Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/04000

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 01 182/ШШ2024/04000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О  байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, Х овогт Д-н Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алдангид нийт 11,714,025 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч У.Т,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн ******* Д6 павилонд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2022.03.01-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулж 1, 2, 5 кг-тай simply будаа, Алое жүүс, компот, X, XL размерийн Тоди живх, чихэр, бэлэн гоймон, Кагоми жүүс, тасалдаг уут зэрэг ахуйн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч худалдан борлуулж байсан. Тухайн үед манай байгууллага ******* нэртэй байсан бөгөөд 2022.10.27-ны өдөр нэрээ ******* ******* ******* ХХК болгон өөрчилсөн байгаа. Хариуцагч ******* нь 2022 оны 5 сард 4,167,360 төгрөг, 6 сард 1,834,150 төгрөг, 7 сард 1,807,840 төгрөг, нийт 7,809,350 төгрөгийн хүнсний бараа, бүтээгдэхүүн авсан боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрч *******гийн мэдүүлснээр хариуцагч *******тай эрэгтэй, эмэгтэй хоёр гэж хүн ажиллаж байсан байна. Манай байгууллагын зарлагын баримтаар Д6 павилоны бараа бүтээгдэхүүний гэдэг хүн гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Мөн шүүгчийн захирамжийн дагуу ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтоор хариуцагч ******* нь ******* худалдааны төвийн Д6 павилоныг 2021.06.22-ны өдрөөс 2022.06.22-ны өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан, гэрч *******гийн мэдүүлснээр 2022.07.25-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

Бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдсан боловч манай байгууллагад гэрээний эх хувь байхгүй учраас хуулбар хувийг гарган өгсөн байгаа. Бид хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг, утсаар ярихаар төлнө гэдэг, сүүлдээ утас нь холбогдохгүй, түүнийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоолгосон байгаа. Иймд хариуцагч ******* нь 7,809,350 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа учраас гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй ба, алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрч болохгүй учир 7,809,350 төгрөгийн 50% буюу 3,904,675 төгрөг болсон байна. Иймд хариуцагч *******гаас нийт 11,714,025 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022.03.01-ний өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн байгууллагаас ахуйн бараа бүтээгдэхүүн авч байсан нь үнэн. 2022 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч нь барааны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, татварын байгууллагад өртэй болсон, Есөн Эрдэнэ худалдааны төвөөс түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан зэрэг асуудлаас болж дахин ахуйн бараа худалдан авахаа больсон, үйл ажиллагаа явуулаагүй. Энэ үеийн төлбөр тооцоогоо хийсэн байдаг. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 05 сард 4,167,360 төгрөг, 2022 оны 06 сард 1,834,150 төгрөг, 2022 оны 07 сард 1,807,840 төгрөг нийт 7,809,350 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч *******д хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэгч өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлох ёстой болохоос биш биднийг авсан гэдгээ нотол гэж хэлж болохгүй. Харин нэхэмжлэгч ахуйн бараагаа Өсөхөө буюу гэдэг хүнд хүлээлгэн өгснөө хариуцагч *******г авсан гээд шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрч ******* гэдэг хүний *******тай хамт ажиллаж байсан гэж мэдүүлж байгаа боловч хариуцагчтай ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгаа. Тухайн үед гэрч ******* нь манай нягтлан байж, тайлан тооцоог татварын байгууллагад илгээж байсан, түүний илгээсэн тайлан алдаатай байсны улмаас хариуцагч ******* өрөнд орсон байдаг. Бидэнд нэхэмжлэгчтэй байгуулсан бичгийн гэрээ байхгүй, нэхэмжлэлд алдангийн тооцоолол тусгагдаагүй. Иймд нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэр өөрчилсөн талаарх лавлагаа, 2022.03.01-ний өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээ хуулбар, харилцагчийн зарлагын баримтууд, ******* аймгийн Цагдаагийн газрын 2023.02.06-ны өдрийн 40/04-951 тоот албан бичиг гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

Татварын ерөнхий газрын 2024.09.06-ний өдрийн иргэнд олгох тодорхойлолт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Тус шүүхийн 2024.08.13-ны өдрийн 13529 дүгээр шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын харилцагчийн үлдэгдлийн тайлан, харилцагчийн зарлагын баримтууд, төлбөрийн и-баримтууд, ХААН банк ХК-ийн дансны хуулгууд, 2024.08.21-ний өдрийн 01/116 тоот албан бичиг, ХХК-ийн 2024.09.09-ний өдрийн 12/2024 тоот албан бичиг, тайлбар, ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2021.06.22-ны өдрийн түрээсийн гэрээ, ХХК-ийн төлбөрийн баримтууд, ХХК-ийн 2024.09.30-ны өдрийн 21/2024 тоот албан бичиг гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,809,350 төгрөг, алданги 3,904,675 төгрөг, нийт 11,714,025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн Д6 павилонд худалдааны үйл ажиллагаа явуулж байхдаа 2022.03.01-ний өдөр манай байгууллагатай гэрээ байгуулж биднээс ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан, тэрээр 2022 оны 05, 06, 07 сард авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөөгүй, төлөхийг шаардахад төлнө гэдэг боловч төлөхгүй, олдохгүй бидний хохироож байгаа бөгөөд, гэрээнд заасны дагуу төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцон, үлдэгдэл төлбөрийн хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй 2022 оны 03 сард гэрээ байгуулж ахуйн бараа бүтээгдэхүүн авч, өөрийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан Д6 павилонд худалдан борлуулж байсан нь үнэн, 2022 оны 04 сар хүртэл бараа бүтээгдэхүүн авсан, үүнийхээ төлбөрийг төлчихсөн, улмаар 2022 оны 04 сараас Д6 павилонд үйл ажиллагаа явуулахаа больсон учраас 2022 оны 05, 06, 07 сард нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, Өсөхөө буюу гэж хүний хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагч ******* төлөх ёсгүй, тиймээс алданги шаардах эрхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргана.

 

3.Нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023.03.22-ны өдрийн лавлагаагаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК өмнө нь *******- ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2022.10.27-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ ******* ******* ******* ХХК болгон өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь *******- ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа буюу 2022.03.01-ний өдөр хариуцагч *******тай худалдааны хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээг 2022.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар бичгээр байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч ******* нь хүнсний бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулж төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5%-иар алданги төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ.

 

Харин энэхүү гэрээний эх хувь зохигчдын хэн алинд нь байхгүй, нэхэмжлэгч тал өөрт байгаа хуулбар хувийг шүүхэд гарган өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын эх байх, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангасангүй.

 

Тиймээс шүүх зохигчдын хооронд аман тохиролцоо хийгдсэн, энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 189 дүгээр зүйлийн 189.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн байна гэж дүгнэлээ.

 

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг, тус , 㺺 амаа байгуулсан тохиолдолд зохигчид байх учиртай.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, гэрээний аман тохиролцооны дагуу хүнсний бараа бүтээгдэхүүн болох 1, 2, 5 кг-тай simply будаа, Алое жүүс, компот, X, XL размерийн Тоди живх, чихэр, бэлэн гоймон, Кагоми жүүс, тасалдаг уут зэрэг ахуйн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч *******д 2022 оны 03 сараас 07 сарыг хүртэл биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй нийлүүлж гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж байжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2022.05.10-ны өдрийн харилцагчийн зарлагын баримтаар 1, 2, 5 кг-тай simply будаа, Алое жүүс, компот зэрэг нийт 216,360 төгрөгийн болон 1,926,140 төгрөгийн,

2022.05.23-ны өдрийн харилцагчийн зарлагын баримтаар ариун цэврийн цаас, Тоди живх, чихэр зэрэг нийт 927,420 төгрөг болон 896,000 төгрөгийн,

2022.05.26-ны өдрийн харилцагчийн зарлагын баримтаар нойтон салфетка, скоч, ундаа зэрэг нийт 417,800 төгрөгийн,

2022.06.02-ны өдрийн харилцагчийн зарлагын баримтаар бор сахар, ажлын бээлий, Б/гоймон Роллтон аягатай, үхрийн зэрэг нийт 1,249,870 төгрөгийн,

2022.06.06-ны өдрийн харилцагчийн зарлагын баримтаар Тоди живх, детское саван зэрэг 258,500 төгрөг болон 325,780 төгрөгийн,

2022.07.01-ний өдрийн харилцагчийн зарлагын баримтаар Тоди живх, өд цаас зэрэг нийт 1,807,840 төгрөгийн үнэ бүхий бүгд 8,025,710 төгрөгийн ахуйн болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг хариуцагч *******гийн түрээслэн үйл ажиллагаа явуулж буй ******* аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн Д6 павилонд, түүний ажилтан болох Ө-т хүлээлгэн өгсөн байх ба, тус зарлагын баримтууд дээр Ө, Ө, данс гэж бичигдсэн байна.

 

4.1.Энэ үед хариуцагч ******* нь ХХК-ийн ******* худалдааны төвийн Д заалны 6 дугаар павилонд 2021.06.22-ны өдрөөс 2022.06.22-ны өдрийг хүртэл ахуйн хэрэглээний бөөний худалдаа эрхэлж байсан байх ба, тус байгууллагад түрээсийн гэрээний дагуу сард 1,100,000 төгрөгийг төлж байсан, улмаар 2022.06.22-нд түрээсийн гэрээ нь дуусгавар болж, тухайн газарт үйл ажиллагаа явуулахгүй болсон нь ХХК-ийн 2024.09.09-ний өдрийн 12/2024 тоот албан бичиг, ХХК-ийн 2022 оны 03 сараас 06 сарын хооронд хариуцагч *******гаас түрээсийн төлбөрт 1,100,000 төгрөг төлж байсан төлбөрийн баримтуудаар тогтоогдсон.

 

Энэ нь гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн ******* нь ******* аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн Д5, Д6 павилонд 2019 оноос 2022.07.25-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, яагаад гэвэл бараа бүтээгдэхүүнээ цэгцлэх, лангуугаа чөлөөлж өгөхөд хугацаа орж байсан Байгалмаа нь нэг хэсэг н.Б гэдэг хүний худалдагчаар ажиллаж байсан, би Б-н санал тавьсны дагуу 2021 онооос түүнд ахуйн бараа нийлүүлж байсан, Б-тай хамт 7 хүн ажиллаж байсан 1 эрэгтэй, 6 хүн эмэгтэй ээлжээр ажилладаг байсан, ...А, М, С, эрэгтэй Ө гэдэг М-тэй хамаатан залуу ажиллаж байсан. Дараа нь эмэгтэй Ө гэж ажиллаж байсан, дараа нь Б-н хамаатан Батбаярын дүү оюутан охин ажиллаж байсан, нэрийг нь санахгүй байна... би мөн Б-н тавьсан саналын дагуу тэдний сар бүрийн НӨАТ-ын тайланг Татварын газарт цахимаар илгээж байсан... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

4.2.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 05, 06, 07 саруудад харилцагчийн зарлагын баримтуудаар хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч *******гийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ******* аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн Д6 павилонд, түүний ажилтан болох т хүлээлгэн өгснийг хариуцагч ******* хүлээн авсан гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцнэ.

 

Түүнчлэн хариуцагч *******гийн ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2022.06.22-ны өдөр дуусгавар болсон хэдий ч тэрээр бараа бүтээгдэхүүнээ цэгцлэх, лангуугаа чөлөөлөх зорилгоор 2022.07.25-ны өдрийг хүртэл ажилласан болох нь гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

5.Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, зохигчдын аман тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас хүлээн авсан хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнийхээ 2022 оны 03, 04 сарын төлбөрийг төлж байсан боловч, дээр дурдсанаар 2022 оны 05, 06, 07 сард худалдан авсан хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөөгүй, төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, түүнээс төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч байгууллага удаа дараа шаардаж байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 03, 04 сарын харилцагчийн зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, ХААН банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч *******гаас бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч ******* нь төлбөрийг төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч талын гаргасан ...хариуцагч ******* 2022 оны 04 сараас Д6 павилонд үйл ажиллагаа явуулахаа больсон учраас 2022 оны 05, 06, 07 сард нэхэмжлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, Өсөхөө буюу гэж хүний хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагч ******* төлөх үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Нэхэмжлэгч байгууллагын харилцагчийн зарлагын баримтаар хариуцагч *******гийн 2022 оны 05, 06, 07 сард хүлээн авсан хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүний нийт үнэ 8,025,710 төгрөг байх боловч нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2022 оны харилцагчийн үлдэгдлийн тайландаа хариуцагч *******д хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөрийг 7,084,554 төгрөг гэж тусгасан байна. Тиймээс шүүх нэхэмжлэгч байгууллагын 2022 оны харилцагчийн үлдэгдлийн тайланг үндэслэн хариуцагч *******гийн төлөх ёстой төлбөрийг 7,084,554 төгрөг байна гэж тогтоолоо.

 

6.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******г 7,809,350 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэн, бичгээр байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 7,809,350 төгрөгийн 50%-иар тооцон 3,904,675 төгрөгийг алдангид тооцон шаардана.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.3-т зааснаар алданги нь анзын нэг төрөл байх ба, анзын гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд алданги шаардах эрхтэй гэж үзнэ. Харин шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан гэж дүгнэсэн, зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан алдангийн тохиролцоо байхгүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй, хариуцагч *******д алданги төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Иймд хариуцагч *******гаас 7,084,554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,629,471 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

7.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2024.03.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 202,374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 128,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч *******гаас 7,084,554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,629,471 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 202,374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 128,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА