Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03776

 

 

 

 

 

 

 

 

2024 09 17 182/ШШ2024/03776

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  тоотод оршин суух, Т  овогт Г-н Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  давхар, ******* даатгал ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 12,664,225 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б ,

Хариуцагчийн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Г.Ц  нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалаар 2023.02.14-ний өдрөөс 2031.02.10-ны өдөр хүртэл ******* даатгал ХХК-иар даатгуулсан. 2024.04.24-ний өдөр Дорнговь аймгийн Замын-Үүд орчмоор автомашинтай явж байхад хүчтэй салхи, шороон шуурганд өртөж, машины детал хэсгүүд буюу урд гупеер, урд хэсгийн никель хэсгүүд, салхины шил гэмтсэн. Энэ талаар даатгалд мэдэгдэж, үнэлгээ хийлгэн, холбогдох баримтыг гарган өгсөн ч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд даатгалын нөхөн төлбөрт 12,664,225 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны өмнө харилцан тохиролцоод бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 12,664,225 төгрөгийнхөө 5,664,225 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* даатгал ХХК нь үлдэх 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар харилцан тохиролцоод нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,664,225 төгрөгийнхөө 5,664,225 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* даатгал ХХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 12,664,225 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон байх ба, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,664,225 төгрөгийнхөө 5,664,225 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч ******* даатгал ХХК нь нэхэмжлэгч *******т төлөхөөр эвлэрсэн, төлөөлөгч нарт эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын гаргасан тайлбар, итгэмжлэл, эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар тус шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,664,225 төгрөгийнхөө 5,664,225 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч ******* даатгал ХХК нь нэхэмжлэгч *******т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 217,577 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* даатгал ХХК-иас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА