Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05337

 

 

 

 

 

2024 10 28 184/ШШ2024/05337

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 10,948,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч *** нь манай компанитай 2022 оны 11-р сарын 28-ны өдөр L32300253 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликэйшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19-р зүйлийн 19.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *** цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнээс 2024 оны 4-р сарын 11-ний өдөр 109,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, 2024 оны 4-р сарын 10-ны өдөр 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2024 оны 01-р сарын 8-ны өдөр 3,270,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.2 хувийн хүүтэй, 2024 оны 01-р сарын 8-ны өдөр 1,450,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.2 хувийн хүүтэй, 2023 оны 11-р сарын 3-ны өдөр 5,760,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Тиймээс хариуцагч *** зээлийн гэрээний үүрэгт нийт 10,948,520 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч 10,948,520 төгрөгийг 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 2,198,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,948,520 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч 10,948,520 төгрөгийг 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 2,198,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. И*** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,948,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч 10,948,520 төгрөгийг 2024 оны 11-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 2,198,520 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 95,063 төгрөгийг хариуцагчаас, 95,063 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ