Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/04028

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03 182/ШШ2024/04028

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч тоотод байрлах, ******* финанс ББСБ ХХК -ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д-н Д-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.М-н гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* финанс ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 383,968 (Гурван зуун наян гурван мянга есөн зуун жаран найм) төгрөг гаргуулахаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь 2021.12.20-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Б тоотод оршин суудаг байсан. Гэтэл Шүүхээс хариуцагч этгээд болох *******н хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Багануур дүүргийн ӨӨӨ дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр 2024.05.27-ны өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 103/ШЗ2024/00977 дугаар тоот захирамжаар манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь 2021.12.20-ны өдөр 105538-01 дүгээр тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн график, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00977 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* финанс ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021.12.20-ны өдөр 105538-01 дүгээр тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн график зэрэг баримтуудаар ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Б тоот хаягт амьдардаггүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00977 дугаар тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* финанс ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* финанс ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, *******г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч ******* финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Д-н Д-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******н оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Б.М мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА