Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/04001

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 01 182/ШШ2024/04001

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Хүсэлт гаргагч: Ч тоотод байрлах, ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ын Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ы оршин суугаа хаяг тогтоогдсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч ******* нь дээрх хүсэлтээсээ хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ы оршин суугаа хаяг тогтоогдсон гэх шалтгаанаар татгалзсан, түүнд татгалзах эрх олгогдсон болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, түүнд олгосон итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

2.Иймд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ нэгэнт татгалзаж байгаа, хүсэлт гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хүсэлтээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 35,100 төгрөгийг буцааж хүсэлт гаргагч ******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА