Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03644

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 182/ШШ2024/03644

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, Б овогт М-н Г -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,477,424 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь иргэн М.Г-той харилцан тохиролцож, 2023.11.23-ны өдөр бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, самсунг А34 маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлийн хугацаа 2023 оны 11 сараас 2025 оны 11 сарыг хүртэл 24 сарын хугацаатай бөгөөд гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,477,424 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ББСБ ХХК-иас гар утас авсан, одоо 6 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулах болно. Одоо 1,477,424 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 247,424 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.Г-т холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,477,424 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,477,424 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 247,424 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Д.Э татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,477,424 төгрөгийг 2024.09.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 246,000 төгрөг, 2024.12.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.01.05-ны өдөр 246,000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 247,424 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 38,589 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 19,294 төгрөгийг буцааж, хариуцагч М.Г-ос 19,295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА