Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2024/00427

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2024/00427

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: А аймгийн Ц.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У овогт Н.Г-т холбогдох

251,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн П газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Н.Гаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 251,330 төгрөгийг гаргуулан Э м-ийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ....... тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аймгийн прокурорын газрын а п з Ц.М би аймгийн п-ын газрыг төлөөлөн хариуцагч Н.Гаас гэм хорын хохирол 251,330 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Н.Г нь гэм хорын хохирол 251,330 төгрөгийг нөхөн төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн П газар нь Н.Гт холбогдуулан 251,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 251,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 129/ШЗ2024/02256 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1. Нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Гаас холбогдох 251,330 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн П газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 129/ШЗ2024/02256 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН