Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/66

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09            21                                          2022/ДШМ/66

 

 

 

....ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Н.Цэнгэлбаяр,

            Шүүгдэгч ,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/        

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 592 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Н.Цэнгэлбаярын эсэргүүцлээр шүүгдэгч ид холбогдох 1934008260104 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт "Соломын даваа" гэх газар Зуунмод сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр 2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой ...........УНИ улсын дугаартай SHAANXI SX6121 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна"... гэсэн заалтыг зөрчиж, Камаз маркийн ...........УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ...........УНИ улсын дугаартай SHAANXI SX6121 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ..........., ..........., ...........нарын эрүүл мэндэд хүнд хохирол, ..........., ..........., ..........., ...........нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ...........ид холбогдох эрүүгийн 1934008260104 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч ...........ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн 1934008260104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичгийн баримтаар ирсэн жолоочийн 82667 дугаартай үнэмлэх, 0004044 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цэнгэлбаяр 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар эсэргүүцэлдээ: ... Тус аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: ...........ХХК-ийн гүйцэтгэх захирал ..........., шүүгдэгч  нарын хооронд байгуулсан гэрээг зохих журмын дагуу хуулбарлан авч хэрэгт хавсаргасан байдаг. Мөн хэрэгт ...........ХХК болон "..........." ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татан оролцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх хэрэг нь 2019 оноос хойш шалгагдаж байгаа бөгөөд яллагдагч  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирогч нарын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан.

 

Харин хохирогч ........... нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилдэг бөгөөд дээрх зардлыг хэнээс хэрхэн гаргуулах асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс шийдвэрлэх боломжтой байхад дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж буцаасан нь үндэслэлгүй ба өмнө хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр буцаасан нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн 1934008260104 дугаартай ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр товлосон боловч, оролцогч нарыг хэргийн материалтай танилцуулах үндэслэлээр хуралдааныг хойшлуулсан ба оролцогч нар хэргийн материалтай танилцаж, шүүхийн шатанд гаргасан гомдол хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Гэтэл шүүхийн шийдвэрийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарснаар дугааргүй гаргаж, бичиг техникийн шинжтэй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй байна. Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Өмнөх захирамжид заасан заалтыг биелүүлэлгүй хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ид холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Н.Цэнгэлбаярын гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1-т заасан ...........ХХК, шүүгдэгч  нарын хооронд байгуулсан “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах гэрээт жолоочтой хийсэн гэрээ” нь хууль ёсны эсэх, ...........ХХК болон ...........ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй” гэсэн нь үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор хуульчилсан. Иргэний хариуцагчийг зөв тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хохирогчийн хохирол, иргэний нэхэмжлэлийг шийтгэх тогтоол гарах үед хэлэлцэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Хавтаст хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 193400826 дугаартай хэрэгт ...........ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байна. /1хх 126/

 

Эрүүгийн хэрэг 8.6 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар иргэний хариуцагч нь нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах эрхтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнээс мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасны дагуу мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, дараа нь хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Хавтаст хэрэгт энэ талаарх ажиллагаа явуулаагүй байх тул хавтаст хэргийн материал танилцуулах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1155 дугаар захирамжид  “...........УНИ улсын дугаартай SHAANXI SX6121 маркийн тээврийн хэрэгсэлд хэчнээн төгрөгийн хохирол, хор уршиг учирсан талаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т дахин шинжилгээ хийлгэхэд өмнө дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахгүй буюу өөр шинжээчид дүгнэлт гаргахыг даалгахаар хуульчилсан.

 

Гэтэл мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор өмнө нь дүгнэлт гаргасан ........... ХХК-ийг шинжээчээр томилж нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг даалгасан. Улмаар шинжээч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 06/49 дүгээр дүгнэлт гаргасан байх тул шүүгчийн захирамжид заасан шинжээч томилж, дахин дүгнэлт гаргах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 701 дугаартай дүгнэлтээр хохирогч ...........гийн биед зүүн тойгны далд хугарал, баруун шуу ясны далд хугарал, баруун өвдөгний цус хуралт гэмтэл бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл тогтоогджээ. /1хх 153-154/

 

Анхан шатны шүүхэд хүргүүлсэн прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад “... ..........., ..........., ...........нарын эрүүл мэндэд хүнд хохирол ...учруулсан... “ гэж бичигдсэн нь яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга ...”-ыг тусгана гэсэн шаардлагыг хангахгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэрсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 592 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Цэнгэлбаярын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ