Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03646

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 182/ШШ2024/03646

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, Х  овогт А-ын Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43,218,371 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Б нь манай ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээл авснаас хойш 2024.08.09-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 44,410,031 төгрөг төлөх байснаас 8,093,000 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үлдэх 43,218,371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,218,371 төгрөгийг 2024.10.05-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлж барагдуулахаар тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 43,218,371 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,218,371 төгрөгийг 2024.10.05-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ө-д эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдож байна.

2.Зохигчид дээр байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,218,371 төгрөгийг 2024.10.05-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 374,042 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 187,021 төгрөгийг буцааж, хариуцагч А.Б-с 187,021 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА