Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00454

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00454

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овгийн Ш.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ш.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ш.Д нь нас тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Миний бие 1964 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д хотод Ж овогтой Д-ын ууган хүү болж төрсөн. Би тухайн үед хоёр ихэр төрсөн. Намайг бага байхад намайг төрүүлсэн ээж В.Ч ааваас тусдаа амьдарч байгаад нас барж миний ихэр дүү Д-ыг аав маань авч өсгөн намайг эгч Н маань А аймгийн Э суманд Ш гэх айлд өсгөсөн. Би одоо Ш гэж овоглогддог. Намайг өсгөсөн аав ээж маань төрсөн он, сар өдрийг мэдэхгүй, сургуульд оруулахдаа миний насыг 2 насаар дарж бүртгүүлж бичиг баримт авсан байна. Би ихэр дүүтэй гэдгээ 20 гаруй насандаа мэдэж уулзсан. Харин энэ нас дарагдаж гэрчилгээ авсан гэдгийг өөрийн ихэр Д.Д-ын паспорт болон төрсний гэрчилгээг үндэслэн саяхан мэдсэн. Харин нэр өөрчлөгдсөнийг Улсын бүртгэлийн архиваас мэдэж авсан. Анх бид хоёрт Д, Д гэсэн нэр өгсөн боловч сүүлд уулзахад хоёул Д нэртэй болсон. Миний бичиг баримтууд Ш-ын Д нэрээр, 1966 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрснөөр явдаг. Иймд Ш овогтой Д намайг 1964 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

           

3. Хүсэлт гаргагчаас:

- Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 5 сарын 31-ний өдрийн 1/439 тоот албан бичиг

- Ш-ын Д-ын төрсний гэрчилгээ

- Д-ын Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ

- Гэрэл зураг

- хүсэлт гаргагчийн 596205 дугаартай цэргийн батлах

- хүсэлт гаргагчийн 10867 дугаартай диплом

- хүсэлт гаргагчийн 333904 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Ш.Дын хүсэлтээр Д.Д-аас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1990 оны 01 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, ХААТР-21 /А/ маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- 2000 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 03-02/3699 тоот лавлагаа

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 08/343 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

- цэргийн албанд тэнцэгчдийн анкет /Батлан хамгаалахын төв архивын лавлагаа/

- 1990 оны 01 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, төрсний бүртгэх ХААТР-11 /А/, 1984 оны 5 сарын 26-ны өдрийн хаягийн хуудас, ХААТР-21 /А/ маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа/

- 1989, 2010 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 03-05/3925, 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 03-05/3914 тоот лавлагаанууд

- А аймгийн Э сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 7 сарын 16-ны өдрийн 50 тоот тодорхойлолт, 1984-1985 оны хичээлийн жилийн журнал,

- Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 1/613 тоот албан бичиг

- Төрснийг бүртгэк анкет ХААТР-11 /А/, 1964 оны 10 сарын 26-ны өдрийн төрөгсдийг бүртгэх анкет /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 сарын 20-ны өдрийн 5256 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ш.Д 1964 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох хүсэлт гаргасан.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 5 сарын 31-ний өдрийн 1/439 тоот албан бичиг, Шын Дын төрсний гэрчилгээ,  Дын Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ, гэрэл зураг, хүсэлт гаргагчийн 596205 дугаартай цэргийн батлах, хүсэлт гаргагчийн 10867 дугаартай диплом, хүсэлт гаргагчийн 333904 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1990 оны 01 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, ХААТР-21 /А/ маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, 2000 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 03-02/3699 тоот лавлагаа,  Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 08/343 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкет /Батлан хамгаалахын төв архивын лавлагаа/, 1990 оны 01 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, төрсний бүртгэх ХААТР-11 /А/, 1984 оны 5 сарын 26-ны өдрийн хаягийн хуудас, ХААТР-21 /А/ маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа/, 1989, 2010 оны хүн амын тооллого Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 03-05/3925, 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 03-05/3914 тоот лавлагаанууд, А аймгийн Э сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 7 сарын 16-ны өдрийн 50 тоот тодорхойлолт, 1984-1985 оны хичээлийн жилийн журнал, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 1/613 тоот албан бичиг, төрснийг бүртгэк анкет ХААТР-11 /А/, 1964 оны 10 сарын 26-ны өдрийн төрөгсдийг бүртгэх анкет /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 сарын 20-ны өдрийн 5256 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хавтаст хэрэгт “Тус эмнэлгийн 1985 оноос өмнөх төрөлтийн түүхийн хадгалах хугацаа дуусч журмын дагуу устгалд оруулсан тул Шын Дыг төрүүлсэн тухай лавлагаа олгох боломжгүй болохыг уламжилж байна гэсэн Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 1/613 тоот тодорхойлолт авагдсан ба Ш.Дын төрснийг 2011 оны 07 сарын 20-ны өдөр /хугацаа хэтэрсэн төрөлт гэж тэмдэглэн/  төрснийг бүртгэх 1011131337 дугаар анкетаар бүртгэсэн тул хүсэлт гаргагч Ш.Д-ын төрөлтийн бүртгэл иргэний улсын бүртгэлд бүртгэлд байхгүй байна гэж үзнэ.

Хүсэлт гаргагч Ш.Д иргэний үнэмлэхэд бичигдсэн төрсөн огноо жинхэнэ нас, төрсөн он, сар, өдөртэй зөрүүтэй бичигдсэн үндэслэлээр тэрээр 1964 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу нас тогтоолгох хүсэлт юм.

 

          4. Хүсэлт гаргагч Ш.Д нас тогтоолгох шаардлагын үндэслэлээ “1964 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д хотод Ж овогтой Д-ынд 2 ихэр хүүхэд болж мэндэлсэн бөгөөд аав, ээж 2 салж, ээж бага настай байхад нас барсан учраас  нөгөө ихрээсээ тусдаа өөр газар өөр айлд өссөн. Намайг Д гэдэг, нөгөө ихрийг Д гэдэг байсан. Ихэр Д.Д-ын төрсний бүртгэлээс өөрийгөө 1964 оны 10 сарын 4-ны өдөр төрсөн гэдгийг мэдсэн” гэж тайлбарлаж байна.

 

          “Эцэг Ж-ийн Д, эх В-ын Ч төрүүлсэн хүүхдийн Д, Д, эрэгтэй, 2 ихэрлэж төрсөн, төрсөн он, сар, өдөр 1964-10-04, бүртгэсэн Д хот, 1964 оны 10 сарын 26-ны өдөр” гэсэн 170 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет, “Ш.Д, Д.Д нар нь нэг өндгөн эсхийн ихэр” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 5256 дугаар дүгнэлт, Шын Дын 1989 онд нас 25, 2010 онд 1964 оны 10 сарын 06-нд төрсөн гэж тоологдсон хүн ам орон сууцны тооллого, гэрч Д.Д-ын Би 1964 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн, төрсний гэрчилгээ авахад 1964 оны 10 сарын 26-ны өдөр гэж бүртгэгдсэн байсан. Би Ш.Д-тай ихэр гэдгээ багаасаа мэддэг байсан. Манай аав, өвөө надад чи ихэр шүү гэж хэлдэг байсан. Тухайн үедээ нөгөө ихэр Ш.Д-ыг хаана байгааг нь мэддэгүй байсан. Бид хоёрын яг төрсөн он сар 1964 оны 10 сарын 06-ны өдөр юм. Энэ өдрийг сая Ш.Д-ын бичиг баримтыг цуглуулж байхдаа мэдсэн юм. Бид хоёрын төрсөн эцэг Д Д-д байхдаа ээжтэй танилцаад 2 ихэр хүүхэдтэй болоод Д аймаг руу очсон юм гэдэг. Д-д амьдардаг байхдаа ээж маань нутаг руугаа А руу нөгөө ихэр Д-ыг авч яваад эргэж ирээгүй гэж өвөө, эмээ хэлдэг байсан. Бид хоёрын эгчийг Н гэдэг юм. Ээж нас барахад Н эгч, Ш.Д нарыг Ш гэдэг хүнд өргүүлсэн юм байна билээ. Манай ээж 1970-аад оны үед нас барсан гэсэн. Өргөж авсан хүмүүс нь Ш.Дын төрсөн он сарыг мэдэхгүй, асуух хүн байхгүй байсан учраас 1966 онд төрснөөр бүртгүүлсэн байх. Бид хоёр 1987 онд анх уулзаж байсан. Манай аавыг Д, ээжийг н.Ч /ээжийнхээ нэрийг сайн мэдэхгүй/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтад дурдсан цаг хугацаа, нөхцөл байдал, тэдгээр нь хүсэлт гаргагчийн тайлбартай харилцан уялдаа холбоо бүхий байгаа байдлыг үндэслэн  хүсэлт гаргагч Ш.Д-ыг 1964 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Б овгийн Шын Дыг 1964 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА