Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/915

 

       

       2022           9              20                                      2022/ДШМ/915

 

Ж.Б, П.Г, Б.Г,

А.Снарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Г.Бадамханд,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

шүүгдэгч А.А.С, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, А.А.С, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Б, П.Г, Б.Г, А.Снарт холбогдох эрүүгийн 20020222 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Ж.Б,

2. А.С, 

3. Б.Г, 

4. П.Г, 

Шүүгдэгч Ж.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.Снартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөн”, 6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “СМ” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, ерөнхий нягтлан бодогч А.А.Ст үүрэг өгч гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн,

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, ерөнхий нягтлан бодогч А.Снартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөн”, 6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “СМ” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг Ж.Бгийн үүрэг даалгавраар бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн,

Шүүгдэгч А.Снь Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа ҮЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөн”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “СМ” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд, санхүүгийн баримтад гарын үсэг зурж, дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн,

Шүүгдэгч П.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Б, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.Снартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжгой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “СМ” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, өөрийн үүсгэн байгуулсан, “Ти “ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, ерөнхий нягтлан бодогч А.А.Ст үүрэг өгч гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдүүлэхээр Ж.Бтай уулзаж ятган, хууль бусаар нөлөөлж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.А.С, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

П.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алтан овгийн Жамъянсүрэнгийн Ж.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг санаачлан, удирдан зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Чонод овгийн Аюушийн А.С, Цагаан гэрт овгийн Батсайханы Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Пэрэнлэйн П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр  торгох ял, шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ж.Б, Б.Г, А.А.С, П.Г нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 2 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Ж.Б, Б.Г, А.А.С, П.Г нарт торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлаж, гэмт хэргийн улмаас Сангийн яамны харьяа ҮЦд 23.500.000 төгрөгийн хохирол учирсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01098 дугаар шийдвэрээр “Титан Софтвэйр” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б, Б.Г, А.А.С, П.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б, Б.Г, А.А.С, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие “ҮЦ” ХХК-нд 2012 онд архивын ажилтнаар анх ажилд орж байсан. ...Миний бие ажлаа сайн хийж байсан тул 2015 онд “ҮЦ” ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж мөн гүйцэтгэх захирлын туслах, албаны худалдан авалт хариуцсан ажилтаныг тус тус давхар хийж гүйцэтгэж байсан. Уг ажлыг 2015 оноос 2018 оны 11 сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Гэтэл 2018 оны 11 сард “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдож Ж.Б гэх хүн томилогдож ирсэн. Ирсэн даруйдаа намайг ТУЗ-ын нарийн бичгийн дарга болон гүйцэтгэх захирлын туслахаас чөлөөлж, албаны худалдан авалт хариуцсан ажилтнаар хэвээр үлдээж мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б-87 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар архивын ажлыг хавсарган гүйцэтгэхээр тушаал гаргасан байдаг. “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Б томилогдсоноос хойш өөрийн багаа бүрдүүлж бүх албаны дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлж эхэлсэн. Үүнээс хойш намайг “Ажлаа өг” гэж удаа дараа шаардаж шахаж дарамтлах болж “Миний хий гэснийг хийхгүй бол ажлаас чинь хална” гэж айлгаж дарамталдаг байсан. ... Хэргийн хувьд тухайн үед үнэлгээний хороо гэх 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнд мэдээлэл технологийн албаны захирал Б.Гд, мэдээлэл технологийн албаны ажилтан Д.Тулга, хуулийн зөвлөх Б.Жамъяндорж, худалдан авалт хариуцсан ажилтан миний бие Б.Г нар байсан. Бид дөрвөн компанийн материалтай танилцаж дуусаад санал нэгтэйгээр “СМ” ХХК-ийг шаардлагад нийцсэн байна гэж сонгосон. Гэтэл захирал Ж.Бгийн танил ТУЗ-ын гишүүн П.Гийн компани гэх “Титан софтвер” гэх ХХК-ийн үнийн санал хоцорч ирсэн. Нэгэнт компаниа сонгосон байсан тул хоцорч ирсэн “Титан софтвер” ХХК-иас ирүүлсэн материалыг задлаад үзье гэж санал нэгтэйгээр задалж үзсэн. Задалж үзэхэд зөвхөн үнийн санал л ирүүлсэн буюу урилгад заасан бусад шаардлагатай материалуудыг ирүүлээгүй байсан. Иймээс бид нар хугацаа хоцорсон шаардлагад нийцээгүй материал ирүүлсэн гэдэг үндэслэлээр үнэлгээнд оруулалгүй “Титан  софтвер” ХХК-ийг шууд хассан. “СМ” ХХК-ийг бүгд санал нэгтэйгээр шаардлагад нийцсэн гэж үнэлж сонгоод дүгнэлтээ бид 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу тав дахь өдөр гаргасан. Захирал Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрийн хооронд гадагшаа явсан байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа ирээгүй байсан. Тийм учраас тухайн өдөр бид дүгнэлтээ захирал Ж.Бд танилцуулах боломж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу 1 дэх өдөр гүйцэтгэх захирал Ж.Б ажил дээрээ ирсэн тул дүгнэлтээ танилцуулах гээд би орж уулзсан. Гүйцэтгэх захирал Ж.Бд, бид компаниудын материалыг харьцуулалтын аргаар үнэлээд “СМ” ХХК-ийг сонгон шалгаруулсан гэж хэлж холбогдох дүгнэлтийг танилцуулахад гүйцэтгэх захирал Ж.Б нь тус дүгнэлттэй танилцах байтугай харахыг ч хүсээгүй шууд ТУЗ-ийн гишүүн П.Гийн “Титан софтвер” ХХК-ийг сонгосон дүгнэлт бичиж орж ир, тэгэхгүй бол ажилтай чинь ярина шүү, ажлаас халагдахыг хүсэхгүй байгаа бол наад дүгнэлтээ өөрчлөөд оруулаад ир гэж намайг заналхийлж дарамталсан. Санал авах урилгын дагуу ирүүлсэн компаниудын бүх материалуудыг би гүйцэтгэх захирал Ж.Бгийн өрөөнд үлдээгээд, “СМ” ХХК-ийг сонгосон дүгнэлтийг л зөвхөн авч өрөөнөөс нь гарч явсан. Өрөөнөөс нь гараад би шууд хуулийн зөвлөх Б.Жамъяндорж дээр очоод “гүйцэтгэх захирал бид нарын сонгосон “СМ” ХХК-ийг сонгохгүй дүгнэлтээ өөрчилж ТУЗ-ийн гишүүн П.Гийн “Титан софтвер” ХХК-ийг сонгосон дүгнэлт бич, тэгэхгүй бол намайг ажлаас хална гээд байна, яах ёстой вэ” гэж би айж сандарч асуусан. Тэгсэн хуулийн зөвлөх Б.Жамъяндорж “тэгвэл захирал өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ” гэж хэлсэн. Үүний дараагаар яг энэ өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ТУЗ-ийн гишүүн П.Г нь 16.00 цагт манай компани дээр ирж гүйцэтгэх захирал Ж.Бтай уулзсан байдаг. Нотлох баримт байгаа буюу рапортод бүртгэгдсэн байгаа. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 05-наас 19-ний өдрийн хооронд гүйцэтгэх захирал Ж.Б нь АНУ руу хувийн шугамаар яваад өгсөн. Гүйцэтгэх захирлыг ирснээс нь хойш 4, 5 удаа би орж дүгнэлтийг өөрчлөх боломжгүй гэж удаа дараалан хэлсэн ч өөдөөс “Дүгнэлтээ өөрчилж ТУЗ-ийн гишүүн П.Гийн компанийг сонгож оруулж ир тэгэхгүй бол би ажлаас чинь хална, яасан том толгойтой юм бэ, би чамд урьд нь хэлж байсан дүгнэлтээ яг одоо өөрчилж оруулж ир” гэж намайг дарамталж гарцаагүй байдалд оруулсан. Би тухайн үед өөрийн дээд удирдлага болох гүйцэтгэх захирал Ж.Бгийн дарамт шахалтаас болж, гэр бүлээ тэжээх ганц зүйл нь миний ажил орлого байсан тул ажилтайгаа үлдэхийн тулд захирлын дарамт шахалтаас болж аргагүй эрхэнд дүгнэлтийг өөрчилж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 9 цагт захирал Ж.Бд оруулж өгсөн байдаг. Гэтэл захирал Ж.Б нь “сайн байна, ийм байвал чамайг ажлаас чинь халахгүй, одоо шууд ТУЗ-ийн гишүүн П.Гт танай компанийг сонгосон гэдгийг утсаар мэдэгд” гэж хэлсэн. Удалгүй ТУЗ-ийн гишүүн Б.П.Г нь 9 цаг 45 минутын үед нэхэмжлэхээ өөрөө авчирч өгсөн. Энэ үед захирлын компьютер худалдан авах талаар тушаал гарсан байсан. Намайг санхүүгийн албанаас холбогдох материалаа хурдан өг гэсэн. Тэгэхээр нь би 2018 оны худалдан авалтын төлөвлөгөө, “Титан софтвер” ХХК-ийг сонгосон дүгнэлт, “Титан софтвер” ХХК-ийн нэхэмжлэлийг өгсөн. Би цэцэрлэгийн насны хүүхэдтэй, нөхөр маань ажилгүй хүүхдээ хараад гэртээ байдаг, би ажиллаж цалин мөнгө, гэр бүлийнхээ санхүүгийн эх үүсвэрийг олдог гол тэжээгч хүн нь учраас ажилтай байх нь надад маш чухал, энэ эмзэг асуудлаар маань намайг айлгаж би энэ хэргийн хохирогч нь болсон. Захирал Ж.Б нь миний дээрх эмзэг байдлыг ашиглаж намайг дарамталж, ажлаас чинь хална гэж заналхийлж, айлган сүрдүүлж бусдад давуу байдал бий болгохдоо ашиглаж намайг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож ашигласан. Үүгээр ч зогсохгүй гүйцэтгэх захирал Ж.Б нь намайг ажилтай үлдэх үгүйгээр минь айлган сүрдүүлж дарамталж үнэлгээний хорооны дүгнэлтийг өөрчлүүлж, “Ти” ХХК-ийг сонгон шалгаруулсныхаа дараагаар ч гэсэн байнга намайг дарамталж өөрийн үгээр байлгах гэж оролдсон. Би аргаа бараад захирал Ж.Бгийн хууль бус үйлдлийг хийхгүй, дарамт шахалтыг чинь тэвчихгүй гэж өөрт нь хэлж байсан. Үүний дараагаар намайг албан тушаал бууруулж, архивын ажилтан болгож улмаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би тухайн үед ажлаас хууль бусаар халагдсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Иргэний 3 шатны шүүхээр намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, намайг ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэр дээрх нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ талаарх нотлох баримт болох шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж өгсөн. Одоо миний бие дээрх 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ажилдаа эгүүлэн орж ажиллаж байна. Энэ бүх хугацаанд Авлигатай тэмцэх газар гомдол гаргахаас өмнө 2019 онд миний бие болон манай байгууллагын ажилчид “Хүний эрхийн үндэсний комисс”-т Ж.Б захирлын хууль бус үйлдэл, хүний эрх зөрчсөн үйлдэл, ажлын байран дээрх дарамт шахалт болон 13 компьютерийг хууль бусаар сонгон шалгаруулсан талаарх гомдлыг гаргаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар одоо ч хүртэл хавсаргагдсан байгаа. Ж.Б захирал нь хамтран ажиллах хугацаанд удаа дараа хууль бус үйлдэл хийлгэхийг шаардаж шахаж дарамталж, заналхийлж байсан. Би энэ бүгдийг тэсээд ажилтайгаа үлдэхийн тулд тэвчээд ажиллаад ирсэн. Эцэст нь хэлэхэд миний хувьд нийтийн албан тушаалтан гэдэгт хамаарахгүй, удирдах албан тушаалтан биш. Тухайн үед хуулийн зөвлөх Б.Ж хэлж байсан. Шүүх хуралдаанд хуулийн зөвлөх Б.Ж гэрчээр орж “Б.Г тухайн үед Ж.Б захирал дүгнэлтээ өөрчилж оруулж ир гээд байна” гэж хэлж байсан гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд надад дүгнэлтийг өөрчлөх ямар ч санаа зорилго байгаагүй. Зөвхөн захирлын дарамт шахалт заналхийллээс болж тухайн дүгнэлтийг өөрчилж оруулж ирсэн. Ж.Б захирал ТУЗ-ийн гишүүн П.Гт давуу байдал бий болгож түүний хамаарал бүхий компанийг сонгон шалгаруулахын тулд намайг ашиглаж гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож ашигласан байдаг. Шүүхийн тогтоолд дурдсан шиг би уг хэргийн хамжигч биш харин хохирогч нь юм. Гэтэл анхан шатны шүүхээс намайг нийтийн албан тушаалтан гэж үзэж бусдад давуу байдал бий болгосон эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Сдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Миний бие “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК-нд 2018 оны 3 дугаар сард Ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Намайг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цагт захирал Ж.Б нь өрөөндөө дуудаж оруулаад “Ти” компани руу 25.350.000 төгрөгийг шилжүүл, тушаалыг хуулийн зөвлөх Б.Жамьяндоржооос аваад бусад холбогдох материалыг Б.Гээс ав гэсэн үүрэг өгсөн. Б.Г надад 2018 оны худалдан авалтын төлөвлөгөө, “Ти” ХХК-ийг сонгон шалгаруулсан дүгнэлт, “Ти” компанийн нэхэмжлэхийг авчирч өгсөн. Б.Жж 25.350.000 төгрөгийг шилжүүл гэсэн тушаалыг авчирч өгсөн. Б.Жс “Ти”-тэй хийсэн гэрээ хаана байна гэж тооцооны нягтлан бодогч Б бид хоёр асуухад захирал дээр зурагдаж байгаа удахгүй бэлэн болно гэж хэлсэн. Ингээд дээрх анхан шатны баримтууд дээр үндэслэн тооцооны нягтлан бодогч Бямбазаяа төлбөрийн даалгавар бэлтгээд би 2 дугаар гарын үсгийг зурсан. Тухайн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд Төрийн банк нь шинэ жил тэмдэглэх учраас 15 цагаас гүйлгээ хаана гэж Төрийн банкнаас анхааруулж байсан. Иймээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нь тухайн санхүүгийн жилийн гүйлгээний хаалтын өдөр байсан тул төлбөрийг яаралтай шилжүүлэхгүй бол 2018 оны худадан авалт хүчингүй болох байсан. Уг худалдан авалтын тендерийн үйл ажиллагаа будлиантай явуулсаныг би огт мэдээгүй. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 03-нд эмнэлэгт 5 хоног хэвтээд гарч ирсэн. Энэ үед 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ти” компаниас 13 ширхэг компвютерийг нийлүүлээд уг компьютерийг манай компани хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан байсан. Эмнэлгээс гарч ирээд мэдээлэл технологийн албаны захирал Б.Гтээс яагаад хүлээж аваагүй юм бэ гэж асуухад манай  тавьсан техникийн шаардлагыг хангаагүй гэсэн тайлбарыг албан бичгээр өгсөн. Дараа нь Б.Жамъяндоржийг дуудаад гэрээ бэлэн болсон уу гэж асуухад гэрээ хийгдээгүй, наадах чинь гэрээнээс өөр асуудал болсон, гэрээг би өөрөө хариуцна гэж хэлсэн. Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан учраас Жамъяндоржид хахууль өгсөнийг дараа нь сонссон. Ер нь тус худалдан авалт ТУЗ-ийн гишүүн П.Гтой холбоотой гэдгийг огт мэдээгүй ба ТУЗ-ийн гишүүн П.Гийг огт харж байгаагүй. ...Миний бие Эдийн засгийн ухаааны доктор, Санхүү Эдийн засгийн Дээд сургуулийн профессор цолтой, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, аудитор цолтой хүн. Санхүү эдийн засгийн дээд сургуульд 13 жил багш, Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн санхүүгийн хэлтсийн даргаар 10 жил, “Мүүн лайт финанс аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн хариуцлагатай ажлуудыг хийж ирсэн. Энэ ажлуудыг хийж байхдаа ямар нэгэн санхүүгийн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, санхүүгийн маш хариуцлагатай үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Ял шийтгэл авч байгаагүй. Гэтэл энэ Ж.Б гэх захирлын хариуцлагагүй болчимгүй шийдвэрээс болж яллагдагч болоод явж байна. Би маш их гомдолтой байна. Миний бие чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэсэн акт тогтоолгосон. Чихрийн шижингийн улмаас бөөрний дутагдалтай болж бөөр орлуулах диализ эмчилгээнд 7 хоногт 3 удаа тогтмол ордог. Миний бие өвчтэй ч гэсэн энэ ажлаа хариуцлагатай ямар нэгэн алдаа зөрчилгүй ажлаа сайн хийдэг байсан. Хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан тул хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж тооцогддог. Иймээс хөдөлмөрийн хуулийн дагуу хөнгөлөлттэй нөхцлөөр ажиллаж, эмчилгээнд орох үедээ цалинтай чөлөө авдаг байсан. Гэтэл захирал Байгальмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цалинтай чөлөөний тушаалыг өөрчилж цалингүй чөлөөгөөр тушаалаа өөрчилсөн. Ингэж энэ хүн намайг хавчин гадуурхаж эхэлсэн. Бүтэн сайн өдөр илүү цагаар ирж ажилла, ажиллаж чадахгүй бол ажлаасаа гар гэж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Дараа нь намайг тушаал шийдвэргүй хууль бус гүйлгээ хийхийг удаа дараа шаардаж, би хийхгүй гэж эсэргүйцдэг байсан. Эхлээд өрөөнд нь маргалддаг байсан боловч дараа нь гэрч байх хэрэгтэй гээд өөрийн суудаг байсан өрөөндөө гарч ирж маргалддаг болсон. Үүнийг тооцооны нягтлан бодогч Бямбазаяа, нярав Баярхүү нар гэрчилнэ. Удаа дараа хууль бус юм хийхийг шаардаж байсан учраас миний бие Сангийн яам болон Хүний эрхийн комисст гомдол гаргасан. Ж.Б нь 2019 оны 3 дугаар сард 8 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээг ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулж иргэн Долгорсүрэн рүү урьдчилгаа 4 сая төгрөгийг шилжүүлж байсан. Энэ талаар миний бие АТГ болон Сангийн яаманд албан бичгээр мэдэгдэж байсан. Сангийн яамнаас худалдан авах  ажиллагааны хууль зөрчсөн байна гэж мэдэгдээд компаний ТУЗ-аас сануулах арга хэмжээ авав гэж албан бичгээр ирүүлсэн байдаг. АТГ болон Сангийн яаманд явуулсан гомдолдоо миний бие “Ти” компани руу хууль бусаар гэрээ хийлгүйгээр мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдэгдэж байсан. Ингэж би хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулах биш эсрэгээрээ илчилж байсан. 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүтцийн өөрчлөлт нэрийдлээр миний албан тушаалыг бууруулсан. Энэ тушаалыг хууль бус гэдгийг мэдэж байсан боловч энэ хүнтэй ажиллах сонирхолгүй байсан учраас дуугүй өнгөрсөн. Удалгүй захиргаа санхүүгийн албаны дарга М намайг дуудаад “та өвчтэй хүн залуучуудтай ажиллах хэцүү байгаа биз дээ” гээд удаа дараа ажлаас гарахыг шаарддаг болсон. Миний бие энэ талаар Хүний эрхийн комисст хандсан боловч корона вирусын улмаас шалгалтыг хойшлууллаа гэсэн хариуг өгсөн. Энэ дарамтаас болж ходоодны шархнаас цус алдаж 1 сар эмнэлэгт хэвтсэн. 2 сар чөлөө аваад ажилдаа эргэж орж ирэхэд Манлайбаатар дахин дуудаад корона вирусын үед өвчтэй хүн ажиллуулмааргүй байна гээд эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн тушаал гаргаад намайг ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн хууль зөрчсөн тушаал гэдгийг мэдэж байсан боловч цаашид энэ байгууллагад ийм хүмүүстэй ажиллах хүсэл эрмэлзэлгүй болсон байсан. Тэгээд миний эрүүл мэндийн байдал улам доройтож шүүхээр явах цаг зав, бие сэтгэл, санхүүгийн боломжгүй байсан. Өнөөдөр миний бие энэ хүний болчимгүй үйлдлээс болж бие сэтгэл, ажил амьдрал, мөнгө санхүүгээрээ хохирч явна. Энэ хүмүүс үндсэн хууль, хөдөлмөрийн хууль зөрчиж хүнийг нас хүйс, эрүүл мэндээр нь гадуурхаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дарамталж байна. Эцэст нь хэлэхэд А.Сминий бие үнэлгээний хорооны гишүүн биш, худалдан авалтанд оролцдоггүй, “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 3.1, 7.1-д заасан чиг үүргийг хэргжүүлдэггүй, Ерөнхий нягтлан бодогчийн хувьд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг субьект юм. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 “Аж ахуйн нэгж байгууллагын орлого зарлагын баримтанд 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй”, мөн хуулийн 20.2.5 “Дансны өглөг авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас өмнө хянан баталгаажуулах” гэсний дагуу тухайн мөнгө шилжүүлэхийг хянах үүрэгтэй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй хуулиар хүлээгээгүй үүрэг болох гэрээг хянаагүй гэдэг үндэслэлээр намайг ялласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээг хянан баталгаажуулах үүрэг нь хуулиар захиалагчийн буюу гүйцэтгэх захирлын үндсэн үүрэгт ажил юм. Гэтэл анхан шатны шүүхээс намайг бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Г, А.Снарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....А.А.Сийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч А.Сийн хувьд уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцох ямар ч санаа зорилго байгаагүй, ТУЗ-ийн гишүүн гэх П.Г гэх хүнийг танихгүй, урьд нь харж байгаагүй. “Ти” гэдэг компанийг ТУЗ-ийн гишүүн П.Гийн хамаарал бүхий компани гэдгийг мэдэхгүй. Тухайн үед нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн анхан шатны баримтууд болох гүйцэтгэх захирал Ж.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/108 дугаартай “үндсэн хөрөнгө худалдан авах тухай” тушаал, тушаалын хавсралт, худалдан авалтын төлөвлөгөө, үнэлгээний хорооны дүгнэлт, “Ти” ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтууд дээр үндэслэж санхүүгийн 2 дугаар гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс А.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэсэн илтэд үндэслэлгүй нотлох баримтад тулгуурлаагүй хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.  Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг...” ойлгоно гэж хуульчилсан. Энэ тохиолдолд А.А.Сийн хувьд үнэлгээний хорооны гишүүн биш, дүгнэлт гаргахад оролцдоггүй, ТУЗ-ийн гишүүн гэх П.Г гэдэг танихгүй, урд нь харж байгаагүй. “Ти” гэдэг компанийг ТУЗ-ийн гишүүн П.Гийн хамаарал бүхий компани гэдгийг мэдэхгүй, уг компани руу мөнгө шилжүүлэхэд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй, мөнгө шилжүүлсний төлөө шан харамж авсан өөртөө давуу байдал бий болгосон зүйл тогтоогддоггүй. Түүнчлэн Ерөнхий нягтлан бодогч А.Сболон нягтлан бодогч Бямбазаяа нар нь тухайн үед худалдан авалт хийх тухай гэрээг хуульч Жамъяндоржоос шаардсан байдаг бөгөөд хуульчийн зүгээс худалдан авалт хийх тухай гэрээ гүйцэтгэх захирал дээр хянагдаж байгаа гэж хэлсэн байдаг. /1хх 23-25, 26-27/ Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч А.Сийн хувьд худалдах худалдан авах гэрээ захирал дээр гарын үсэг зурагдсан байгаа гэж ойлгосон бөгөөд бусад нотлох баримтууд болох гүйцэтгэх захирал Ж.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/108 дугаартай “үндсэн хөрөнгө худалдан авах тухай” тушаал, тушаалын хавсралт, худалдан авалтын төлөвлөгөө, үнэлгээний хорооны дүгнэлт, “Ти” ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтууд дээр үндэслэж санхүүгийн 2 дугаар гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр А.А.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү.

2. Б.Гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй талаар: Миний үйлчлүүлэгч Б.Гийн хувьд гүйцэтгэх захирал Ж.Бгийн дарамт шахалтаас болж түүний “үнэлгээний хорооны дүгнэлтийг ТУЗ-ын гишүүн П.Гийн компани болох “Ти” ХХК-ийг сонгож дүгнэлтийг өөрчилж оруулж ир, дүгнэлтийг өөрчилж оруулж ирэхгүй бол ажилтай чинь ярина, ажилтайгаа үлдэхийг хүсвэл миний хий гэснийг хийж ир” гэсэн өөрийнх нь хууль ёсны эрх ашигт хохирол учруулахаар үйлдэл гаргахаар дарамталж аргагүй эрхэнд оруулсан. Б.Гд үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг өөрчлөх ямар ч санаа зорилго байгаагүй. Харин ч үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг хамгаалж гүйцэтгэх захирал Ж.Бд удаа дараа үнэлгээний хорооны дүгнэлтийг танилцуулж үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр “Саммит электроникс” ХХК-ийг сонгосон талаар хэлэхэд гүйцэтгэх захирал Ж.Б нь үнэлгээний хорооны дүгнэлтийг өөрчилж ТУЗ-ийн гишүүн П.Гийн “Ти” ХХК-ийг болгож дүгнэлтийг өөрчилж ирэхийг шаардаж, дарамталж ажилтайгаа үлдэхийг хүсч байвал дүгнэлт өөрчилж ирэхийг шаардаж дарамталж заналхийллээс болж үнэлгээний хорооны дүгнэлтийг өөрчилсөн байдаг. Энэ талаар Б.Гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн удаа дараагийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт байнга тогтвортой мэдүүлдэг. Уг Б.Гийн мэдүүлгийг тухайн үед байгууллагын хуульчаар ажиллаж байсан Ж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөн мэдүүлдэг. Гэрч Ж нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Гийн надад хэлснээр бол Ж.Б дарга хамгийн бага үнийн саналыг “Ти” ХХК нь ирүүлсэн байна, тэгээд ч наадах чинь ТУЗ-ийн гишүүний компани байгаа юм гэдэг зүйлийг хэлж ярьж байсан...” гэж мэдүүлдэг. /1хх 14-16/ Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал Ж.Бгийн албадлага эрхшээлээс болж үнэлгээний хорооны дүгнэлтийг өөрчилсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогддог. Б.Гийн хувьд ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүнийг шууд удирдах дээд шатны албан тушаалтан нь гүйцэтгэх захирал Ж.Б юм. Гүйцэтгэх захирал Ж.Б нь миний үйлчлүүлэгч Б.Гийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгосон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрт нь гэр бүлийн гишүүн, бусад хүн хүч хэрэглэж хүч хэрэглэхээр эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүй гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан хууль зүйн ойлголтод Б.Гийн үйлдэл хамаарч байна. Түүнчлэн Б.Гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект биш юм. “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж хуульчилсан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтанд хамаарах 9 субъектийг заасан байх бөгөөд энэ тохиолдолд Б.Гийн хувьд байгууллагын удирдах албан тушаалтан биш тул нийтийн албан тушаалтан гэх ангилалд хамаарахгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэж “нийтийн албан тушаалтан бүрэн, эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг нотлоно...” гэж хуульчилсан. Гэтэл тухайн хэрэгт миний үйлчлүүлэгч Б.Гийн хувьд гэмт хэрэг үйлдэх өөрийн хүсэл зориг санаа сэдэл байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Г тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Ж.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас мэтгэлцэж оролцсон боловч гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэм буруугийн хариуцлагын шүүх хуралдаанд тодорхой санал хэлж оролцсон. Анхан шатын шүүх хэргийг шийдсэн учраас гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хэрэгт авагдаагүй, нотлоогүй байхгүй асуудлаар хэт үгүйсгэж нэр төрд нь халдаж байгаа учраас хэдэн зүйлийг тодруулж хэлье. Ж.Б ажилд томилогдоод 20 хонож байсан. Энэ үед худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, харьцуулалтын аргаар зохион байгуулахаар батлагдсан. Тус батлагдсан асуудлыг Ж.Б шинэ ажил авсан учраас мэдэхгүй байсан. Итгэсэн хүн нь худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.А.С, хуулийн зөвлөх Жамьяндорж гэдэг 3 хүнд найдсан. Эдгээр хүмүүст найдаж хуулийн дагуу явуул гэсэн үүрэг өгсөн. Ялангуяа худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Гд харьцуулалтын аргаар зохион байгуулах талаар үүрэг өгсөн. Үүнд ямар нэгэн тендерийн хороо байгуулаагүй. Харьцуулалтын аргаар зохион байгуулж байгаа учраас хуулиар тендерийн хороо байгуулахгүй байж болно. Энэ асуудлыг Б.Г зохион байгуулж хийсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ж.Бгийн хувьд албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутай асуудал бий. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсээс “хуульд нийцэж байгаа юу, тохирч байгаа юу” гэж асуухад нь нийцэж байгаа, болж байгаа гэдэг үгэнд нь итгээд бүрдэл болоогүй баримтад гарын үсэг зуруулж Ж.Бг ашигласан. П.Гийн “Ти” компани өмнө нь бас тендерийн үйл ажиллагаанд оролцож байсан. Тэр үед нь Ж.Б захирал байгаагүй, өмнөх захирал нь байсан. Б.Г П.Гийг таньдаг. Мөн А.Сөмнө нь мөнгө шилжүүлж байсан учраас мэднэ. Тендерийн үйл ажиллагаа 2 дахь удаагаа болж байгаа. Үүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэж, миний үйлчлүүлэгчийн талаар нотолгоогүйгээр үгүйсгэж ярьж байгаа болон нэр төрд халдаж гомдол гаргасан байдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Тендер авах ажиллагаа тэмдэглэлийн журмаар дүгнэлт гаргах ёстой. Гэтэл тэмдэглэл хөтлөөгүй. Ж.Б 4 гарын үсэгтэй дүгнэлт гарсан байсныг солиулсан гэдэг. Энэ компанийн түүхэнд 4 гарын үсэгтэй ганцхан дүгнэлт гарч байсан. Бусад худалдан авах үйл ажиллагааг Б.Г 2-3 жил зохион байгуулахдаа бүгдийг ганц гарын үсэгтэй гаргасан. Хэрэгт 10 гаруй дүгнэлт авагдсан. Ж.Бг хэрэгт унагах гэж сүүлд 4 гарын үсэгтэй дүгнэлтийг нөхөн хийсэн. Гэрч Ж шийдвэрлэх хурлын өмнөх шүүх хуралдаанд тодорхой мэдүүлдэг. Энэ дүгнэлтийг нөхөн бүрдүүлсэн ба ийм дүгнэлт гараагүй гэж мэдүүлсэн байдаг. Ж.Бгийн зүгээс Б.Гд “хуулиа барь, хамгийн бага үнэтэйг нь шалгаруул” гэсэн шаардлага тавьсан. Жамьяндоржийг шалгасан авилгын хэргийн мэдүүлэгт болон цаашид өгсөн мэдүүлэгт нь байдаг. Тендерийн хороо гэдэг зүйлийг Б.Г хэргээс гарахын тулд 4 гарын үсэгтэй, хуурамч дүгнэлт бүрдүүлсэн. Үүнд нийцүүлэн тендерийн хороо байгуулсан гэж гүтгэж байгаа. Тендерийн хороо байгуулсан шийдвэр байхгүй. П.Г, Б.Г, А.А.С, Ж.Б нарын албан тушаалтан дөрвөн хүмүүс компанийн тухай хуульд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан. Эдгээр хүмүүс дээр Ж. Ж.Б нэмэгдвэл нийтийн албан тушаалтан болно. Ж.Б хууль бус шийдвэр өгсөн бол дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх ёстой. Ж.Б нь Лхагва гэдэг хүний ажлыг авсан. Авлигатай тэмцэх газарт зохион байгуулалттайгаар гүтгэх мэдүүлэг өгсөн. Тухайн үед Лхагва дэд захирал байсан ба анх мэдүүлэг өгсөн. Лхагва буцаж захирал болж, А.Смөн ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл, баг бүрдүүлж шинэ, хуучин гэдгийн хоорондох тэмцэл нь явсаар байгаад Ж.Бг зохион байгуулалттайгаар хэрэг рүү гүтгэж оруулж, ажлаас нь халсан. А.Снягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тодорхой үүрэг хүлээсэн. Ж.Б мөнгө шилжүүлэх талаар тушаал гаргаагүй. Харин 25.350.000 төгрөгийг худалдан авах ажиллагаанд зориулж зарлага болгохыг нягтлан бодогчид зөвшөөрсүгэй гэсэн. Нягтлан бодогч тэрний дагуу анхан шатны баримтуудаа бүрдүүлэх ёстой байсан. Захиалагч тендерт шалгараад гэрээ хийх эрх олгосон шийдвэр гаргаагүй. Гэрээ хийгдээгүй. Нягтлан бодогч гэрээ хийж мөнгийг нь шилжүүлчихээд Ж.Б намайг дарамталж хийлгэсэн гэдэг асуудал ярьж байгааг нь харамсалтай байна. 13 комьютерыг Ж.Б хүлээж аваагүй. Учир нь мэдээлэл технологийн ажилтан нь компьютерын үзүүлэлт нь шаардлага хангахгүй компьютер нийлүүлсэн талаар Ж.Бд танилцуулсан. Ж.Б хүлээж авч болохгүй гээд тусгай лацадсан. Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Төрийн мөнгө дансаас гарч шилжсэн учраас Ж.Б иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Тус компьютеруудын төлбөрийг П.Гоос гаргуулахаар шийдэгдэж, П.Г төлбөрийг төлж байгаа. Гэтэл Ж.Бгийн битүүмжлэлтэй байсан компьютерыг буцаан авч, худалдан борлуулан төлж байгаа. Үүнийг ямар процессын дагуу явж байгааг ойлгохгүй байна. Жамьяндоржийн “П.Г нь Б.Г, А.Схоёртой ярьсан. 1 сая төгрөгийг авчих, удирдлагад мэдэгдэлгүй хийх хэрэгтэй” гэсэн мэдүүлэгт тодорхой байдаг. Ж.Б үүргээ хууль ёсоор биелүүлснийхээ төлөө эсрэг сонирхолтой бүлэг хүмүүсийн гүтгэлэгт орж, хилсээр ял шийтгэгдэж байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд үндэслэсэн шийдвэр болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдсон. Шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч П.Гоос бусад нь гэм буруугийн талаар маргаж оролцдог. Шүүгдэгч П.Гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх санал гаргаж байсан. Шүүгдэгч Б.Гийн хувьд нийтийн албан тушаалтан биш талаар өмгөөлөгч, шүүгдэгч маргаж оролцож байгаа нь үндэслэлгүй. Авлигын эсрэг хуулийн  4.1.4-т заасан төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан, компанийн эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэргийн нийтийн албан тушаалтанд хамаарах субъект болно. Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтанд ямар, ямар албан тушаалтнуудыг хамруулах талаар заасан. Үүнд Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсэн тодорхойлолтыг өгсөн. Хэрэгт холбогдсон этгээдүүд нийтийн албан тушаалтан мөн гэдгийг нотолж байна. Нийтийн албан тушаалтан биш байхад хамжигчаар оролцсон гэж ял шийтгэсэн гэх гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлд зааснаар дарамт, шахалтад орж гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулыг үүсгэх нөхцөл байдал болсон гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй. Нийтийн албан тушаалтныхаа хувьд эрх, үүрэг хүлээгээд ажиллаж байгаа, бусдын хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Гэхдээ энэ үйл ажиллагааг хууль бус гэдгийг мэдсээр байж “СМ” ХХК-ийг хэдийгээр тушаал шийдвэр гараагүй боловч шалгаруулалтын комиссыг байгуулж тухайн ажилтнууд шалгаруулсан байхад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөрчиж, сонгон шалгаруулалтад ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй, ТУЗ-ын гишүүн П.Гийн компани гэдэг шалтгаанаар ганцхан үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан баримтыг Б.Г нь бусад этгээдээс “СМ” компанийг шалгаруулсан байхад намайг шахаж шаардсан гэдэг үндэслэлээр засаж хийнэ, энэ компанийг гэрээ байгуулагдаагүй байхад ерөнхий нягтлан бодогч А.СЖ.Б гэдэг захирлын гэрээ байгуулсан гэж амаар хэлсэн асуудалд тулгуурлаж гүйлгээ хийсэн гэдэг асуудал хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогддог. Гүйцэтгэх захирал Ж.Б, ерөнхий нягтлан бодогч А.Снар нь санхүүгийн бүрдэл бүрэн хангагдсан баримтын хэмжээнд гүйлгээ хийх ёстой. А.А.Сийн үйлдэл оролцоогүйгээр энэ гэмт хэрэг туйлдаа хүрэх боломжгүй. Санхүүгийн бүрдлийг бүрэн гэж итгэж гарын үсэг зурсан гэх асуудал санхүүгийн хүний хувьд байх боломжгүй. Ж.Б энэ гэмт хэрэгт бүхэлдээ гүтгүүлсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Ж.Бгийн тухайд П.Гтой уулзсан. Б.Гд П.Гийн компанийг шалгаруул гэдэг үүргийг өгсөн. Ж.Б гэрээ байгуулагдаагүй гэдгийг мэдсээр байж П.Гийн компанид давуу байдал олгож, мөнгийг шилжүүлэхийн тулд ерөнхий нягтлан бодогчид үүрэг өгч, өөрөө 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийсэн тодорхой нотлогдсон үйл баримтуудыг няцаан үгүйсгэх, гүтгэгдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байна. А.Сганцхан хуулиараа санхүүгийн баримтад гарын үсэг зурахдаа анхаарах үүрэг хүлээсэн этгээд биш, Ж.Бгийн хувьд ч энэ үүрэг давхар явж байгаа. Энэ хэрэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ж.Бг яллагдагчаар татсаны дараа 8 дугаар сарын 18-ны өдөр эвлэрч өр төлбөрөө зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 23 сая төгрөгийг “Титан  софтвейр” компани төлөхөөр шийдвэр гаргуулсан. Энэ хэрэг Лхагва гэдэг хүний гомдлоор 2020 оны 3 дугаар сараас эхэлж хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгагдаж, 7 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. П.Гийн үйлдлийн тухайд 2019 оны 1 дүгээр сард компьютер хүлээж авах шатанд техникийн үзүүлэлт хангагдаагүй компьютер нийлүүлэгдсэн учраас авахгүй гэдэг нөхцөл байдал үүсэхэд П.Гийн зүгээс Жамьяндоржид 1 сая төгрөгийн хахууль өгсөн. П.Г нь хахуулийн үйлдэлдээ 1 дүгээр сард шалгагдаж 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгүүлсэн асуудалтай холбоотойгоор 13 ширхэг компьютерыг хүлээж авахгүй нөхцөл байдал үүсэж, байгууллагад хохирол учирсан. 13 ширхэг компьютерыг хүлээж авахгүй байгаа нь П.Гт хохирол учраагүй. Мөнгөө шилжүүлээд компьютерыг хүлээн авч, үйл ажиллагаанд хэвийн хэрэгжүүлж байх ёстой байгууллагад хохирол учирч байгаа. Компьютерыг хүлээж авахгүй гэдэг үндэслэл нь доод албан тушаалтнууд хууль ёсны шаардлагыг хүлээж авдаг техникийн ажилтнууд тавьсан болохоос  Ж.Б тавиад авлигын гэмт хэргийг илрүүлээгүй юм. Энэ асуудлаас болж Ж.Б гүтгэлэгт орсон гэдэг үйл баримт үндэслэлгүй. Шүүхээс энэ хүмүүсийг гэм буруутайд тооцсон дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Г, А.А.С, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Ж.Б Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа,

шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа,

шүүгдэгч П.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөн”, 6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “СМ” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхийг шүүгдэгч Ж.Б нь санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн, шүүгдэгч Б.Г нь дэмжлэг үзүүлж хамтран гүйцэтгэсэн, шүүгдэгч П.Г нь  Ж.Бтай уулзаж ятган, хууль бусаар нөлөөлж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ундраагийн “...ҮЦ” ХХК-ийн дүрмийн 6.1-д заасны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг сангийн яам хэрэгжүүлдэг. Би уг хууль бус үйлдлийн улмаас “ҮЦ” ХХК-д учруулсан 25.350.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Би уг хэрэгт Сангийн яамны шийдвэрийн дагуу хохирогчоор оролцож байна. 25.350.000 төгрөгийн хохирол нь “ҮЦ” ХХК-нд учирсан. ...” /4хх 175-176/,

гэрч Ш.Лн “...Манай байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг оффис компьютер худалдан авах тендерийг зохион байгуулсан, энэ тендерт “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан байдаг. Уг компани нь 13 ширхэг компьютерыг нийлүүлэхдээ тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагыг хангаагүй бараа материал нийлүүлэх гэж байсан тул уг барааг өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллагын орлогод бүртгэж аваагүй байгаа. Энэ компанийг манай байгууллагын удирдлага болох Ж.Б нь тендерийн хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж байгаад шалгаруулсан байдаг. Манай байгууллагын архивын ажилтан Б.Г, хуулийн зөвлөх Б.Жамъяндорж, мэдээлэл технологийн албаны дарга Б.Гт, мэдээлэл технологийн ажилтан Д.Тулга гэсэн хүмүүс тендерт оролцохоор материал ирүүлсэн компаниудын холбогдох материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд техникийн шаардлага хамгийн сайн хангасан “СМ” ХХК-ийг шалгаруулах талаар дурдсан байгаа юм. ...Хамгийн гол шалтгаан нь дээрх тендерт шалгарсан гэж үзээд байгаа “Ти” ХХК-тай ямар нэгэн ажил бараа үйлчилгээ нийлүүлэх тухай гэрээ байгуулалгүйгээр 100 хувь санхүүжилтийг олгосон байгаад хамаг буруу нь байгаа юм.” /1хх 8-9/,

гэрч Б.Гтийн “...13 ширхэг компьютер худалдан авах тендерийг зохион байгуулсан, тэр үед надад худалдан авахын А3 сертификат байгаагүй учраас ямар нэгэн үнэлгээний хороонд орж ажиллаагүй. Гэхдээ тус байгууллагын мэдээлэл технологийн албанаас манай байгууллагад ямар хүчин чадалтай компьютерын хэрэгцээ шаардлагатай байгаа талаарх судалгааг гаргаж өгч байсан. Миний мэдэж байгаагаар бараа ажил үйлчилгээ худалдан авах нийт төсөвт өртөг нь 20 гаран сая төгрөг байсан болохоор аж ахуй нэгжүүдэд үнийн санал ирүүлэх урилгыг хүргүүлсний дагуу хэд хэдэн аж ахуй нэгж байгууллагаас үнийн санал ирүүлсэн байсан. Тэрнийх нь дагуу тендерийн харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажилласныг бол мэдэж байна. Тендерийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн гэх боловч бодит байдал дээрээ үнэлгээний хороо албан ёсоор байгуулагдаагүй байх гэж би бодож байна. ...хамгийн бага үнийн санал ирүүлсэн “СМ” ХХК-ийг шалгаруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад оролцсон ажилчдын олонх дэмжсэн тул уг дүгнэлтийг гаргасан боловч “Титан софтвэйр” ХХК-ийг шалгаруулж тус компани бараа ажил үйлчилгээг нийлүүлсэн байдаг. “Титан софтвэйр” ХХК нь шаардлага хангаагүй бараа материал буюу 13 ширхэг компьютерыг нийлүүлсэн. Бид нарын зүгээс бол “СМ” ХХК-ийг шалгаруулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтээр саналаа байгууллагын удирдлагад уламжилсан гэж ойлгож байгаа. Яагаад бид нарын санал, дүгнэлтийг хүлээн авалгүйгээр “Титан софтвэйр” ХХК-аар бараа ажил үйлчилгээг нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэх болсныг бол хэлж мэдэхгүй байна. Энэ шийдвэрийг гаргасан байгууллагын удирдлага өөрөө тайлбараа хэлэх байх. ... “Ти” ХХК-ний зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр манай байгууллагад 13 ширхэг компьютер нийлүүлсэн, тэрний дагуу манай албанаас уг компьютеруудын үзүүлэлтийг шалгахад байгууллагаас боловсруулсан тендерийн бичиг баримтад тусгагдсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан тул 13 ширхэг компьютерыг хүлээж аваагүй. ...” /1хх 10-13, 2хх 78/,

гэрч Б.Ж “...Үнэлгээний хороо байгуулагдаагүй, гэхдээ тендер мөн үү гэвэл мөн байсан учраас тендерийн харьцуулалтын аргыг хэрэглэж уг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан байдаг. Худалдан авалттай холбоотой бүх процессын ажлыг тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Б.Г зохион явуулсан. Тендерт оролцсон аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн үнийн саналыг нээх үйл ажиллагаанд бол миний бие оролцож “СМ” ХХК нь техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн холбогдох материалтай нь танилцаад байгууллагаас тавигдсан шаардлага болон техникийн үзүүлэлт зэргийг хангаж байна уу үгүй гэдэг дээр Мэдээлэл технологийн албанаас дарга нь болох Б.Гт, мэргэжилтэн Д.Тулга, тэгээд худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г болон миний бие гарын үсэг зурж бас дүгнэлт гаргасан байгаа. “СМ" ХХК нь техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах нь зүйтэй гэж дээрх нэр бүхий 4-н хүн санал нэгтэйгээр дүгнэлт бичсэн боловч уг дүгнэлтийг үндэслэл болголгүйгээр “Титан софтвэйр” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулалгүйгээр холбогдох санхүүжилтийг манай байгууллагаас шилжүүлсэн байсан. ...“Титан софтвэйр” ХХК-ийг шалгаруулах болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна, худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Гийн надад хэлснээр бол Ж.Б дарга хамгийн бага үнийн саналыг “Титан софтвэйр" ХХК нь ирүүлсэн байна тэгээд ч наадах чинь ТУЗ-ийн гишүүний компани байгаа юм гэдэг зүйлийг хэлж ярьсан байсан. ...П.Г нь миний өвөр дээр 1.000.000 төгрөг тавьчихаад гараад явчихсан. Орой болчихсон байсан болохоор тэр үед хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй харин маргааш нь би АТГ-т өөрийн биеэр очиж бүх зүйлийг хэлж мэдэгдсэн. ...” /1хх 14-16, 32-33, 4хх 200-202/,

гэрч Д.Тн “...“СМ” ХХК нь техникийн шаардлага хангаж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж тэр баримт бичиг дээр нь гарын үсэг зурсан. Тэрнээс яагаад “Титан софтвэйр” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж бараа нийлүүлэх мөнгө төгрөгийг шилжүүлэх болсныг бол мэдэхгүй. Миний хувьд тухайн ажилд ийм ийм үзүүлэлттэй компьютерыг ийм ийм үнээр худалдан авах боломжтой гэсэн шаардлагыг нь гаргаж өгсөн. Тэгээд үнийн санал ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн материалуудаас үнийн санал, техникийн үзүүлэлт зэргийг нь судалж үзээд энэ компани нь манайхаас тавигдсан шаардлагын дагуу хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн байна гэдгийг нь бас үзэж харсан. Дараа нь 2019 оны 1 дүгээр сард “Титан софтвэйр” ХХК нь 13 ширхэг компьютерыг нийлүүлсэн байхаар нь тэдгээр компьютерууд нь манайхаас тавигдсан шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзэхэд хангахгүй байсан. ...сүүлд нь “Титан софтвэйр” ХХК-ийн нэрээр ТУЗ-ийн гишүүн П.Г нь 13 ширхэг компьютерыг нийлүүлсэн гэдгийг мэдсэн.” /1хх 17-19/,

гэрч Д.Бгийн “...Тэр үед би байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан, тухайн үед байгууллагад 13 ширхэг компьютер нийлүүлэх ажлыг “Титан софтвэйр” ХХК нь гүйцэтгэхээр болоод нэхэмжлэхээ ирүүлсэн байсан мөн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Гийн “Титан софтвэйр” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, гүйцэтгэх захирал Ж.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/108 дугаартай “үндсэн хөрөнгө худалдан авах тухай” тушаал зэрэг материалууд нь ерөнхий нягтлан бодогч А.Сдээр ирчихсэн байсан, ерөнхий нягтлан бодогч надтай уулзаад сая Ж.Б захиралтай уулзлаа “Титан софтвэйр” ХХК руу мөнгийг шилжүүл гэж байна чи төлбөрийн даалгаврыг нь биччих гэж хэлсний дагуу би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 659 дугаартай 25.350.000 төгрөгийн үнийн дүнтэй төлбөрийн даалгаврыг хэвлэж өгсөн. Тухайн төлбөрийн даалгавар дээр байгууллагын захирал, ерөнхий нягтлан бодогч нар нь гарын үсгээ зураад өгсний дагуу би итгэмжлэлээр банкин дээр очиж дээрх үнийн дүнгээр нь гүйлгээг хийсэн.” /1хх 23-25/,

гэрч Б.гийн “...Би 2019 оны 10 дугаар сард гүйцэтгэх захирал Ж.Бгийн тушаалаар энэ байгууллагад нягтлан бодогчоор томилогдсон. Намайг ажилд томилогдохоос бараг 9 сар өмнө “Титан софтвэйр” ХХК-иас манайд 2019 оны 1 дүгээр сард 13 ширхэг компьютер нийлүүлсэн юм билээ, тэгсэн боловч өнөөдрийг болтол байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж орлогод аваагүй байсан. Харин манай байгууллагын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Титан софтвэйр” ХХК-иас 25.3 сая төгрөгийн авлагатайгаар бүртгэгдсэн явж байгаа.” /1хх 29-30/,

гэрч Д.Он “...Тэгж ойлгож болно, яагаад гэхлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” гэж тодорхой байдлаар заасан байгаа. Тодруулж хэлбэл тендерт оролцогч аж ахуй нэгж нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тендерийн материалыг захиалагчид хүргүүлэх ёстой байтал дан ганц үнийн санал ирүүлснийг үндэслээд захиалагч тал гүйцэтгэгчээр “Ти” ХХК-ийг шалгаруулсан нь дээрх хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж манай яамны зүгээс үзсэн...” /1хх 38-39/,

яллагдагчаар Б.Гийн “...Үнэлгээний хороонд ажилласан нийт 4 гишүүний зүгээс “СМ” ХХК-ийг техникийн шаардлага хангасан мөн хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах нь зүйтэй гэсэн утга агуулга бүхий дүгнэлтийг гаргаж гарын үсэг зурсан нь үнэн, уг дүгнэлтийг гүйцэтгэх захирал Ж.Бд орж танилцуулахад “СМ" ХХК-ийг шалгаруулахгүй “Ти” ХХК-ийг сонгоно, наад компани чинь ТУЗ-н гишүүний компани байгаа юм гэж хэлсэн. Би Ж.Б захиралд хандаж үнэлгээний хорооны гишүүд дүгнэлт гаргаад гарын үсгээ зурчихсан байгаа гэдгийг хэлэхэд дүгнэлтээ солиод ир ТУЗ-ийн гишүүний компанийг сонгоно гэж хүнийг дарамталсаар байгаад дүгнэлтийг өөрчлүүлсэн. Би захирлын өрөөнөөс гараад хуулийн зөвлөх Жамъяндоржид хандаж Ж.Б захирал гүйцэтгэгчээр “СМ” ХХК-ийг сонгохгүй, “Ти” ХХК-ийг сонго наадах чинь ТУЗ-ийн гишүүний компани гээд байна гэдгийг хэлж байсан, Өөрчлөхийг нь би хийсэн. Ж.Б захирал “Ти” ХХК-ийг шалгаруул гээд байна гэдгийг хуулийн зөвлөх Жамъяндоржид хэлж байсан мөн Мэдээлэл технологийн албаны дарга Б.Гтэд захирал энэ компанийг шалгаруул гээд байна гэж хэлээд цаасан дээр бичсэн байсан “Ти” ХХК-ийн нэрийг харуулахад мэдэхгүй захирал өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ гэж хэлж байсан. Гэрээ байгуулаагүй...” /2хх 8-9/,

яллагдагчаар П.Гийн “...Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Хоолонд орох саналыг би эхэлж тавьсан, тэгээд “Туул” ресторонд очиж хамт хоол идэх үед танай байгууллагаас зарлагдсан 13 ширхэг компьютер худалдан авах тендерт манай компанийг шалгаруулж өгөх талаар гуйсан тэгэхэд Ж.Б захирал тэр болох байхаа гэж хэлсэн. ...” /2хх 103/,

яллагдагчаар Ж.Бгийн “...Би энэ худалдан авалтын ажиллагаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан тушаал шийдвэр гаргасан эсэхийг санахгүй байна. Миний санаж байгаагаар Мэдээлэл технологийн албан дарга Б.Гт, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Г нар ямар ч байсан үнэлгээний хороонд орж ажилласан байдаг. ...П.Г нь тэр үед манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан учраас тэр утгаар нь муухан танина. Би гүйцэтгэх захирлаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилогдсон, намайг ажлаа аваад удаагүй байхад ТУЗ-ын гишүүн П.Г манай ажил дээр ирээд надтай уулзъя гэсэн, тэгээд бид хоёр хамт хоолонд орсон. Тэгэхэд П.Г 13 ширхэг компьютер нийлүүлэх тендертэй холбоотой зүйлийг цухас дурдсан, миний зүгээс хууль журмынх нь дагуу материал юмаа өгөөрэй гэдгийг л хэлсэн. Одоо санаж байгаагаар П.Г бид 2 “Туул” ресторанд орж хоол идсэн...” /2хх 22-24/ гэх мэдүүлгүүд,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, хуулбарласан баримтууд, Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 292 дугаартай “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай ... 1.“Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Сангийн яамыг тогтоосугай, мөн Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 147 дугаартай тогтоол, “ҮЦ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /4хх 181-196/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/4319 дугаартай албан бичгээр ирүүлсэн “зөвлөмж” /1хх 46-47/, Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, баримтууд /1хх 48-82/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 153-157/, “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б-52 дугаартай “Батсайхан овогтой Б.Гийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Захиргаа, хууль эрх зүйн албанд худалдан авалт хариуцсан ажилтнаар томилсон” тушаалын хуулбар /1хх 211/, “ҮЦ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай “Компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Жн овогтой Ж.Бг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс томилон ажиллуулсугай”, мөн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаартай тогтоол “Жн Ж.Бг гүйцэтгэх захирлаар томилсугай” гэх тушаал /1хх 230-231/, “Ти” ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 71-74/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бг нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг санаачлан, удирдан зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, Б.Гийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч П.Гийг нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангадаг учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин прокуророос шүүгдэгч А.А.Сийг “...Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа ҮЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахад албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд, санхүүгийн баримтад гарын үсэг зурж, дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах, хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж хуульчилжээ.

Тухайлбал, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар А.А.Сийн хувьд Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-ийн үнэлгээний хорооны гишүүн биш, дүгнэлт гаргахад оролцоогүй, “Ти” ХХК-ийг ТУЗ-ийн гишүүн П.Гийн хамаарал бүхий компани гэдгийг мэдээгүй, мөн “Ти” ХХК руу ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийнхээ дагуу “мөнгө шилжүүл” гэх шийдвэрийн дагуу санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурсан нь ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй, мөнгө шилжүүлсний төлөө хэн нэгнээс шан харамж авсан болон өөртөө давуу байдал бий болгосон, бусад этгээдүүдтэй хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд А.А.Сийн хувьд гүйцэтгэх захирал Ж.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/108 дугаартай “үндсэн хөрөнгө худалдан авах тухай” тушаал, тушаалын хавсралт, худалдан авалтын төлөвлөгөө, үнэлгээний хорооны дүгнэлт, “Ти” ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг үндэслэж санхүүгийн хоёрдугаар гарын үсэг зурсан нөхцөл байдал байгаа хэдий ч түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн санаа зорилго байгаагүй бөгөөд энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Мөн шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар ...Б.Гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй. ..., Б.Гийн хувьд гүйцэтгэх захирал Ж.Бгийн дарамт шахалтаас болж “Ти” ХХК-ийг сонгож дүгнэлтийг өөрчилж, ...өөрчилж оруулж ирэхгүй бол ажилтай чинь ярина, ажилтайгаа үлдэхийг хүсвэл миний хий гэснийг хийж ир гэсэн өөрийнх нь хууль ёсны эрх ашигт хохирол учруулахаар үйлдэл гаргахаар дарамталж аргагүй эрхэнд оруулсан. ..., Б.Гд үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг өөрчлөх ямар ч санаа зорилго байгаагүй. гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан боловч хэрэгт авагдсан гэрч Ш.Лхагвын “...манай байгууллагын архивын ажилтан Б.Г, хуулийн зөвлөх Б.Жамъяндорж, мэдээлэл технологийн албаны дарга Б.Гт, мэдээлэл технологийн ажилтан Д.Тулга гэсэн хүмүүс тендерт оролцохоор материал ирүүлсэн компаниудын холбогдох материалтай танилцаж дүгнэлт гаргасан.” /1хх 8-9/, гэрч Б.Жамъяндоржийн “...худалдан авалттай холбоотой бүх процессын ажлыг тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Б.Г зохион явуулсан. Үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн холбогдох материалтай нь танилцаад байгууллагаас тавигдсан шаардлага болон техникийн үзүүлэлт зэргийг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр Мэдээлэл технологийн албанаас Б.Гт, мэргэжилтэн Д.Тулга, тэгээд худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г болон миний бие гарын үсэг зурж бас дүгнэлт гаргасан байгаа. ...” /1хх 14-16, 32-33, 4хх 200-202/, гэрч Д.Бямбазаяагийн “...худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Гийн “Титан софтвэйр” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, гүйцэтгэх захирал Ж.Бгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/108 дугаартай “үндсэн хөрөнгө худалдан авах тухай” тушаал зэрэг материалууд нь ерөнхий нягтлан бодогч А.Сдээр ирчихсэн байсан. .../1хх 23-25/ гэх мэдүүлгүүд болон “ҮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б-52 дугаартай “Батсайхан овогтой Б.Гийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Захиргаа, хууль эрх зүйн албанд худалдан авалт хариуцсан ажилтнаар томилсон” тушаалын хуулбар /1хх 211/ зэрэг нотлох баримтуудаар тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Ти” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг Ж.Бгийн үүрэг даалгавраар бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд дээрх байдлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.А.Сийн гаргасан давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “А.А.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “шүүгдэгч Б.Гд холбогдох” гомдлын хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

Мөн хэрэгт шүүгдэгч П.Г нь хууль бус тендэрт шалгарсаны дагуу нийлүүлсэн гэх 13 ширхэг компьютерыг өөртөө буцаан авч, худалдан борлуулсанаар Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02098 дугаартай шийдвэрээр “Ти” ХХК-иас 25.350.000 төгрөгийг гаргуулж, Монгол Улсын Сангийн яамны харьяа “ҮЦ” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон дээрхи орлого хөрөнгийг хурааж, улсын орлого болгохгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгох асуудлыг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд жич шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ асуудлыг прокурорт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж хуульчилснаар магадлалд дээрхи зөрчлөөр өөрчлөлт оруулах боломжгүйг дурдаж шийдвэрлэв.   

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч А.А.Сийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон” гэсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Чонод овгийн Аюушийн А.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд” гэсэн хэсгийг, 2 дахь заалтын “...шүүгдэгч А.А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял...” гэсэн хэсгийг, мөн тогтоох хэсгийн 3, 5, 7 дахь заалтуудын А.А.Ст холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтууд хэвээр үлдээж, шүүгдэгч А.А.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдол болон тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ