| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03956/И |
| Дугаар | 182/ШШ2024/04143 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/04143
2024 10 09 182/ШШ2024/04143
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,868,477.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
1.Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганболд овогтой Энх-Ою нь 2023 оны 09 дугаар сарын 21-ны өдөр ... банктай ЗГ2805141120 тоот зээл гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Г.Энх-Ою нь ЗГ2805141120 тоот зээлийн гэрээний хавсралт No1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 203 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06-р сарын 10- ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 9,610,798.50 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,233,373.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,305.70 төгрөг, нийт 10,868,477.88 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд хариуцагчаас 11,628,217.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Г.Энх-Ою нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,628,217.54 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны 1,938,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,217.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах, Т.Оччулуун нар, нөгөө талаас хариуцагч Г.Энх-Ою нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Г.Энх-Оюд холбогдуулан 11,628,217.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Энх-Ою нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,628,217.54 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны 1,938,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,217.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... банк ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энх-Оюаас 201,001 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Энх-Оюд холбогдох 11,628,217.54 төгрөг г гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Энх-Ою нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,628,217.54 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны 1,938,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,938,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,938,217.54 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энх-Оюаас 201,001 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ