Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/04881

 

2024 10 01 184/ШШ2024/04881

 

МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******012, ******* ******* улсын гудамж, *******-р байр, *******- тоот хаягт байрлах, ХХК /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, таун хотхон, - байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,976,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 05-р сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.ийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХХК нь Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,976,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч Э. нь 2023 оны 02-р сарын 14-ний өдөр -УАУ улсын дугаартай, хар хөх өнгийн, тоёота приүс 2019/ маркийн авто машин барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлийн 36 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэйгээр, 832200799 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ зээлээ төлөөгүй 0 хоног өнгөрсөн байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар байнга очин уулзаж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй байгаа тул хариуцагч Э.гоос үндсэн зээл 14,756,132 төгрөг, үндсэн хүүд 5,220,500 төгрөг, нийт 19,976,640 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э. хариу тайлбар болон нотлох баримт гаргаагүй.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ ХХК-аас П., М.Цогтбаатар нарт олгосон итгэмжлэл, /хх-4/ хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-5-7, 9-10/ ХХК болон Э. нарын хооронд байгуулсан 2023 оны 02-р сарын 14-ний өдрийн №832200799 дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, /хх-8/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь, /хх-11/ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05-р сарын 09-ний өдрийн №NI-01/03-2024 дугаар тушаалын хуулбар, /хх-36/ зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Э. нь 2023 оны 02-р сарын 14-ний өдөр -УАУ улсын дугаартай, хар хөх өнгийн, тоёота приүс W30 /2009 2019/ маркийн авто машин барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлийн 36 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэйгээр, 832200799 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ зээлээ төлөөгүй 0 хоног өнгөрсөн байна ... Иймд хариуцагч Э.гоос зээлийн гэрээний үүрэгт 19,976,640 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хариуцагч Э. шүүхэд бичгээр хариу тайлбар болон нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ХХК болон Э. нарын хооронд 2023 оны 02-р сарын 14-ний өдөр №832200799 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, -УАУ улсын дугаартай, хар хөх өнгийн, тоёота приүс-W30 /2009 2019/ маркийн автомашин барьцаалан 15,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

4.2.Дээрх зээлийн гэрээний хугацаа 2026 оны 02-р сарын 14-ний өдөр дуусах боловч Э. зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, төлбөр төлөгдөөгүй 0 хоног хэтэрсэн, энэ талаар хариуцагч маргаагүй, тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй, няцаагаагүй,

4.3.Э. нь 2023 оны 02-р сарын 14-ний өдөр №832200799 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 3,275,323 төгрөг төлсөн.

4.4.Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар /2024.05.15/ үндсэн зээл 14,756,132 төгрөг, үндсэн хүүд 5,220,500 нийт 19,976,640 төгрөгийн үлдэгдэлтэй, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэлдэл бодогдоогүй, нэхэмжлээгүй байна.

5.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2023 оны 02-р сарын 14-ний өдөр №832200799 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчид 15,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлсэн,

-хариуцагч дээрх гэрээгээр заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх хариу үүрэг хүлээсэн, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, нийт 19,976,640 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

6.Талуудын Зээлийн гэрээ, хугацаа, гарын үсэг, тэмдэг, тусгай зөвшөөрөл, шаардах эрх, үндсэн төлбөр, зээл хүлээн авсан, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаанд хариуцагч 3,275,323 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 19,976,640 төгрөг зэрэгт маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

 

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, Нэхэмжлэгч Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй, гэрээний үүргээс заримыг биелүүлээгүй тул нэхэмжлэгч 19,976,640 төгрөг шаардах эрхтэй.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

-энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй,

-энэ хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.

Түүнчлэн хавтас хэргийн 5-7, 9-10 дахь талд авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр болжээ. Энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаангүйн гадна түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээний аль нэг заалт хүчинтэй эсэх нь гэрээ хэлцлийг бүхлээр нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн үлдэлдэл бодоогүй, нэхэмжлээгүй. Зээлийн хүү зээлийн гэрээгээр тохирсон хэмжээнд, зээлийн хүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс давсан боловч нэхэмжлэгчийн тодорхойлсон дүнгээр шаардлагыг хангав.

 

10.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

-235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно,

-235.5.Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад зээлийн гэрээний үүргийг шаардана, фидуцийн гэрээний үүрэг шаардахгүй гэх тайлбар гаргасан.

10.Иймд дээрх хуульд заасан үндэслэл, хэрэг авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч Э.гоос үндсэн зээл 14,756,132 төгрөг, үндсэн хүүд 5,220,500 нийт 19,976,640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэл бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Э.гоос 19,976,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК -д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,834 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. ардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРАЛАЧ, ШҮҮЧ .АМАРТҮШИН