Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/950

 

 

      2022             9              28                                      2022/ДШМ/950                          

 

Ш.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Ариунболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.Эхолбогдох эрүүгийн 2211003дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ш.Э, 1

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 47 тоотод Д.Нхарилцан маргалдаж, улмаар зодсоны улмаас гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин овгийн Шагжсүрэнгийн Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Эоногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.Эы 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Эурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хэрэг болдог өдөр талийгаачийг гэрт нь оруулж унтуулах гэхэд талийгаач агсан тавьж, цонхоо өшиглөн хагалж, эд зүйлээ эвдэж, гэрт байсан бага насны хүүхдүүдийг айлгаж, бэртээчих гээд байхаар нь тайвшруулж болиулах гэсний төлөө надад агсам тавьж, миний дух хэсэг рүү 3 удаа мөргөсөн байдаг. Өөрөөр бид хоёр хоорондоо ямар ч цохиж зодолдсон зүйл байдаггүй. Талийгаач намайг мөргөснөөсөө болоод амь үрэгдсэн бол миний хувьд бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байгаагаа бүх шатанд хэлсэн. Харин шинжээч эмч нь мөргөлдсөнөөс болоод энэ гэмтэл үүсэх боломжгүй гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Харин талийгаач намайг доод айл руу хүүхэд хүргэж өгөх гээд явсан хойгуур, гэрээсээ гарч явахдаа газар унаад хэвтэж байсан гэж гэрч Мөнгөнцэцэг, Уранцэцэг, Д.Н нар мэдүүлдэг. Д.Нын “хүүхдүүдийн хамт талийгаачийг гэрт нь оруулж унтуулах үед хэвийн бус байдалтай байгааг анзаарч, айгаад гэртээ орж ирсэн” гэсэн мэдүүлэг байдаг. Мөн гэрч Мөнгөнцэцэгийн “хэсэг хугацааны дараа би хаалгаар шагайж харахад Д.Н ахын байшингийн довжооны шатаар хүн бууж байгаа мэт хөлийн чимээ гарч байсан” гэх мэдүүлэг нь талийгаач намайг гэрээс нь гарч явсны дараа, гэрээсээ дахин гарч явж байгаад унаж гэмтээд босож чадахгүй байж байгаад Д.Н болон хүүхдүүдээр өргүүлж гэртээ орж амарсан болох нь тогтоогдож байгаа. Шинжээч эмч шүүх хуралдаанд хэлэхдээ хохирогч нь сунаж ойчих үед энэ гэмтлийг авч болно гэж хэлдэг. Ийм байхад прокурор, шүүгч нар нь хэт их нэг талыг барьж гэрч Д.Нын маш олон зөрүүтэй мэдүүлгүүд дундаас хэрэгт огт хамааралгүй буюу олон жилийн өмнөх бид хоёрын хоорондоо хэрэлдэж байсан зүйлүүдээс, намайг гэм буруутайгаар харж,  цагаатгах талын гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн мэдүүлэг зэргийг огт авч хэлэлцэлгүйгээр, хавтаст хэрэгт байгаа цагаатгах талын мэдүүлгүүдийг огт дурьдахгүйгээр намайг тулгаж яллаж байгаад маш их гомдолтой байна. Миний хувьд энхэр бага насны таван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань гэртээ хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгдөг. Би ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч явдаг. Одоогоор ар гэр хүүхдүүд маань маш хэцүү байдалтай байгаа тул эрхэм шүүгч та бүхэн дээрх бүх зүйлүүдийг харгалзан үзэж, надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ”...Шүүгдэгч Ш.Эхолбогдох эрүүгийн хэрэгт дараах баримтууд цугларчээ. Шүүгдэгч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч надад хэргийг тулгах маягтай харьцаж байсан тул болсон үйл явдлыг нэг бүрчлэн яриагүй. Чиний хэргийн талаар гэрчлэх гэрч байгаа гэж мөрдөгч хэлж байсан. Өмгөөлөгч авах уу гэхээр шаардлагагүй гэсэн. Намайг хоригдсоны дараа эхнэр Д.Наас дахин гэрчийн мэдүүлэг авсан байсан. Тухайн үед хэргийг шалгуулсан бол миний гэм буруутай эсэх тогтоогдох байсан гэж боддог. Гэхдээ би энэ асуудлыг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн /шийтгэх тогтоолын 2 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э,У “...10 настай, 5-р ангийн сурагч, “Бид өвөөгийнд очсон. Биднийг тоглож байхад аав, талийгаач хоёр цонхоор орж ирсэн. Талийгаач зурагтаа өшиглөн унагааж хагалж, хөргөгчөө өшиглөж, ширээгээ өшиглөж унагаасан. Аав түүнийг болиулах гэж цонхны хажуу талын орон дээр дарж хэвтүүлтэл талийгаач цонхоо өшиглөж хагалсан. Энэ үед ээж хөлийг нь “дараач” гэж орилж байсан. Ээж эрүүл, аав нэг их согтоогүй, талийгаач их согтсон, агсам тавиад байсан. Талийгаачийг агсам тавиад юм хум өшиглөчих гээд байхаар нь толь, аяга таваг зэргийг холдуулж тавиад аав талийгаачийн духанд өөрийнхөө духыг нийлүүлж 2-3 удаа мөргөж байсан”, насанд хүрээгүй гэрч Н.М “...12 настай, 7-р ангийн сурагч, “Тэр үед ээж намайг аав, ах хоёрыгоо харж бай гэхээр нь цонхоо нээгээд болсон явдлыг харж байсан. Намайг унтаж байтал шөнө гадаа чимээ гарахаар нь сэрээд цонхоор хартал талийгаач машины хойд талд байсан модон хайрцган дээр бөгсөөрөө сууж гэдэргээ унаж байх шиг харагдаж байсан боловч би нойрмог байсан болохоор хэн нэгэнд хэлээгүй эргээд унтсан. Түүнээс хойш дахин ямар нэгэн чимээ гараагүй.” /хэргийн 83/, насанд хүрээгүй гэрч Б.Д “...10 настай, 5-р ангийн сурагч, Бид зургаа гэрт тоглож байхад гаднаас цонхоор талийгаач, дараа нь Ш.Э ах орж ирсэн. Ш.Э ах “талийгаачийг унт” гэхэд унтахгүй орилоод байсан. Ш.Э ах түүнийг дарж унагаагаад дээрээс нь дарсан. Гэтэл цонхоо хөлөөрөө өшиглөж хагалсан. Талийгаач орж ирчихээд агсам тавиад орилж чарлаад аяга таваг шидээд, өөрөө согтуугаасаа болж ширээ налж биеэрээ унаад байсан. Гэрт тэр хоёр ноцолдож байхдаа бие биенээ цохиж зодоогүй. Ш.Э ах талийгаачийг орон дээр хэвтүүлээд дээрээс нь дараад байсан. /хэргийн 91, 92/, насанд хүрээгүй гэрч Д.М “...12 настай, 7-р ангийн сурагч, Талийгаач гэнэт Ш.Э ахыг үзэх үү гээд тэр хоёр бие биенээ духаараа хэд хэдэн удаа мөргөөд байсан. Өөр маргаан гараагүй. /хэргийн 88, 89/, гэрч Ч.Г “...Манай нөхөр Нямдаваа согтсон. Би 22-23 цагийн үед унтаж байгаад сэрсэн. Манай гэрийн хаалганы өөдөөс харсан хаалганд амьдардаг хадам ах буюу талийгаачийн гэрээс эд зүйл шидэж, тэр нь унаж байгаа чимээ гарч /цонхны шил хагарч, сав суулга шидэж байгаа мэт/ байсан. Д.Н, Ш.Э нарын дуу гарч, хоёулаа Нямаа ахаа “унтаачээ” гэж хэлж байгаа нь сонсогдсон. /хэргийн 64, 65/, гэрч Г.С “...Намайг 23 цагийн орчим гэрээсээ гарахад хажуу хашаанаас “Нямаа ахаа болиоч ээ” гэх эмэгтэй хүний дуу сонсогдсон. Би Д.Нын дуу байна гэж бодсон.”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д “...талийгаачийн буруутай ажиллагаа байгаа. Ш.Э нь талийгаачид гар хүрээгүй, хамааралгүй юм. Талийгаач маань өндөр цементэн шатнаас согтуугаар буухдаа тархи толгой хэсгээрээ мөргөж, улмаар тархинд нь цус харвасан гэж боддог, гомдол саналгүй. /шийтгэх тогтоолын 2, 3/, гэрч Д.Д.Нын 2022 оны 02 дугаар сарын 03, 2022 оны 02 дугаар сарын 13, 2022 оны 4 дүгээр сарын 01, 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгүүд /хэргийн 49-59/ “...Түүний өгсөн эхний хоёр мэдүүлэгт болсон явдлыг талаар дурджээ. Дараагийн өгсөн хоёр мэдүүлэгт буюу 2022 оны 4 дүгээр сарын 01, 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгүүдэд “...Д.Ннь “тэр өдрийн 17 цаг өнгөрөөгөөд нөхөр Ш.Э, 1-12 насны 5 хүүхдийн хамт эцэгтэйгээ золгохоор очсон. ...Гэрт Ш.Э болон хүүхдүүд зурагт үзээд сууж байсан. Талийгаач оронгуутаа жижиг хар өнгийн зурагтыг нэг удаа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс бүгд сандарсан. Талийгаач гараараа цонхоо цохитол цонх нь цуурсан. Энэ үед Ш.Э ”ахаа боль” гээд түүнийг орон дээр түлхэж унагаасан. Талийгаач хөлөөрөө өшиглөөд цонхоо нэвт хагалсан. Дараа нь байшин доторх ширээ, хөргөгчөө унагаачихсан, орон дээрх матрасаа шидэж унагасан байдалтай байсан. Энэ үед Ш.Э нь талийгаачийг хоолойноос нь заамдчихсан, хувцасны шкафыг толгойгоор нь 2-3 удаа хүчтэй мөргүүлсэн. Пүүзтэй хөлөөрөө толгой руу 2 удаа маш хүчтэй өшиглөсөн” гэжээ. Мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Чулуунхүүд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, гэрч Д.Ннарын хамтран гаргасан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт хэрэгт /хэргийн 199-201/ авагджээ. Үүнд: “Талийгаач гэмтлийн улмаас нас барсан. Тэрээр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэр бүлдээ агсам согтуу тавьж таагүй байдал үүсгэсэн. Түүний бусармаг үйлдлийг нөхөр Ш.Э таслан зогсоох, улмаар аргадан тайвшруулах л үйлдлийг хийж байсан. Талийгаачийн гэмтлийн улмаас нас барсан шалтгаан нь Ш.Эы шууд буруутай үйлдлээс болсон гэж бодохгүй байна. Талийгаач өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс тухайлбал унах, юм мөргөх, эсхүл эд хогшлоо эвдэж байх үедээ ч юм уу тухайн гэмтлийг авсан байж болох юм. Гэр бүлийн зүгээс Ш.Эд гомдол саналгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Д.Н“...Би нөхөр Ш.Эы агсам согтуу тавьж байсныг нууж болохгүй гэдэг үүднээс очиж мэдүүлэг өгсөн. Гэхдээ арай хэтрүүлэгтэй. Манай нөхөр талийгаачийг 2-3 удаа цохьсон үйлдэл болоогүй. Маш их айж сандарсан болохоор мэдүүлчихсэн юм. Би утсаар ярьж байхдаа “өшиглөчихлөө” гэж харсан. Талийгаач нь нөхөр Ш.Эыг эргэж мөргөсөн. Талийгаач бүгд явчихлаа гэж гомдоллоод байсан. Ш.Э нь талийгаачийн үйлдлийг хориглох, улмаар түүнийг тайвшруулах зорилготой явж байсан. Миний хувьд ч гэсэн нөхөр Ш.Эаар талийгаачийн үйлдлийг болиулах, таслан зогсоолгох л зорилготой байсан.” /шийтгэх тогтоолын 3/ зэрэг мэдүүлгүүд авагджээ. Түүнчлэн шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг болон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 515 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, шахагдан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа /150 мл/, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Дээрх шүүгдэгч Ш.Э, насанд хүрээгүй гэрч Э,У, Н.М, Б.Д, Д.М, гэрч Ч.Г, Г.С, шинжээч Г.Ханхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын мэдүүлгүүд болон хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг зэргийг нягталбал, шүүгдэгч Ш.Эы хийсэн үйлдлүүд нь хүнийг алах зорилгоор, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийтгэх тогтоолд гэрч Д.Д.Нын 2022 оны 4 дүгээр сарын 01, 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгийг бичиж, яллаж шийдвэрлэж байгаа нь эргэлзээтэй, үндэслэл муутай байна. Гэрч Д.Д.Нын өгсөн дээрх мэдүүлэг нь өөр ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн гэрч Д.Ннь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 01, 4 дүгээр сарын 08-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгээсээ буцаж, “ ...Талийгаачийн бусармаг үйлдлийг Ш.Э таслан зогсоох, улмаар аргадан тайвшруулах л үйлдлийг хийж байсан. Талийгаачийн гэмтлийн улмаас нас барсан шалтгаан нь Ш.Эы шууд буруутай үйлдлээс болсон гэж бодохгүй байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дхамт мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Чулуунхүүд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд “ ... Би утсаар ярьж байхдаа “өшиглөчихлөө” гэж харсан. Маш их айж сандарсан болохоор мэдүүлчихсэн юм. Нарийн санахгүй байна. Ш.Э нь талийгаачийн үйлдлийг хориглох, зогсоох, улмаар түүнийг тайвшруулах зорилготой явж байсан. Миний хувьд ч гэсэн нөхөр Ш.Эаар талийгаачийн үйлдлийг болиулах, зогсоолгох л зорилготой байсан" гэж мэдүүлснийг анхаарч үзсэнгүй. Ийнхүү анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Эхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд “ ... онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”-н гадна “шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй байхад” энэ тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсгийг ноцтой зөрчжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалт ч хамааралтай байна. Болсон нөхцөл байдлыг дахин тодруулбал, шүүгдэгч Ш.Э нь хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зурагтаа өшиглөж унагааж хагалах, хөргөгчөө өшиглөх, ширээгээ өшиглөж унагаах, цонхоо өшиглөж хагалах зэрэг зүй бус үйлдлүүдтэй нь тэмцэж, түүний үйлдлийг таслан зогсоох, улмаар болиулах чиглэлээр өөрийн арга барилаар тэмцэж байжээ. Шүүгдэгч Ш.Э нь өөрийн зүгээс боломжтой бүгдийг хийж гүйцэтгэсэн бөгөөд харин түүнд хүнийг санаатай алах шалтгаан нөхцөл байхгүй байсан нь хэрэгт  авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлууд болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны таван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байсан, өөрийн гэм бурууд гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Эхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг юм уу, эсвэл Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье.” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гэм буруугийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн, гарцаагүй, үндэслэл бүхий нотлогдоогүй буюу шүүгдэгч Ш.Э нь хохирогчтой харилцан маргалдаж, улмаар зодсоны улмаас гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн аль идэвхтэй, ямар үйлдэл, ямар нотлох баримтаар гарцаагүй нотлогдож байгаа талаар дүгнэлтэд тодорхой нотлох баримтаар нотлоогүй. Эсэргээрээ шүүх хуралд гэрч Д.Нын мэдүүлсэн мэдүүлгийн (цонхны цаана утсаар яриад зогсож байсан) үнэн зөв болон тухайн утсаар ярьж байх үеийн яриаг гэрч Гэрэлмаа (тухайн үед Д.Нтай хүүхдээ асууж ярьж байсан тухай) бүрэн хэлж гэрчилж байсныг, өшиглсөн гэх нь насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн няцаагдаж байгааг анхаарч үзсэнгүй. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь (амь хохихрогчийн нас барсан шалтгаан болох тархи гавлын гэмтэл буюу баруун зулай чамархай ясны шугаман хугарал, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорхи голомтлог цус харвалтыг үүсгэсэн байх нөхцөл байдлыг бүрэн үүсгэх үндэслэл буюу талийгаачийг цемент цутгасан газарт гэмтэл авсан хэсгээрээ буюу баруун шанаа талаараа унасан байдалтай байхыг насанд хүрээгүй гэрч нар Мөнгөнцэцэг, Уранцэцэг, насанд хүрсэн гэрч Д.Н нарын мэдүүлэг, мөн тухайн үед гэрт нь оруулж өгөх үед хэвийн бус байдал гаргаж байгааг анзаарч айгаад гэртээ орж ирсэн тухай гэрч Д.Нын мэдүүлгийг, шинжээч эмч Ханхүүгийн газарт унах, мөргөх үед үүсэх боломжтой, газарт унаж толгойн баруун хэсгээр гэмтэл авсны улмаас үүсэх  боломжтой ба босох, явах үйлдэл хийх боломжтой тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ш.Э болон гэрч Д.Н нарын мэдүүлэгт амь хохирогч гэртээ маргаж байх үедээ шүүгдэгчийн өөдөөс хараад зогсож байсан буюу унасан үед баруун шанаанд цохих, өшиглөх боломжгүй тухай мэдүүлгүүдийг) хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмчид тавьсан асуулт, түүний хариулт буюу хохирогчийн унасан цемент дээрээс энэхүү үхэлд хүргэх гэмтлийг авч болох эсэх, мөн шинжээч Ханхүүгийн хариулт буюу бүрэн боломжтой тухай хариултын талаар дүгнэлт хийлгүй нэг талыг барьж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж байна. Гэрч Д.Нын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг бусад бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн боловч аль ямар бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг бүрэн, тодорхой дүгнээгүй зэргээс шүүгдэгчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь үндэслэл бүхий бус, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Ш.Эы үйлдэлд хохирогчийн амь насаа алдахад хүргэх аливаа идэвхтэй үйлдэл байхгүй байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтаар Ш.Эхолбогдуулан ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл үгүйсгэгдэж байгаа зэргийг анхааран үзэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Эхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Д.Н нь 3 жил архи уусан. Архи уудаг хүн болсон. Би хэлээд үгэнд ордоггүй, ийм болсон хүн. Хэд хэдэн удаа баривчлагаанд явсан. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи ууж согтоод өндөр шат, цөмент дээр маш олон удаа унаад тархиндаа цус харвуулж нас барсан. Энэ нь Ш.Эд ямар ч холбогдолгүй байгааг би хэлье. Ш.Э бол зодож цохих учиргүй хүн гэдгийг би мэднэ. Эхнэр Д.Нтайгаа хамт талийгаачийг унтуулах гэж л ноцолдсон, дийлэхгүй байсан юм. Иймд Ш.Э ямар ч холбогдох учиргүй. Охин Д.Н маань мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө нөхөр Ш.Эыгаа талийгаачийг “2-3 удаа цохисон” маягтай маш их айж сандарсандаа мэдүүлчихсэн байснаа анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо залруулсан байсан. Ш.Э нь 5 нялх хүүхэдтэй. Одоо энэ таван хүүхэд амьдрах үндэсгүй боллоо. Иймд Ш.Эыг энэ хэрэгт холбогдолгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. Надад ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ хэлье.” гэжээ.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие улсын яллагчаар оролцсон. Улсын яллагчийн зүгээс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарсан гэж үзэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэхэд 2022 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдаж улмаар биед нь халдаж зодсон. Үүний улмаас гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хоорондоо архидан согтуурсан үйл явдал болсон. Энэ хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн нуугдмал гэмт хэрэг байсан. Анх хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бусдын биед халдсан санаатай үйлдлийн улмаас амь хохирогч нас барьсан болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.  Энэ хэрэгт насанд хүрсэн гэрчээс гадна насанд хүрээгүй гэрч нар байдаг. Эдгээр хүмүүсээс 2022 оны 2 дугаар сараас эхлэн 5 сар хүртэл хугацаанд мэдүүлэг авсан. Гэрч Д.Н гэдэг хүн амь хохирогчийн төрсөн дүү, шүүгдэгчийн эхнэр, дундаасаа бага насны 3 хүүхэдтэй гэдэг үйл баримт байгаа. Гэрчийн анхны мэдүүлэг авах үед шүүгдэгчтэй хамт амьдарч байсан нөхцөл байдалтай байсан. 2 дахь удаагийн мэдүүлэг авах үед Ш.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Д.Н өөрөө цагдаагийн байгууллагад ирээд “би хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгье” гэж байгаад 2 дахь удаагийн мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн зүгээс бид хоёрын гэр бүлийн харилцааны явцад үүссэн зодох, зодолдох, гэр бүлийн маргааны асуудлыг яллах талын нотлох баримтаар үнэлж, нэг талыг барьсан гэдэг. Хэргийг шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлгийг үнэлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнээс, хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс буцсан байдаг. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас өөрийнх нь мэдүүлгийн талаар тодруулж асуусан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан. Гэрч Д.Нын өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хөрш айлын Гэрэлтуяа, Сэргэлэн гэх хүмүүсийн мэдүүлгээр нотлогдсон. Энэ мэдүүлгүүд хэдийгээр шууд биш боловч дамжмал нотлох баримтаар үнэлэхүйц мэдүүлгүүд байсан. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн. Шүүгдэгч тухайн цаг хугацаанд 2 газар үйл явдал болсныг ялгаж, салгахгүй байна гэж байна. Үүнийг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл ялгаж дүгнэсэн. Үүнээс дүгнэж хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээс гадна шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биечлэн ирж мэдүүлэг өгсөн. Гэмтэл авсан даруйдаа ухаангүй болох шинж тэмдэгтэй байна, цусан хураа нэмэгдэж аажмаар тархинд үхжилт үүссэн. Тархи дарагдах, үхжилт үүсэх хугацаанд идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Энэ гэмтлийг 24 цагийн дотор авсан байна. Нас барсан хугацаа нь 6-8 цаг. Хэргийг шалгах явцад хэргийн газрын үзлэгийг 2 удаа хийсэн. Хохирогчийн явсан маршрут, уулзсан хүмүүсийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд шалгасан байдаг. Шалгахад амь хохирогч гэрээсээ гараагүй, өөр танихгүй хүнтэй уулзаагүй. Мөн өөр хүнтэй зодолсон, маргалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тухайн гэмтлийг шүүгдэгч учруулсан болох нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтаар тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч яллах болон цагаатгах, мөн ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх талын нотлох баримтуудыг тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм буруу дээрээ маргадаг байдал зэргийг харгалзан үзэж 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэвч шүүхээс хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн гомдолдоо дурдсан гэр бүлийн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан ялын хамгийн бага буюу 8 жил хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хөнгөдсөн гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Иймд Чингэлтийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 586 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Ариунболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 48 тоотод талийгаач Д.Нмаргалдаж, улмаар зодсоны улмаас гавал тархины гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Д.Д.Нын “...Д.Н ах оронгуутаа шууд зурагтаа өшиглөж, цонхоо гараараа цохиж хагалсан. Энэ үед манай нөхөр Ш.Э талийгаач Д.Нийг заамдаж аваад түүнтэй зууралдахад хүүхдүүдийг би байшингаас гаргасан. Энэ үед байшинд манай 3-12 насны 3 хүүхэд болон ах болон эгчийн 2 хүүхэд, нийт 6 хүүхэд байсан юм. Би хүүхдүүдийг авч гараад аавын гэрт оруулаад эргээд талийгаачийн байшингийн цонхон дээр очиход дотор талд нь цонхны доор байдаг орон дээр Ш.Э дээр нь гарчихсан байдалтай Д.Н ахын хоолойноос заамдчихсан орны дээд талд байсан хувцасны шкафыг толгойгоор нь 2-3 удаа хүчтэй мөргүүлээд байсан. Би болиоч ээ, наад хүний чинь толгой тархи нь гэмтлээ шүү дээ гэтэл Ш.Э ахыг тавиад босож, ах ч гэсэн босож ирээд дахин хоорондоо маргалдаж байгаад Ш.Э нь Д.Нийн хацар, дух орчим тус бүр 1 удаа мөргөтөл Д.Н ах эргүүлэн Ш.Эг гараараа цээж рүү нь түлхэж, тэр 2 гэдрэгээ шалан дээр унасан. Ш.Э босож ирээд “ингэвэл ч өөр шүү” гээд босож амжаагүй шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан Д.Нийн толгой руу пүүзтэй хөлөөрөө 2 удаа маш хүчтэй өшиглөсөн. Би “болиоч ээ, чи хүн аллаа шүү дээ” гэж чангаар хэлтэл Ш.Э над руу гараараа зангаад “цаашаа бай чи” гэхээр нь би айгаад аавын гэр рүү орсон. 3-4 минутын дараа Ш.Э ганцаараа орж ирээд араас нь удалгүй Д.Н ах орж ирээд Ш.Э руу “Чи намайг яасан их зоддог юм бэ” гээд дайрч эхлээд харилцан бие биеэ духаараа 2-3 удаа мөргөөд Ш.Э Д.Нийг заамдаж аваад зүүн хацарт нь нэг удаа алгадаад заамдсан чигээрээ чирээд тэр хоёр байшингаас гарч явсан. Энэ үед гэрт хүүхдүүд сэрүүн, аав согтуу унтаж байсан. ...хэсэг хугацааны дараа би араас нь гартал манай 2 хүүхэд Д.Н ахыг нэг нь бие хэсгээс нөгөө нь хөл хэсгээс өргөчихсөн гэрт нь оруулна гэчихсэн байшингийнх нь үүдэнд явж байхаар нь би очоод “та нар надад хэлдэггүй юм уу аав чинь яасан бэ” гэтэл “аав Даваанямыг оруулж өгөхөөр явсан” гэхээр нь бид түүнийг хамжиж өргөөд гэр рүү нь оруулах үед талийгаач юм ярихгүй гөлийчихсөн байдалтай байсан. ...Аавындаа ороод байж байтал араас Ш.Э удалгүй орж ирэх үед түүний хүзүү орчим нь улайсан, зулгарсан байдалтай харагдаж байсан. ...Цагдаад мэдүүлэг өгснөөсөө хойш 2 ч удаа болсон асуудлыг үнэнээр нь хэлэхээр цагдаагийн байгууллагын гадаа ирсэн боловч айгаад цагдаа руу орж уулзаагүй. Олон хоног бодож байгаад үнэнийг нууж болохгүй юм байна гэж бодоод аавдаа эхэлж энэ талаар хэлэх гэж өнөөдөр ирж байгаа юм. ...” /1хх 54-55/,

насанд хүрээгүй гэрч Н.Мийн “...Орой 23 цаг өнгөрч байх үед гаднаас аав цонхоор орж ирээд тэгээд Д.Н ахын гараас нь татаж цонхоор нь оруулж ирсэн. Д.Н ах согтуугаар гар хөлөө савчаад орилоод байсан чинь аав түүнийг орон дээр дарж хэвтүүлээд дээрээс нь дараад байж байхад Д.Н ах хөлөө савуулж байгаад хажууханд байсан цонхоо хага өшиглөсөн. Энэ үед ээж гаднаас хүрч ирээд бид нарыг гаргаад өвөөгийндөө ор гэхээр нь хүүхдүүд бид нар бүгдээрээ байшингаас гарч өвөөгийн гэрт орсон. Ээж бид нартай хамт өвөөгийнд орсон. Ээж намайг аав, ах хоёрыгоо хар даа гэхээр нь би цонх нээгээд хартал аав орон дээр суучихсан, Д.Н ах хажууд нь шалан дээр суучихсан хоорондоо юм ярилцаж байгаа юм харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа гаднаас Д.Н ах орж ирээд араас нь аав орж ирсэн. Энэ үед аавын аль нэг далны орчим цус гараад цамцыг нь нэвтэрсэн харагдаж байсан. Орж ирээд Д.Н ах “та нар намайг тоохгүй байдаг, намайг барахгүй шүү” гээд уурлаж байгаад сандал өшиглөсөн боловч хэн нэгнийг оноогүй, аав гараараа түүнийг нь хаагаад Д.Н ахын баруун талын шанаа, хацар орчим гараараа нэг удаа цохисон. Д.Н ах цохиулаад арагш унахдаа өвөөгийн угаалгын машиныг налж тогтсон. Д.Н ах уйлаад байхаар нь аав шилтэй архи гаргаж ирээд хоёулаа хувааж ууж байгаад Д.Н ах түрүүлж гарч яваад удалгүй аав араас нь гарсан. Нилээн удаж байгаад аав ганцаараа орж ирээд хэсэг хугацааны дараа би хаалгаар шагайж харахад Д.Н ахын байшингийн довжооны шатаар хүн бууж байгаа мэт хөлийн чимээ гарч байсан. Гэхдээ наана нь машин байсан болохоор би хараагүй. Би хэсэг хугацааны дараа дүү Уранцэцэгийн хамт Давааням гэдэг хамаатны дүүг гэр рүү нь хүргэж өгөхөөр гурвуулаа гартал үүдэнд Д.Н ах хэвтэж байхаар нь цочоод байж байтал аав араас гарч ирээд Даваанямыг оруулж өгөхөөр аваад явсан. Уранцэцэг бид 2 Нямаа ахыг өргөж босгох гэж байтал араас ээж гарч ирээд бид 3 Нямаа ахыг тал талаас нь түшиж явсаар байшин руу нь оруулаад хагарсан шилийг нь цэвэрлэж, гудас дэвсэж Нямаа ахыг дээр нь хэвтүүлж үлдээгээд гарч өвөөгийнд орсон. Аав нилээн удаж байгаад орж ирээд бүгдээрээ унтацгаасан. Маргааш өглөө нь би Нямаа ахын гэрээс хөзөрөө авахаар байшинд нь ортол Д.Н ах хэвтүүлсэн гудаснаасаа шалан дээр гараад доошоо хараад хэвтчихсэн, бөөлжчихсөн байсан. Өвөөгийн гэрт маргаан болох үед өвөө согтуу унтаж байсан. Ээж болон манай дүү нар хамт байсан. Тухайн өдөр Д.Н ах манай ааваас өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй.” /1хх 82/,

насанд хүрээгүй гэрч Э,Уийн “...Хүүхдүүд бид нар өвөөгийн гэрт ороход өвөө унтаж байсан. Араас 5-6 минутын дараа ээж орж ирээд байж байтал араас нь Д.Н ах, аав нар хамт ороод ирсэн. Д.Н ахын хүзүү нь маажуулсан юм шиг, хацар дээр нь зулгараад цус гарчихсан, аавын цамцны аль нэг хэсэгт цус болчихсон байдалтай харагдаж байсан. Д.Н ах агсан тавиад юм хум өшиглөчих гээд байхаар нь толь, аяга таваг зэргийг холдуулж тавиад аав Д.Н ахтай маргалдаж байгаад Д.Н ахын дух руу нь өөрийнхөө духаар 2-3 удаа мөргөж, духаа нийлүүлж байгаад гадаа гарч зодолдох уу гэж хоорондоо ярилцаад хамтдаа байшингаас гарч явсан. ...Мөнгөнцэцэг бид 2 буцаж орох гээд явж явтал байшингийн үүдний орчим Д.Н ах унтаж байгаа юм шиг доошоо хараад хэвтэж байхаар нь бид өргөж босгох гэж оролдож байтал ээж гарч ирээд бид түүнийг тал талаас нь сугадаж яваад Д.Н ахыг байшин руу нь оруулаад шалан дээр гудас дэвсэж хэвтүүлсэн чинь хөдлөөд шалан дээр хэвтчихээр нь ээж бид 3 гарч яваад өвөөгийн гэрт орж иртэл удалгүй араас аав орж ирээд бүгдээрээ унтсан.” /1хх 58-86/

насанд хүрээгүй гэрч Д.Мгийн “...Ш.Э ах Д.Н ах нар архи хувааж уугаад сууж байтал Д.Н ах гэнэт Ш.Э ахыг “үзэх үү” гээд Ш.Э, Д.Н ах нар бие биеэ духаараа хэд хэдэн удаа мөргөөд байсан. Ш.Э ах гарч архи ууя гээд Д.Н ахыг дагуулаад гадагшаа гарсан. Би араас нь үүдний амбаарт гартал тэр хоёр гадаа хоорондоо ярилцаад байгаа сонсогдож байсан.” /1хх 88-89/

гэрч Г.Сгийн “...2022 оны 02 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчим манай гэрт гаднаас зочин ирэхээр болоод манайхыг олохгүй болохоор нь би төв зам руу машинтай дөхөж тосож авахаар болсон. Тэгээд 23 цагийн орчим байшингаасаа гарч машинаа асаагаад 00 орж хөнгөн бие засчихаад гэр рүү орж байх үед 4786 тоот хашааны орчмоос нэг эмэгтэй хүний хоолой “Нямаа ахаа болиоч ээ” гэж хэлэх сонсогдсон. Би уг хоолойг Д.Нын дуу байна гэж бодсон. Энэ үед тэр орчим нь нэг хатуу зүйл цохисон, нүдсэн, хагарсан чимээ гарч байсан.” /1хх 67/

гэрч Ч.Ггийн “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөөнөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, дэнжийн 33-478а тоотод байх хашаанд хадам аавынхаа гэрт сар шинийн золголт хийж хамаатнуудын хамт байсан бөгөөд нөхрийн ах дүү нар ирж золголт хийж тэд нартай хамт байж байсан бөгөөд энэ хугацаанд нөхрийн ах Д.Н гал тогоо бариад архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан юм. Орой 19-20 цагийн орчим манай нөхөр Нямдаваа жаахан уусан архиндаа согтоод байхаар нь хашаанд нь нэг дор байдаг байшин руугаа авч орохоор болох үед хадам аавын гэрт Д.Н, Д.Н, түүний нөхөр Ш.Э, тэдгээрийн 5 хүүхэд, хадам аав Дагвадорж нар байшинд үлдсэн. Би нөхөр хүүхдийн хамт гэртээ ороод нөхөр шууд унтаад би ч гэсэн араас нь удалгүй унтсан. Манай хүү зурагт үзээд үлдсэн. Унтаж байгаад чимээ гараад байхаар нь сэртэл багцаагаар 22-23 цаг болж байсан бөгөөд манай хүү, нөхөр 2 унтаж байсан. Манай гэрийн хаалганы өөдөөс харсан хаалганд амьдардаг хадам ах Д.Нийн гэрээс эд зүйл шидэж, тэр нь унаж байгаа чимээ гарч байсан бөгөөд удалгүй хадам дүү Д.Н болон түүний нөхөр Ш.Э нарын дуу гарч байсан бөгөөд хоёуулаа Нямаа ахаа унтаач ээ гэж хэлж байгаа сонсогдож байсан. /1хх 64-65/,

шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Дээрх битүү гавал тархины гэмтэл нь нэг доор нэгээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Д.Нийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийг авсан даруйдаа ухаангүй болох хүртэл шинж тэмдэг илэрч болно. Хугарлын харалдаа цусан хураа нь аажим нэмэгдэж, тархи дарагдан үхэлд хүргэнэ. Цус алдаж байгаа судасны хэмжээ согтолт зэргээс хамаараад хугацаа харилцан адилгүй. Уг гэмтлийг авсан даруйдаа тархи дарагдах хүртлээ идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийгээд амьд байх боломжтой, цусан хурааны өнгө шинж байдлыг харахад 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ цусан хураа байсан. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, мөргөлдөх, унаж ойчих үедээ хатуу мохоо зүйлийг мөргөсний улмаас үүсэх боломжтой. ...” /хх 115-116/ гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 515 дугаартай “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, шахагдан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа /150 мл/, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн булчин, хуйхны цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун зовхи, зүүн шанаа, хамар, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвуунд шарх, хамрын нуруу, зүүн бугалганд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Талийгаачид учирсан зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа /150 мл/, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 1.3 промилли, ходоодны шингэн 2.0 промилли, шээсэнд 2.0 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Элгэнд гликоген илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 98-102/,

Талийгаачийн гавал тархины гэмтлийг харуулсан фото зургийн үзүүлэлт /хх 107-110/,

Ш.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 387 дугаартай дүгнэлт /1хх 126-127/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-15, 16-17/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-19, 20-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Эг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.Эг 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамжны 478 тоотод талийгаач Д.Нмаргалдаж, улмаар зодсоны улмаас гавал тархины гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ш.Эы “...Одоогоор ар гэр хүүхдүүд маань маш хэцүү байдалтай байгаа тул надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын ”...Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны таван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж байсан, өөрийн гэм бурууд гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Эхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын “...Ш.Эхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д“...Ш.Эыг энэ хэрэгт холбогдолгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ш.Э нь амь хохирогч Д.Нтаарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хүч хэрэглэсэн үйлдлийн дараа ухаангүй болж гэртээ өргүүлж орсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна.

Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтад 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг “...хаалттай...” гэснийг “...нээлттэй...” гэж өөрчлөв.  

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Ариунболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Э нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 89 /наян ес/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Ариунболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эы 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ