| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01522/И |
| Дугаар | 135/ШШ2024/01203 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2024/01203
2024 10 07 135/ШШ2024/01203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01522/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ******* төвийн ** давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Ц.*******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
...******* овогтой *******ийн ******* /****/ нь *******-Уул аймаг, ******* сум, 15 дугаар баг, мангирт 10 дугаар хэсэг, 6 дугаар гудамжны 10 тоотод оршин сууж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* ББСБ ХХК-аас 3,000,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай лизингээр нотебүүк худалдан авсан. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлөлтөө огт хийгээгүй. Манай байгууллагын зүгээс хаягийнх нь дагуу удаа дараа нэхэмжлэх болон албан тоотууд явуулж байсан боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэдэг нь нотлогдсон учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан... гэв.
2. Хүсэлт гаргагчаас тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 135/ШЗ2024/03544 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ий гаргасан Ц.*******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Ц.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 150/ШЗ2024/03544 дугаар захирамж болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилжээ.
Иймд хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ий гаргасан Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан *** регистрийн дугаартай, Олхонод овогт *******ийн *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.*******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг *******-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Ц.*******гийн хаягийг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /****/-ын утас болон хаягаар нь мэдэгдэхийг *******-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ