Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/03770

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 182/ШШ2024/03770

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч  байрлах ******* финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П-ийн Б-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Д-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* финанс ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн П.Б нь манай байгууллагатай 2020.02.21-ний өдрийн ЗГ2021216Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,9000 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. Зээлдэгч зээл авахдаа Б тоот хаягт оршин сууж байсан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 12542 дугаар шүүгчийн захирамжаар дээрх хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Б-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь 2020.02.21-ний өдрийн ЗГ2021216Х тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 7903 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* финанс ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг П.Б нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, 2020.02.21-ний өдрийн ЗГ2021216Х тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар П.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 12542 дугаар шүүгчийн захирамжаар ...П.Бат-Эрдэнэ нь Б тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон... үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Харин дээрх шүүгчийн захирамжид дурдсан П.Б-н оршин суугаа хаяг, хэрэгт авагдсан 2021.10.12-ны өдрийн 2021.10.12-ны өдрийн ЗГ2124187Х тоот зээлийн гэрээнд бичигдсэн П.Б-н оршин суугаа хаяг хоёр хоорондоо зөрүүтэй байсан тул шүүхээс зээлийн гэрээнд дурдсан С тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2024.09.05-ны өдөр шуудангаар хүргүүлэхэд шүүхийн мэдэгдэх хуудсыг П.Б өөрөө 2024.09.11-ний өдөр хүлээн авсан байна.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Б нь зээлийн гэрээнд дурдсан хаяг болох С  тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон, түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжлах үндэслэлгүй байх тул ******* финанс ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар П-н Б-г эрэн сурвалжлуулах тухай ******* финанс ББСБ ХХК-ийг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА