Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2024/01179

 

2024 09 30 135/ШШ2024/01179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/01151/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* (РД:***)-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

(Хүсэлт гаргагч Д.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие 1992 онд Анд ББХК-ийг үүсгэн байгуулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж ирсэн. 1997 онд тус компани өөрчлөн байгуулагдах болсноор компаниас гарсан. Анд ББХК-д ажиллаж байсан үеийн тушаал болон ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул Анд ББХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 сарын 26-ын өдрийн 147 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5/, Даатгуулагчийн шимтгэл төлж ажиллаж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 6/, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 7/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс *******-Уул аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 397 дугаартай тодорхойлолт /хх-ийн 21/, *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 366 дугаартай лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 22/, Даатгуулагчийн шимтгэл төлж ажиллаж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 24/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч нь Анд ББХК-д ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Д.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 сарын 26-ын өдрийн 147 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5/, Даатгуулагчийн шимтгэл төлж ажиллаж байсан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 6/, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 7/ зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар Д.******* нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Анд ББХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд Д.*******ийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан **** регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Анд ББХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ