Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 Ш.*******д холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор шүүгдэгч Ш.*******д холбогдох 2222000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******гийн *******, ******* өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дундговь аймаг, Сайнцагаан сум, *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: *******/.
Ш.******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******ийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын албан хаагчдын ажилчдын байрны 02 тоотод өөрийн захиалсан 45 м/кв 2 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн д худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарж борлуулсны дараа 2019 оны намар уг байрыг иргэн т давхар худалдан борлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ыг залилан мэхэлсний улмаас 37000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.*******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ш.*******д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
           Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Би өөрийн буруугаас болж, хохирогчид хохирол учруулсан гэм буруугаа маш сайн ойлгож гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид ч хохирогчид боломжийн хэмжээгээр тусалж дэмжинэ.
Би , үүрэг гүйцэтгэж байгаад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэртээ гарсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би өөрийн буруугаас болж гэр бүлээ ч өрөнд унагаж, хохирлоо төлсөн. Би одоогоор cap бүрийн 1 сая гаруй төгрөгийн тэтгэврийн орлоготой бөгөөд 2022 оны 08 дугаар сараас эхэлж Улаанбаатар хотод дүүгийнхээ барилгын компанид барилгын даамлаар ажиллахаар болсон. Би ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчид ч гэсэн тус дэм болох хүсэл эрмэлзэл надад байна. Иймээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Надад торгох ял оногдуулсан тохиолдолд торгох ялыг төлөх, биелүүлэх боломжтой. 
Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Ш.******* нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч т учруулсан хохирлыг шүүх хурлаас өмнө бүрэн төлж, барагдуулсан. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. 
Шүүгдэгч Ш.******* нь , цолтой үүрэг гүйцэтгэж байгаад 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэрт гарсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Покер тоглоом хэсэг хугацаанд тоглож, мөнгөө алдаж явсаар эцэст нь ийм байдалд хүрсэндээ маш их харамсаж гэмшдэг бөгөөд мөрийтэй тоглоомыг огт тоглохоо больж, хохирогчийн хохирлыг төлөх, эхнэр, 3 хүүхдээ тэжээн тэтгэж амьдрахын төлөө хичээж яваа хүн юм. 
Ш.******* нь cap бүрийн тэтгэврийн орлоготой бөгөөд, цаашид цалин хөлс олох боломжтой газарт ажиллахаар төлөвлөж, Улаанбаатар хотод дүүгийнхээ компанид 2022 оны 08 сараас ажиллахаар /өмнө ээлжийнхээ амралтаар ахынхаа барилгын компанид ажиллаж байсан/ тохиролцож төлөвлөсөн.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох ялын санкцтай. Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой. Миний үйлчлүүлэгч Ш.******* нь шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар өөрчилсөн тохиолдолд торгох ялыг төлөх боломжтой, энэ талаарх баримтаа давж заалдах гомдолдоо хавсаргасан болно. Иймд Ш.*******ы хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. 
Ш.*******ы үйлдсэн хэрэг нь 2019 оны  05 сард үйлдэгдсэн. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2- т зааснаар өршөөлд хамрагдах нөхцөлийг хангаж байгаа учраас өршөөлд хамруулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих гэсэн саналд татгалзах зүйл байхгүй. Ш.*******ы хувьд байнгын орлоготой хүн учраас  торгох ял оногдуулж өөрчлөлт оруулахад биелэгдэх боломжтой. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т хамаарахгүй гэж үзэж байна. Хэрвээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэвэл  зорчих эрхийг хязгаарлах ял болгохоор байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй боловч шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ш.******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******ийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын албан хаагчдын ажилчдын байрны 02 тоотод өөрийн захиалсан 45 м/кв 2 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн д худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарж борлуулсны дараа 2019 оны намар уг байрыг иргэн т давхар худалдан борлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ыг залилан мэхэлсний улмаас 37000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайлбал:
Шүүгдэгч Ш.*******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  “Би тухайн байрны 1 давхрын 2 тоотод 45 метр квадрат 2 өрөө байранд захиалга өгсөн. Байр 2019 оны 04 сараас баригдаж эхлээд урьдчилгаа мөнгө нэхэгдсэн. Ингээд би санхүүгээ бодож үзээд урьдчилгаа өгч чадахгүй болсон. Тэгээд 2019 оны 04 сард фэйсбүүкд зар байршуулсан. Зарын дагуу Адаацаг сумын гэж хүн уулзаад метр квадратыг нь 850000 төгрөгөөр зарахаар тохирсон. ...тэй анх тохироход дахиад нэг байр хямдхан олж өгөх талаар ярьсан. Би гүйцэтгэгч Мөнхбаяраас асуухад 4 давхарт байр байгаа талаар надад хэлсэн. гийн дүү Ууганбаатар тэр байрыг захиалсан. тэй 3 давхрын 2 өрөө байрны гэрээг хийж би ашиг 2250000 төгрөг авсан. Бусад мөнгийг Мөнхбаярын данс руу хийхээр тохирсон. Тэр үед би цахимаар мөрийтэй тоглох тоглоомд донтоод өөрт байсан мөнгөө алдсан тул 7 бил үү 8 сард 4 давхрынхаа байрыг авч чадахгүй болсон талаараа хэлсэн. Тэгээд Мөнхбаярын дансанд хийсэн мөнгийг аваад мөн л мөрийтэй тоглоомд алдсан. Покер тоглоомд мөнгө алдаж явсаар эхнэрийн үеэл ах байр авна гэж ярьж байсныг сонсоод 2020 оны 01 сард ахтай уулзаад д зарсан байраа түүнд зарахаар тохирсон. ах над руу 2020 оны 01 сараас хойш байрны мөнгө шилжүүлсэн. 2020 оны 05 сард байр ашиглалтад ороход байрны мөнгө бүрэн төлөгдөж дууссан. Ингээд ах байрны мөнгөө бүрэн төлөөд дууссан учраас тэднийхийг байранд оруулчихсан. Тэгээд д байр ашиглалтад ороогүй байгаа гэж хэлээд хэсэг хугацаа хожиж явж байтал наадмын дараа энэ талаар мэдсэн. 2021 онд шүүхэд гомдол гаргаад 2022 оны 04 дүгээр сард гийн талд шүүхийн шийдвэр гарсан. Ингээд ахынх байрыг нь суллаж өгсөн. гийн дүүгийн мөнгийг би ах дүү нараасаа дэмжлэг авч байгаад хохиролгүй болгож өгсөн. Одоо ахын мөнгийг тэтгэвэрт гарсан тэтгэмж буухаар барагдуулна. Би ахаас нийт 36500000 төгрөг авсан. ыг байрандаа оруулчхаад гийн мөнгийг төлчихнө л гэж бодож ынхыг байранд оруулсан. Мөрийтэй тоглож баларснаас болоод ийм асуудал болсон.” гэж /хх-ийн 33- 34/,
Хохирогч : “Би 2019 оны намар Дундговь аймгийн Сайнцагаан суманд байр худалдан авах гэж байсан. Тэр үеэс манай нагац ах талийгаач Батдоржийн охин Болормаагийн нөхөр ******* манай ажилчдын байр баригдаж байгаа дүүгээсээ хүүтэй мөнгө зээлээд байр захиалчихсан чинь хүү нь дийлдэхгүй байна. Та миний байрыг худалдаж аваач гэж хэлсэн. Тухайн үед Залуус хороололд Онцгой байдлын байр баригдаад эхэлж байсан. Ингээд би *******д итгээд 2 өрөө 45 метр квадрат байрыг худалдаж авахаар болоод 2020 оны 01 сарын 07-ны өдөр *******ы 5450163498 тоот данс руу 11000000 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 1500000 төгрөг, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 20000000 төгрөг, 2020 оны 05 сарын 29-ний өдөр 500000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 06 сарын 27-ны өдөр 700000 төгрөг, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн. Манай эхнэр Байгальмаагийн дүүгийн данснаас 2020 оны намар 1000000 төгрөг, номгон дэлгүүрийн худалдагчийн данснаас мөн шилжүүлсэн. 2020 оны 05 сард ашиглалтад орсон 100 дугаар байрны 1 давхарт 2 өрөө байранд орсон. Тэгтэл 7 сард Адаацаг сумын харьяат гэдэг хүн ирээд манай байранд орсон байна гэсэн. Тэгээд асууж суртал ******* нь гэж хүнтэй гэрээ байгуулсан байсан. *******аас асуухад танайх байрандаа байж бай д мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Ингээд шүүхээр яваад ******* ялагдаад манайх 2 хоногийн өмнө байраа суллаж өгсөн. ******* надтай ярилцаж тохирохоосоо өмнө тэй гэрээ хийчихсэн юм байна лээ. Тэгээд хүний байрыг нэг ёсондоо надад давхар худалдчихсан гэсэн үг. Санаатайгаар намайг залилсан. Миний хувьд хохирлоо барагдуулаад авбал өөр гомдол саналгүй” гэж /хх-ийн 14/,  мөн тэрээр мөрдөн байцаалтын шатанд “Би *******тай 2019 оны 12 сард аман гэрээ хэлцэл хийж тохиролцоод ******* байрны мөнгө гэж яаруулаад байхаар нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр анх 11 сая төгрөг түүний данс руу шилжүүлсэн байна. Би *******аас мөнгө гаргуулахаар иргэний журмаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Би ******* руу өөрийн эхнэр Байгальмаагийн 5028204848 тоот данснаас мөнгө шилжүүлж байсан. ******* руу 2020 оны 07 сарын 10-ны өдөр манай эхнэр Байгальмаа дүүгийнхээ данснаас 1000000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа. Гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна.” гэж /хх-ийн 16/,
Гэрч “2019 оны 04 сард манай эхнэр, хүргэн бид нар аймгийн төвд байр хайж байтал фэйсбүүкээс “Онцгой байдлын ажилчдад зориулан баригдаж байгаа байранд байр метр квадратыг нь 850000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу Ш.******* гэдэг хүнтэй холбогдоход өөрийгөө Онцгой байдлын газарт ажилладаг манай Онцгой байдлын газраас ажилчдадаа байр барьж байгаа тэр байраа зарна гэсэн. Би 2 байр хэрэгтэй гэхэд ******* нь 2 байр байж болно гэсэн. Тийм учраас манай хүргэн дахиад нэг байр захиалчихъя гэж тохирсон. Ингээд 2019 оны 04 сарын 26-ны өдөр би Ш.******* гэдэг хүнтэй 45 метр квадрат хэмжээтэй 2 байр худалдаж авахаар ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. 1 давхрын 45 метр квадрат байрыг би өөртөө, 4 давхарт байрлах 45 метр квадрат байрыг хүргэн Ууганбаатарт худалдан авахаар гэрээг хийсэн. 45 метр квадрат нэг байрных нь үнэ 38845000 төгрөг болсон. Би өөрийнхөө байрны төлбөрийг төлсөн. Хүргэн Ууганбаатарынх байрныхаа төлбөрийг өөрсдөө төлж байсан. ... ******* 2019 оны 12 сард улсын комисс хүлээж авна гэж хэлж байсан. ...Ингээд би 2020 оны 07 дугаар сарын үед аймгийн төвд орж ирээд тухайн байрыг барьсан гүйцэтгэгч компани захирал Мөнхбаяр гэдэг хүнтэй уулзахад тухайн байрыг улсын комисс 05 дугаар сарын сүүлээр хүлээж авсан байсан. Ингээд ******* гэдэг хүн анх надтай 2 байрны гэрээ байгуулсан 1-р давхартаа хөдөөгийн айл орно гэсэн төвийн хүмүүс орсон. Харин 4-р давхарт байрлах 45 метр квадрат байрныхаа гэрээг 2019 оны 08 дугаар сард өр төлбөрт орлоо гээд ******* өөрөө цуцлаад төлсөн төлбөрөө авчихсан байсан. Ингээд би энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд ******* Ууганбаатарын байрны мөнгийг төлж барагдуулсан. Би 1 давхарт байх өөрийнхөө байрыг авахаар шүүхэд хандсан. Миний байранд ******* гэх айл оруулсан байсан. Би байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулахаар 2020 оны 08 дугаар сард иргэний шүүхэд хандан 3 шатны шүүхээр орж байрныхаа гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан. Дараа нь буюу 2022 оны 01 дүгээр сард ыг байр албадан чөлөөлүүлэх талаар дахиж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж 2022 оны 04 сарын 27-ны өдөр суллаж өгсөн. Би байраа албан ёсоор хүлээж авсан. Миний хувьд одоо *******тай байр болон мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж /хх-ийн 20/
Гэрч О.Ууганбаатар: “2019 оны 04 сарын сүүлээр ******* гэх хүнийг байр зарна гээд фэйсбүүк дээр зар тавьсан байсныг манай хадам дүү хараад байр худалдаж авахаар тохиролцсон. ... Хишигжаргал, хоёр аймгийн төв ороод ******* гэдэг хүнтэй уулзаад ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийгээд ирсэн байсан. ...Сүүлд ******* надад Онцгой байдлын газрын ажилчдын байр учраас гадна хүн авах гэж байгааг мэдэх гээд байна, тийм болохоор миний данс руу мөнгөө хий гээд *******ы данс руу би мөнгийг төлж байсан. Тэгээд сүүлдээ байр ч үгүй, мөнгө ч үгүй болоод цагдаагийн байгууллагад хандсан. ...гийн орох гэж байсан байранд өөр хүн оруулчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад би байрныхаа төлбөрийг олж авсан. иргэний шүүхээр явж байж байраа олж авсан. ...10 гаруй сая төгрөгийг Мөнхбаярын данс руу үлдэгдэл мөнгийг нь *******ы данс руу шилжүүлсэн. Байрныхаа төлбөр болох нийт 38.845.000 төгрөгийг ямар ч байсан төлөөд дуусчихсан байсан. Одоо *******тай холбоотой өр төлбөрийн асуудал байхгүй.” гэж /хх-ийн 22/
Гэрч Б.Хишигжаргал: “2019 оны 04 сард ******* гэдэг хүн байр зарна гэж фэйсбүүк дээр зар тавьсан байсны дагуу манай дүү бид хоёр аймгийн төвд очиж *******тай уулзан Залуус хороололд баригдаж байсан байрнаас 1 болон 4 давхарт тус бүр 45 метр квадрат талбайтай 2 өрөө байр худалдан авахаар тохиролцож, байр баригдаж дуусахаар байрныхаа гэрчилгээг гаргуулна гээд манай дүү ирээдүйд орон сууц худалдан авах гэрээ хийсэн. Эхлээд барилгын гүйцэтгэгч болох Мөнхбаяр гэж хүний данс руу мөнгөө шилжүүлж байгаад дараа нь ******* манай ажилчдын байр учраас миний данс руу мөнгөө хийхгүй бол хар авах гээд байна гэхээр нь манай нөхөр дансаараа *******ы өөрийнх нь данс руу шилжүүлээд байрныхаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... 2020 оны 07 сард наадмын үеэр манай дүү аймаг орж ирэхдээ тухайн хоёр байр өөр хүнд зарагдсан талаар мэдсэн. Тэгээд болсон асуудлын талаар сураглаад явтал ******* гэгч нь манай байрыг Мөнхбаяр гэх хүнд худалдан авахаа болилоо гээд мөнгийг нь авчихсан байсан. Манай дүү гийн авсан байранд өөр хүн оруулчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаар энэ асуудлыг шалгаад нөхөр бид хоёр мөнгөө олж авсан. Манай дүү энэ асуудлын талаар иргэний шүүхэд гомдол гаргаж байж байраа авсан” гэж /хх-ийн 24/ тус тус мэдүүлсэн байна. 
Шүүх дээрх гэрч хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1-2 хуудас/, , М.Байгальмаа нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-11, 75/, Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 39/, Орон сууц захиалгаар барих гэрээ /хх-ийн 40/, “Цэрэннадмидын би яллагдагч Ш.*******аас хохирлын мөнгө болох 37000000 төгрөгөөс 13000000 төгрөгийг хүлээн авлаа” гэх хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 76/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 667 дугаартай шийдвэрийн хуулбар /83-86/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 465 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 87-89/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.
Хавтас хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль ёсны дагуу үнэлсэн байна. 
Шүүгдэгч Ш.*******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй,  хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 
Шүүх Ш.*******ы үйлдсэн гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна гэж зөв дүгнэсэн атлаа энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тусгагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж  дүгнэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Ш.*******ы үйлдсэн хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2- т зааснаар өршөөлд хамрагдах нөхцөлийг хангаж байгаа учраас өршөөлд хамруулж өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна. 
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. 
Шүүгдэгч Ш.*******д холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тусгагдсан хэдий ч энэ нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих ял шийтгүүлсэн этгээдэд хамаарах заалт юм. 
Иймд Ш.*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарна гэж ойлгоно. 
Иймд анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг зөвтгөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг бүхэлд нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 5 дугаар заалтыг “хүчингүй” болгож, 6 дугаар заалтыг “5” болгож шийтгэх тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР 

                                                                             Х.ГЭРЭЛМАА