| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08503/И |
| Дугаар | 184/ШШ2024/05330 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05330
2024 10 28 184/ШШ2024/05330
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: **
Хариуцагч:**
Хариуцагч: **
Зээлийн гэрээний үүрэгт 5,791,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***нар нь *** 2022 оны 9-р сарын 15-ны өдөр 108003095 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 9-р сарын 15-ны өдөр 1080083095 дугаартай зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлдэгч М***данс руу шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь банктай байгуулсан 1080083095 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөрийг 275 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 5,791,359 төгрөгийг ***г нараас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 5,791,359 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 2-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 330,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 30-ны өдөр 181,359 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,791,359 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 5,791,359 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 2-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 330,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 30-ны өдөр 181,359 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х***г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,791,359 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 5,791,359 төгрөгийг хариуцагч 2024 оны 10-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 2-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 330,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 30-ны өдөр 181,359 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,611.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 53,805.87 төгрөгийг хариуцагчаас, 53,805.87 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ