| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00214/и |
| Дугаар | 153/ШШ2024/00256 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2024/00256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* тоотод оршин суух, О******* овогт С*******ы Д*******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь ******* оны 7 сарын 18-нд төрсөн. Одоо 65 настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. 8-р анги төгсөж тогоочийн курст суралцан, тогоочийн мэргэжил эзэмшин Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байгаад 1980-1982 оны 6 дугаар сарын 19-нд Завхан аймаг дахь Худалдааны техникумын худалдааны нягтлан бодогчоор төгссөн.
Улмаар Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трест, Бөөний бараа бааз, Худалдаа бараа бааз, Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компани зэрэг газруудад нягтлан бодогчоор ажиллаж байсан.
Одоо би Ховд аймгийн Худалдааны бараа бааз, Ховд Бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компани зэрэг газарт 1992-1994 оноос нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдааны бараа баазад нягтлан бодогчоор, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компанид нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С.Д*******г 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдааны бараа баазад нягтлан бодогчоор, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компанид нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг сайжруулах тухай” тушаалын хуулбар, Ховд Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний даргын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай “Өр авлага барагдуулах тухай” тушаалын хуулбар, Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тушаалын хуулбар, дугаартай Худалдааны техникумын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Д.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ю.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдөр С.Д*******д олгосон баярын бичиг, 0663 дугаартай дурсгалын хүндэт тэмдгийн үнэмлэх, 1993 онд авхуулсан гэх гэрэл зураг, итгэмжлэл, 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С.Д*******д нээсэн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “Ажлаас чөлөөлөх буюу ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Бөөний Худалдааны бараа баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Ажилтан ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Худалдааны бараа баазын ажилчдын 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай хурлын протокол, Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
4.Шүүхээс гэрч Д.Нын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А), хаягийн хуудас №7, ХААТР-1 (А) маягтууд, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 422 дугаартай албан бичгээр ирүүлсэн Бөөний Худалдааны бараа баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Ажилтан ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Худалдааны бараа баазын ажилчдын 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай хурлын протокол, Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг сайжруулах тухай” тушаалын хуулбар, Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 477 дугаартай албан бичиг, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны 353 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч С.Д*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар С.Д*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг сайжруулах тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт …I...нягтлан бодогч /Д*******/ нарт даалгасугай...” гэж,
Ховд Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний даргын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...2...ня-бо Бахыт, Д*******, мэргэжилтэн Энхчимэг нарт даалгасугай...” гэж,
Ховд Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай “Өр авлага барагдуулах тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...Гишүүдэд Б /ня-бо/, Д******* /ня-бо/...” гэж,
Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай “Хөрөнгө зарлага болгох тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...2.Нягтлан бодогч Д*******гийн хүүхдийн даахь авахад нь хүүхдэд өгсөн 5000 төгрөгийг зарлага болгосугай...” гэж,
Бөөний Худалдааны бараа баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Ажилтан ажилчдыг ажилд томилох тухай” тушаалын хавсралтад “...57.Д******* нягтлан бодогч...” гэж,
Худалдааны бараа баазын ажилчдын 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай хурлын протоколд ...Хуралд оролцсон нь:...Д*******...гэж,
Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай “Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааг сайжруулах тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт ...1... нягтлан бодогч /Д*******/ нарт даалгасугай...” гэж,
Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай “Тооллогын комисс томилох тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт “1...Гишүүдэд...Д******* /нягтлан бодогч/...” гэж,
Ховд аймгийн Бөөний худалдааны “Баатархайрхан” ББХК-ний захирлын 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “Ажлаас чөлөөлөх буюу ажилд томилох тухай” тушаалын хавсралтад “...6.С.Д******* нягтлан бодогч...” гэж,
Ховд аймгийн Худалдааны бараа баазын даргын 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт “1.Нягтлан бодогч Долгосүрэнгийн жирэмсний амралтын хугацаа дууссан учир нягтлан бодогчийн ажилд нь 1991 оны 5-р сарын 1-нээс томилж...” гэж тус тус бичигджээ.
3.2.1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С.Д*******д нээсэн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн “Ажлын тухай мэдээ” бичилтийн Он хэсэгт “1991” гэж, Сар хэсэгт “01” гэж, Өдөр хэсэгт “02” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Худалдааны бараа баазад тооцооны нягтлан бодогчоор ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “ХББ-ын даргын 1991 оны 1-р сарын 17-ны 03 тоот тушаал” гэж бичжээ.
3.3.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын Ажилладаг байгууллага хэсэгт “Бөөний бараа бааз” гэж, Ажилд орсон он хэсэгт “1983” гэж, Эрхэлдэг ажил хэсэгт “нягтлан бодогч” гэж, бүртгэсэн он, сар, өдөр хэсэгт “1988.6.17” гэж бичигджээ.
Иймд дээрх баримтуудаар С.Д*******г Ховд аймгийн Худалдааны бараа баазад 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компанид 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Д.Нын шүүхэд гэрчээр өгсөн “...С.Д*******гийн ажилд орсон он сарыг сайн санахгүй байна. Анх сургууль төгсөж ирээд Бөөний бараа баазад ажилд орсон. Тухайн үед нь би тогоочоор ажиллаж байсан ба сар болгон тооцоог С.Д******* боддог байсан. С.Д******* нягтлан бодогчоор ажилладаг байсан. Манай байгууллагад өөр ажил хийж байгаагүй. Намайг 1996 онд ажлаас халагдаж байхад байгууллагадаа нягтлан бодогчоор ажиллаж үлдсэн. Миний тооцоог бодоод намайг гаргаж байсан. Тэр баримтууд нь надад байсан боловч би хайгаад олохгүй байна...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
4.С.Д******* нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.
5.Хавтаст хэрэгт дугаартай Худалдааны техникумын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Д.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ю.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдөр С.Д*******д олгосон баярын бичиг, 0663 дугаартай дурсгалын хүндэт тэмдгийн үнэмлэх, 1993 онд авхуулсан гэх гэрэл зураг, ХААТР-21 (А), хаягийн хуудас №7 маягтууд зэрэг баримтууд авагдсан бөгөөд дээрх баримтууд нь хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлага болох 1992-1994 онуудад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.Д*******г Ховд аймгийн Худалдааны бараа баазад 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компанид 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О******* овогт С*******гийн Д*******г Ховд аймгийн Худалдааны бараа баазад 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Ховд бөөний худалдааны "Баатархайрхан" ББХ компанид 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН