Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/04753

 

 

 

 

 

 

 

 

                            *******24        09           24

                                184/ШШ*******24/04753

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* *******, өөрийн байранд байрлах, “ ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт н /РД:/,

 

Хариуцагч: дүүрэг, -р хороо, -р байр, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ЧК591*******701/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд.

хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч Ж., Ч. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.

Үүнд: “ ... “ ХХК нь дүүрэг, хороо, байр, бөөний төвийн 7 павилонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ж. нь тус компаниас *******23 оны 0 сарын 21-нй өдөр 4******* төгрөгийн үнэтэй баялаг 1 сортын 1,440 ширхэг өндөг, *******23 оны 0 сарын 24-ний өдөр 4******* төгрөгийн үнэтэй С1 сортын 1,440 ширхэг өндгийг тус тус худалдан авсан. Энэхүү худалдан авсан өндөгний үнийг иргэн Ж.г төлөхийг удаа дараа шаардахад тухайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иргэний хуулийн 243.1-т худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийг үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Тиймээс Ж.г худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж үзэж байна. Хамтран хариуцагчаар татагдсан Ч. нь манай компанитай ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй. Ж. нь уг өндгийг Ч. авсан гэж маргадаг тул манай зүгээс хүсэлт гаргаж, Ч.ыг *******24 оны 05 сарын 15-ны өдөр хамтран хариуцагчаар татсан.

Ж. нь 8 хайрцаг 1,193,40 төгрөгийн үнэ бүхий өндгийг зарлагын баримтаар худалдан авсан. Ж., Ч. нар нь тус тусдаа харилцагч нар бөгөөд тэд 8 хайрцаг өндгийг нийлж худалдан авсан бус харин Ж. нь 8 хайрцаг өндгийг зарлагын баримт үйлдэн аваад тэрнээс нь Ч. 4 хайрцгийг нь авч төлбөрийг нь төлсөн гэж ойлгодог юм. Иймд зарлагын баримт дээр 8 хайрцаг өндгийг Ж. нь гарын үсэг зурж худалдан авсан тул нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь Ж.гаас гаргуулахаар шаардаж байна. Иймд Ж.гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Ч., Ж. нар нь тусдаа харилцагч. Ч.тай нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн төлбөр тооцоо, өр авлага байхгүй. Ч. гэх хүн *******23 оны 09 сарын 12-ны өдөр 53,880 төгрөгийг төлсөн. Энэ нь Ч.ын өмнөх бүтээгдэхүүн худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл, Ч.аас нэхэмжилж байгаа өр төлбөр байхгүй.” гэв.

2.Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би *******23 оны 0 сарын 21-ний өдөр 2 хайрцаг өндөгнөөс 18 ширхэг буцааж, 0 сарын 24-ний өдрийн 2 хайрцаг өндөг, нийт 4 хайрцаг 1,*******2 ширхэг өндөг авсан. Уг өндөгний төлбөр болох 597,240 төгрөгийг *******23 оны 09 сарын 12-ны өдөр 43,880 төгрөг, 09 сарын 25-ны өдөр *******0,7******* төгрөгийг 2 хуваан төлсөн байдаг. Нэг өдөр нийт 8 хайрцаг өндөг ирсэн ба нэг зарлагын баримттай байсан учраас Ж. бид хоёр 4 хайрцгаар нь нийлж, хувааж авсан. Би өөрийнхөө авсан 4 хайрцаг өндөгний мөнгө болох 597,240 төгрөгийг төлсөн. Надад өндөгний өр төлбөр байхгүй. Уг зарлагын баримтыг Ж. хүлээн авч гарын үсэг зурсан тул надад зарлагын баримт байхгүй. Харилцагч бид ХХК-д өмнөх өндөгний тооцоог дуусгаагүй төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Өмнөх үлдэгдлүүдээ 4 хайрцаг өндөгний мөнгөтэй нийлүүлэн төлсөн. Ж.д 4 хайрцаг өндөгнөөс өөр төлбөр тооцоо байсан. Үлдэгдлүүд нь гарч ирээд байна гэж үзэж байна. Санхүүгийн тайлангаар хэн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна. Миний хувьд худалдаж авсан өндөгний төлбөрийг бүрэн төлсөн. Одоо өр төлбөргүй” гэв.

3.Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... Ж. миний бие нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. хүнсний дэлгүүрийн 8-р лангууны бизнес эрхлэгч Ч. бид хоёр “ ” ХХК-ийн борлуулагч н.Энх-Ирээдүйгээс *******23 оны 0-р сарын 21-ний өдөр, 0-р сарын 24-ний өдрүүдэд тус бүр 2 хайрцаг буюу 7******* ширхэг өндөг өөрөөр хэлбэл энэ 2 өдөрт тус бүр 1,440 ширхэг өндөг хүлээн авсан. Борлуулагч нь та хоёрын дунд 1 баримт үйлдэнэ гэсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид хоёрын утасны дугаарыг дурдсан байгаа. *******24 оны 0-р сарын 21-ний өдөр хүлээн авсан өндөгнөөс Ч. 18 ширхгийг, би ******* ширхгийг буцаасан нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэлийн хүлээн авснаас хойш Ч.аас энэ талаар тодруулахад *******23 оны 09-р сарын 12-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 79,50 төгрөгийн хамт нийт 7,800 төгрөг болсныг тухайн өдрөө 43,800 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 522787271 тоот дансаар, *******23 оны 09-р сарын 25-ны өдөр бэлнээр 138,*******0 төгрөг, *******23 оны 10-р сарын 29-ний өдөр 101,7******* төгрөгийг нэхэмжлэгчийн дээрх дансаар тус тус төлж барагдуулсан талаар хэлж, холбогдох баримтыг надад гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал нь намайг өндөгний үнийг үнийг шаардахад удаа дараа төлөхгүй явсан мэтээр худал бичсэн байна. Би тухайн цаг үед борлуулагч н.Энх-Ирээдүйд Ч. эгчийн тооцоог хасаад үлдэгдэл зөрүүний талаар үндэслэл бүхий баримт гаргаж өгөхийг хүсэхэд сураггүй алга болсон. *******23 оны 12-р сарын *******-ны өдөр тус байгууллагаас 2 залуу ирж миний гарын үсэг зурж хүлээн авсан 2 ширхэг баримтын зургийг утаснаасаа харуулж, танд ийм хэмжээний өглөг байгаа гэж хэлсэн. Ч. эгчээс тодруулахад бүх төлбөрөө тус байгууллагад төлсөн гэж хэлсэн. Энэ төлбөр төлөгдсөн эсэхийг тус байгууллагын нягтлан бодогч н.Аянгүлээс тодруулахад төлөөгүй гэж хэлсэн. Иймд дээр дурдсаны дагуу Ч. дээрх өдрүүдэд надаар гарын үсэг зуруулж хүлээн авсан нийт 1,440 ширхэг өндөгний үнийг төлсөн тул миний бие өөрийн худалдаж авсан 1,440 ширхэг өндөгнөөс буцаасан ******* ширхэг өндөгний үнийг хасаад 1,4******* ширхэг өндөгний үнэ болох 59,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 597,240 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-5-/ “ ” ХХК-ийн дүрэм, /хх-7/ харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, /хх-8/ зарлагын баримт, /хх-9-10/ өдөр тутмын тооцооны бланк, /хх-11,23/ “ ” ХХК-аас М.Шүрэнцэцэг, О.Цадмэдший нарт олгосон итгэмжлэл, /хх-24-25/ харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, /хх-38/ гар бичвэр, /хх--234/ байгууллагын Хаан банкны дансны хуулга, /хх-241/ харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, /хх-248/ тойрох хуудас, /2хх-3/ “ ” ХХК-аас Р.өд олгосон итгэмжлэл, /2хх-5-10/ харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагч Ж.гаас /хх-17-18/ хариу тайлбар, /хх-19-*******/ Хаан банкны шилжүүлгийн баримт, /хх-30/ Ж.гаас Н.Амарнасаад олгосон итгэмжлэл  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагч Ч.аас шүүхэд бичгээр хариу тайлбар болон нотлох баримт, санал хүсэлт гаргаагүй.

-Шүүхийн журмаар нэхэмжлэгч талаас /2хх-5-10/ харилцагчийн дэлгэрэнгүй тайланг гаргуулсан, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “ ... Ж. нь тус компаниас *******23 оны 0 сарын 21-нй өдөр 4******* төгрөгийн үнэтэй баялаг 1 сортын 1,440 ширхэг өндөг, *******23 оны 0 сарын 24-ний өдөр 4******* төгрөгийн үнэтэй С1 сортын 1,440 ширхэг өндгийг тус тус худалдан авсан. Энэхүү худалдан авсан өндөгний үнийг иргэн Ж.г төлөхийг удаа дараа шаардахад тухайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна ... Иймд Ж.гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж, маргасан. Үүнд:  ... Дээр дурдсаны дагуу Ч. дээрх өдрүүдэд надаар гарын үсэг зуруулж хүлээн авсан нийт 1,440 ширхэг өндөгний үнийг төлсөн тул миний бие өөрийн худалдаж авсан 1,440 ширхэг өндөгнөөс буцаасан ******* ширхэг өндөгний үнийг хасаад 1,4******* ширхэг өндөгний үнэ болох 59,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 597,240 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

-хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж, маргасан. Үүнд: “ ...  Би *******23 оны 0 сарын 21-ний өдөр 2 хайрцаг өндөгнөөс 18 ширхэг буцааж, 0 сарын 24-ний өдрийн 2 хайрцаг өндөг, нийт 4 хайрцаг 1,*******2 ширхэг өндөг авсан. Уг өндөгний төлбөр болох 597,240 төгрөгийг 09 сарын 12-ны өдөр 43,880 төгрөг, 09 сарын 25-ны өдөр *******0,7******* төгрөгийг 2 хуваан компанид төлсөн бөгөөд надад өндөгний өр төлбөр байхгүй” гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.” ” ХХК болон Ж. нар

-*******23 оны 0-р сарын 21-ний өдөр 4******* төгрөгийн үнэтэй, Баян С1 сортын 1,440 ширхэг өндөг,

-*******23 оны 0-р сарын 24-ний өдөр 4******* төгрөгийн үнэтэй, Баян С1 сортын 1,440 ширхэг өндөг тус тус худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулсан,

4.2.” ” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 4******* төгрөгийн үнэтэй, Баян С1 сортын 2,880 ширхэг өндгийг *******23 оны 0-р сарын 21-ний өдөр, *******23 оны 0-р сарын 24-ний өдөр тус тус Ж.д шилжүүлэн өгсөн, ******* ширхэг өндөг буцаасан,

4.3.Хариуцагч Ж. 2,880 ширхэг өндөгний үнийг төлөөгүй, ************** ширхэг өндөгний үнэ 59,400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн,

-хариу тайлбартаа “ Ч. бид хоёр дундаа баримт үйлдэж нийт 1,440 өндөг авсан” гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй,

4.4.хариуцагч Ч. Ж.гийн авсан 2,880 ширхэг өндөгнөөс *******23 оны 0 сарын 21-ний өдөр 2 хайрцаг өндөг, 0 сарын 24-ний өдрийн 2 хайрцаг өндөг, нийт 4 хайрцаг 1,440 ширхэг өндөг авсан, үүнээс 18 ширхэг өндөг буцаасан, *******22 өндөгний тооцооны үлдэгдэлтэй,

4.5.хариуцагч Ч. үлдэгдэл *******22 өндөгний нийт 597,240 төгрөгийн тооцоог Ж.д төлөөгүй,

4..хариуцагч Ч. *******23 оны 09 сарын 12-ны өдөр 43,880 төгрөг, 09 сарын 25-ны өдөр *******0,7******* төгрөг, нийт 597,240 төгрөг нэхэмжлэгчид төлсөн зэрэг болно.

5.Дээрх гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, худалдагч хөрөнгө болон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлсэн, , хариуцагч Ж. өндгийг хүлээн авсан, баримт бичигт гарын үсэг зурсан байдал, хариуцагч нь нийлүүлсэн өндгийн үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээснээс үзэхэд зээлээр худалдах худалдан авах бус талуудын хооронд “худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч “ ” ХХК Ч.аас шаардах эрхгүй, хариуцагч Ж.гаас шаардах эрхтэй.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг аман хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

.Зохигч /нэхэмжлэгч “ ” ХХК, хариуцагч Ж./-ийн хооронд *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр тус тус нийт 2,880 ширхэг өндөг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

7.Талуудын маргааны зүйл нь Ж. өндөгний үнийг төлсөн эсэх, *******23 оны 09 сард төлсөн хариуцагч Ч.ын 597,240 төгрөг хэзээ хэрхэн авсан өндөгний үнэ эсэх талаар байна. Харин нэхэмжлэгч “ ” ХХК хариуцагч Ж.д *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр тус тус нийт 2,880 ширхэг өндөг нийлүүлсэн, үүнээс *******40 ширхгийг хариуцагч Ч. авсан, нийт өндөгнөөс Ж. ******* ширхэг, Ч. 18 ширхэг өндөг буцаасан талаар маргаагүй байна.

8.Нэхэмжлэгч “ ” ХХК, хариуцагч Ж. нарын хооронд *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээний” харилцаа үүссэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..” гэж заасан.

Нэхэмжлэгч “ ” ХХК хариуцагч Ж.д *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр нийт 2,880 ширхэг өндөг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч нь Ж. худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан, худалдан авагч Ж. худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч “ ” ХХК, хариуцагч Ч. нарын хооронд *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөрХудалдах-худалдан авах гэрээний” харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.аас энэ өдрүүдийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул хариуцагч Ч.т холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

9.Хавтас хэргийн 7 дугаар талд авагдсан худалдан авагч Ж.тай харилцсан дэлгэрэнгүй тайлан-үлдэгдэл 1,193,40 төгрөг,

-8 дугаар талд буй Ж.гийн гарын үсэг бүхий *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр нийт 2,880 ширхэг өндөг хүлээн авсан гарын үсэг бүхий И-баримт,

-9-р талд авагдсан *******23 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн нийт 1,440 ширхэг өндөг хүлээн авсан өдөр тутмын тооцооны баримт,

-10-р талд авагдсан *******23 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн нийт 1,440 ширхэг өндөг хүлээн авсан өдөр тутмын тооцооны баримт,

-Ч.ын *******23 оны 09, 10-р сард Трейдинг ХХК руу шилжүүлсэн 538,00 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл,

-шүүх хуралдаанд оролцсон талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Ж. худалдагчаас авсан, бэлтгэн нийлүүлсэн нийт 2,8******* ширхэг өндөг, барааны хэлэлцэн тохирсон үнэ 1,193,40 төгрөгийг худалдагчид төлөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Тодруулбал, хавтас хэргийн 19,*******, 24,25, 38 дугаар талд авагдсан хариуцагч Ч.ын төлбөр төлсөн баримт, / орхон П-8/ Ч. харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэгчийн нягтлангийн хийсэн үлдэгдэл тулгасан байдал зэргийг нэхэмжлэгчийн хавтас хэрэгт гаргаж өгсөн /хх--234/ баримттай тулгаж үзэхэд хариуцагч Ч.ын *******23 оны 09 сарын 12-ны өдөр 43,880 төгрөг, 09 сарын 25-ны өдөр *******0,7******* төгрөг, нийт 597,240 төгрөг нэхэмжлэгчид төлсөн энэхүү төлбөр нь *******23 оны 0 дугаар сарын 21, 24-ний өдөр Ж.гаас авсан 1,440 ширхэг өндөгний үнэ бус, харилцагч Ч.т тухайн цаг хугацаанд нийлүүлсэн, бараа бүтээгдэхүүний үлдэгдлийн төлбөр байна.

Өөрөөр хэлбэл, Ч.ын *******23 оны 09, 10-р сард нэхэмжлэгчид төлсөн 3 удаагийн төлөлт нь Ж.гаас авсан 1,440 ширхэг өндөгний төлбөр бус байна.

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч Ж.гийн гаргасан тайлбарыг үндэслэн Ч.ыг хамтран хариуцагчаар татсан, Ч.аас нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар гаргасан.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцаг Ж.гаас 33,*******0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” ХХК-д олгож, хариуцагч Ч.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 33,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.гаас 33,*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              В.АМАРТҮВШИН