Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03639

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 182/ШШ2024/03639

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч  байр. Голомт банк ХК -ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ны С-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.С-ийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Голомт банк ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.С нь Голомт банктай 2014.12.10-ны өдрийн ЗГ1205103336 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 5,100,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 36-н сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. 2015.04.10, 2015.11.27 болон 2016.08.25-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан нэмэлт цалингийн зээл авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2056 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчийн оршин суудаг хаяг болох Б тоот хаягтаа амьдардаггүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.30-ны өдрийн 102/ШЗ2024/15017 дугаар тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь Ц.С-ын 2014.12.10-ны өдрийн ЗГ1205103336 тоот зээл болон барьцааны гэрээ, 2015.04.10 болон 2015.11.27-ны өдрийн тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.30-ны өдрийн 15017 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Голомт банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Ц.С нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, Ц.С-ын 2014.12.10-ны өдрийн ЗГ1205103336 тоот зээл болон барьцааны гэрээ, 2015.04.10 болон 2015.11.27-ны өдрийн тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Ц.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С нь Б тоот хаягт амьдардаггүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.30-ны өдрийн 15017 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С нь Голомт банк ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Голомт банк ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Ц.С-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ц-ны С-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.С-ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Г.С-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА