Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03645

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 182/ШШ2024/03645

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Ч  байрлах, ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О  тоотод оршин суух, Б овогт Н-ын Б-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 622,614 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.Б нь 2021.07.30-ны өдөр ЗГ2122703Х тоот зээлийн гэрээ байгуулж, 1,599,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. 2024.07.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 364,624 төгрөг, хүү 210,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,735 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 622,614 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн хуваарийн дагуу төлбөр хийгээгүй 501 хоног хугацаа хэтэрсэн тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон зардалд 622,614 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* финанс ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 622,614 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. 2024.09.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 222,614 төгрөг гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.С  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 622,614 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 622,614 төгрөгийг 2024.09.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 222,614 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч О.С татгалзаагүй, түүнд эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлт, итгэмжлэлээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 622,614 төгрөгийг 2024.09.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 200,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 222,614 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 19,328 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 9,664 төгрөгийг буцааж, хариуцагч Н.Б-с 9,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА