Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/04903

 
 
 

 

   
 
CivilCourt Normal CivilCourt 1 0 2024-10-02T06:17:00Z 2024-10-02T06:17:00Z 1 656 3745 31 8 4393 15.00 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

2024 он 10 са ы 02 өдөр

184/ШШ2024/04903

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******гийн гудамж, ******* монгол *******д байрлах, ******* монгол кредит ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* хороолол, -*******8 тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,001,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* монгол кредит ББСБ ХХК нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,001,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... ******* монгол кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,001,078 төгрөгийг хариуцагч Б. нь 2024 оны 11-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 29-ний өдөр 201,078 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* монгол кредит ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,001,078 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 11-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 29-ний өдөр 201,078 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* монгол кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,001,078 төгрөгийг хариуцагч Б. нь 2024 оны 11-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 29-ний өдөр 201,078 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,968 төгрөгийн тал хувь 31,484 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас, 31,484 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН