Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2024/00280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* ******* гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух, Ж******* овогт Л*******ын Т*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л*******ын Т******* миний бие нь оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн суманд Л*******ын ууган охин болж мэндэлсэн. Ховд аймгийн сумын 8-н жилийн дунд сургуульд 1-р ангид орж суралцаад 5-р ангиасаа Ховд аймгийн сумын 8-н жилийн дунд сургуульд шилжин суралцаж 1985 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуульд оюутан болж суралцаад 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэцэрлэгийн багш мэргэжлээр төгссөн.

Төгсөж ирээд Ховд аймгийн сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чийн Гтой гэр бүл болж, тус цэцэрлэгт ажиллаж байгаад нөхөр Ч.Г нь 1990 оны 05 дугаар сард Ховд аймгийн сумын авто механикаар ажиллахаар болсон тул нөхрөө дагаж шилжээд Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилласан билээ. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын 70-р дансны лавлагаа олдохгүй байна.

Иймд Л.Т******* намайг Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 23ны өдрийн 231 дугаартай албан бичиг, дугаартай 19******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Т*******д нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Л.Т*******д нээж олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 3568 дугаартай Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн А.О, Л.Н, Б.Ж, Г.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс гэрч Б.Жгийн мэдүүлэг, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Нын мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны 387 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 469 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай “Арга хэмжээ авах тухай” захирамжийн хуулбар, Ховд аймгийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай “Чөлөө олгох тухай” захирамжийн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Л.Т*******ийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Л.Т*******ийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. дугаартай 19******* оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээж, Л.Т*******ид олгосон хөдөлмөрийн дэвтрийн “Ажлын тухай мэдээ” бичилтийн Тэмдэглэлийн № хэсэгт “04” гэж, Он хэсэгт “1988” гэж, Сар хэсэгт “07” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “ сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр түр томилов” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Аймгийн АБХ-ийн даргын 1988 оны 7-р сарын 14-ний өдрийн 105 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “05” гэж, Он хэсэгт “1988” гэж, Сар хэсэгт “07” гэж, Өдөр хэсэгт “18” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр түр авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 7-р сарын 18-ны өдрийн 07 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “06” гэж, Он хэсэгт “1990” гэж, Сар хэсэгт “05” гэж, Өдөр хэсэгт “20” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Өөр газар шилжих болсон учир уг ажлаас чөлөөлөв” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Захирлын 1990 оны 05-р сарын 20-ны өдрийн 33 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “07” гэж, Он хэсэгт “1990” гэж, Сар хэсэгт “06” гэж, Өдөр хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Захирлын 1990 оны 05-р сарын 31-ний өдрийн 12 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “08” гэж, Он хэсэгт “1991” гэж, Сар хэсэгт “08” гэж, Өдөр хэсэгт “31” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Захирлын 1991 оны 08-р сарын 31-ний өдрийн 38 тоот тушаалаар” гэж бичигджээ.

3.2.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 469 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай “Арга хэмжээ авах тухай” захирамжийн хавсралтад “...4.Л.Т******* 800 төгрөг...” гэж бичигджээ.

Иймд дээрх баримтуудаар Л.Т*******ийг Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Б.Жгийн шүүхэд гэрчээр өгсөн “...19******* оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар хуваарилагдан ажиллаж эхэлсэн. Би 1998 он хүртэл тухайн газартаа багш, эрхлэгчээр хавсарч ажиллаж байгаад 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн 7 дугаар цэцэрлэг байгуулагдахад багшаар ажилд орсон. Надтай 1990 оны 6 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаад шилжиж явсан. Тухайн үед зуны амралт гэж байдаггүй 1 сар л амардаг, ажлын зургаан хоногтой байсан. Зунд айлууд лагерт гардаг учраас тал дээр хоёр гэртэй, нэг гал тогооны гэртэй ажилладаг байсан... гэх,

Гэрч Л.Нын шүүхэд гэрчээр өгсөн “...Миний бие анх 1983 онд Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй асрагч, туслах багшаар 2003 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Л.Т******* 1988 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилд орсон. 3 жил ажиллаж байгаад Эрдэнэбүрэн сумын хүнтэй гэр бүл болоод, шилжээд явсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4.Л.Т******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991 оны 8 дугаар сараас 2000 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан байна.

5.Хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэн А.О, Л.Н, Б.Ж, Г.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаартай албан бичиг зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Л.Т*******ийг Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, *******3 дугаар зүйлийн *******3.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт Л*******ын Т*******ийг Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН