Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/01144

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/01144

*******-Уул аймаг

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01048/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

 

Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* гол сум, ******* баг, Тосгоны ** тоотод оршин суугаа, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч Ш.*******ын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Ш.******* нь 1966 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Улсын бүртгэлийн лавлагаагаар 1966 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн гэж гарсан. Тухайн үед гадаадын улс руу явахын тулд 1966 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болгож өгөөч гэж хүсэлт гаргасан. Миний бие шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байх тул хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ш.******* нь 1966 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан Ш.*******ын хүсэлттэй 1966 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ