| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03121/И |
| Дугаар | 182/ШШ2024/04087 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/04087
2024 10 07 1*******2/ШШ2024/040*******7
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Ч.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* / нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 201*******.06.12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,4*******0,000 төгрөгөөр тооцож, 370,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг хариуцагчид бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2022 оны 0******* сард хариуцагчаас хүлээн авч, бодит байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Харин нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний 2.*******-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт гарган өгөхийг худалдагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг биечлэн болон утсаар удаа дараа шаардаж байгаа боловч хариуцагч нь бичиг баримтыг гаргаж өгөхөөс аль болох зайлсхийж байгаа болно. Иймд дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК, захирал Т.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотын захиалагч БНХАУ-ын иргэн ******* *******ийн нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч байна. Өнөөдрийг хүртэл биелүүлж чадаагүй шалтгаан нь тус хотхоны газрыг БОАЖЯ-наас цуцалсантай холбоотойгоор улсын комисс ажиллаж чадахгүй байсан явдал юм. Удаа дараа хүсэлт, гомдлыг БОАЖЯ-нд гаргаж явсны дагуу 2024 оны 07 сард манай ******* ХХК-ийн газрын гэрчилгээг сэргээн олгосон. Одоо албан ёсоор сунгуулах, түүний дараа газрын хянан баталгаажуулалт хийж, нийслэлээр батлуулах, БОАЖЯ-наас ерөнхий үнэлгээ хийлгэх, түүний дараа тусгай зөвшөөрөлтэй компаниар нарийвчилсан үнэлгээ хийлгэж, БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурлаар батлуулах, БОАЖЯ, Богдхан уулсын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ хийсний дараа гэрчилгээ маань бүрэн албажих юм. Ингэж бүрэн албажсаны дараа улсын комисс ажиллуулах хүсэлт өгч, бүрэн ажилласны дараа гэрчилгээг 100 хувь болгож өгнө. Энэ бүх ажиллагааг хийхэд 6 орчим сарын хугацаа орохоор байгааг харгалзан үзнэ үү. Биднээс үл шалтгаалах байдлаар өнгөрсөн хугацааг алдсан бол одоо бид идэвхитэй ажиллаж байгаа болно. Иймд дээр дурдсан ажиллагаануудыг БОАЖЯ-наас бүрэн баталсны дараа дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулж орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* /-т гарган өгөхийг зөвшөөрсөн болох нь хариуцагч байгууллагын захирал Т.*******ы шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* /-т дүүргийн ******* дугаар хороо, *******ийн зам, ******* дугаар барилгын ******* тоотод байрлах, 2*******0 м.кв талбай бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* /эс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,007,**************0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 1,003,*******7******* төгрөгийг буцааж, хариуцагч ******* ХХК-иас 1,003,*******7******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* /т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА