 8,219,102 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар өгсөн байна.

-Талуудын маргаантай зүйл нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцох, энэ хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүү 8,219,102 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 8,219,102 төгрөгийг өмнөх шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул олгох боломжгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар Б.*******ийн ажилгүй байсан хугацааны олговорт ажилгүй байсан хугацааны цалинд 18,637,354 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчээс цалин хөлсний олговорт 27,664,994 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин болох 2023 оны 3,4,5 дугаар сарын цалингийн дунджаар олговрыг 9 сар 10 хоногоор тооцож, 8,219,102 төгрөгийн шаардлагыг хэрхэн тооцож хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн дахин нотлохгүй.

Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА 2024/00032 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байх ба хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг ******* Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/00899 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.*******ийг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний төвийн албаны даргын ажилд томилсон байх тул нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан тул түүний ... анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг мөн 2023 оны 07 дугаар сараас миний ажиллаж байсан албан тушаалын цалин Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 241 тоот тогтоолоор нэмэгдсэн байсан боловч анхан шатны шүүх цалинг тооцоолж гаргахдаа нэмэгдсэн байдлаар тогтоогоогүй юм. Тийм учраас 2023 оны 07 сарын 01-ээс 2024 оны 03 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацааны тооцооллын зөрүү 8.219.102 төгрөг гаргуулна ... гэх шаардлага үндэслэлгүй байна.

Иймд дээрхээс дүгнээд Сэлэнгэ аймгийн ******* эмнэлгээс 10,418,252 төгрөг гаргуулан Б.*******т олгож, илүү нэхэмжилсэн 8,219,102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дах хэсэгт ажилтан энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд ханаж маргаанаа шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсний дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 678,863 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар-ний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10,418,252 /арван сая дөрвөн зуун арван найман мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 8,219,102 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдгийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 678,863 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МӨНХЗУЛ