| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01049/И |
| Дугаар | 135/ШШ2024/01174 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01174
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 135/ШШ2024/01174 | *******-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01072/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ** дүгээр баг, ** байр, ** тоотод байрлах, ******* овогт *******ын ******* (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, Өргөө баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* (РД:**)-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.. Ч.*******д зээлдүүлсэн 14,130,000 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч Г.******* нь Ч.*******ын нэхэмжилсэн 14,130,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул уг зээлийн төлбөрийг төлөхдөө 2024 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 4 сая төгрөг, 2024 оны 12 дугаар сард 4 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд талууд харилцан тохиоролцож, зөвшөөрөв. Мөн нэхэмжлэгч Ч.******* нь 14,130,000 төгрөгийн нэхэмжлэлээс 4,130,000 төгрөгөөс татгалзаж, 10 сая төгрөгт эвлэрэл байгуулав.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,130,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхдөө 2024 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 4 сая төгрөг, 2024 оны 12 дугаар сард 4 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 111,725 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 111,725 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ч.*******ын нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхдөө 2024 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 4 сая төгрөг, 2024 оны 12 дугаар сард 4 сая төгрөгийг төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 111,725 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 111,725 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ