| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05315/И |
| Дугаар | 182/ШШ2024/04004 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/04004
2024 10 01 182/ШШ2024/04004
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: С тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Б овогт Б-н Ө-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,799,877 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь гар утас худалдан авах зорилгоор манай ББСБ-аас 2022.06.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,290,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ байгуулагдсан цагаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж, гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ямар нэгэн үр дүн гарахгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,799,877 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,799,877 төгрөгийг 2024.10.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 299,877 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******од холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,799,877 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,799,877 төгрөгийг 2024.10.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 299,877 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* танилцаж, төлбөр төлөх хугацааг зөвшөөрсөн байх ба түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байна. Иймд зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,799,877 төгрөгийг 2024.10.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 300,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 299,877 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 43,748 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 21,874 төгрөгийг буцааж, хариуцагч *******оос 21,874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА