Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2024/00418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг ******* ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, Х******* овогт Б*******ы Н*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тухай хүсэлтийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гэрч Б.Ж, В.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын иргэн Б.Н******* нь 1982 оны 0******* дугаар сард Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн салбарт гарсан. Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тушаалаар Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад эцэг, эхийн хамт үржлийн мал маллаж байгаад 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр цэргийн албанд татагдаж дугаар ангид цэргийн алба хаагаад 1987 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай тушаалаар Баянхайрхан бригадад хоньчноор томилогдож үржлийн хонь маллаж байгаад тус нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 дугаартай тушаалаар Баянхайрхан хэсэгт мал аж ахуйн эрхлэгчээр томилогдсон. 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар аж ахуйн няравын ажлаас чөлөөлөгдсөн. Аж ахуйн няраваар ажиллаж байхдаа давхар мал маллаж байсан. 1992 онд өмч хувьчлал явагдаж нэгдэл тарахад мал аваад ардын аж ахуйтан болоод явсан. Б.Н*******г 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадын аж ахуйн эрхлэгч, малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогт өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж өөрчилжээ.

3.Хүсэлт гаргагчаас иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан залуучуудыг ажилд авах тухай тушаалын баталгаат хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай Цэргээс ирсэн залуучуудыг ажилд томилох тухай тушаалын баталгаат хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын баталгаат хуулбар, Ховд аймгийн ******* сумын Баянхайрхан бригадын 1982-1984, 1987-1988 оны цалин хөлсний 70 дугаар дансны баталгаат хуулбар, Б*******ы Н*******гийн нэр дээрх 1982 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б*******ы Н*******гийн нэр дээрх 1991 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр нээсэн 443795 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н*******гийн нэр дээрх дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх 1*******15000208 дугаартай Баталгаажилтын хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н*******гийн нэр дээрх Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Ховд аймгийн Жаргалант-оргил ББХК-ийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сумын Жаргалант-Оргил ББХК-ийн давуу эрх эдлэгчдийн судалгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай Малд угаалга, туулгалт, боловсруулалт, уталт хийсэн тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4.Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Н*******гийн нэр дээрх ХААТР-1, 15, 21 маягтуудын баталгаат хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Н*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Б.Н*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан залуучуудыг ажилд авах тухай тушаалын баталгаат хуулбар,

Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай Цэргээс ирсэн залуучуудыг ажилд томилох тухай тушаалд “1. 1987 онд цэргийн албанаас халагдан ирсэн ....Б.Н*******... нарыг Баянхайрхан бригадад хоньчиноор ... 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай…” гэж,

Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б.Н*******г 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Овоот хэсгийн аж ахуйн эрхлэгчээр ... тус тус томилж... гэж,

Ховд аймгийн ******* сумын Баянхайрхан бригадын 1982, 1983 оны цалин хөлсний 70 дугаар данс нь суурийн ахлагч Го.Б******* болон гишүүн Ц нарын нэр дээр, 1984 оны цалин хөлсний 70 дугаар данс нь суурийн ахлагч Го.Б******* болон гишүүн Ц, Н*******, Ө.Ж нарын нэр дээр, 1987-1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баталгаат хуулбарт С, Б*******, Н******* нарын нэр дээр тус тус цалин хөлс бодогдож олгогдож байсан бичилттэй байх ба хүсэлт гаргагч Б.Н******* нь туслах малчнаар ажиллаж байсан тул цалин хөлс нь суурийн ахлагчаар бодогдож олгогдсон байна,

Б*******ы Н*******гийн нэр дээрх 1982 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр нээсэн 1. 1982.0*******.15, Баянхайрхан бригадад малчнаар авч ажиллуулав, Нэгдлийн даргын 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тушаалаар,

2.1988.10.01, өөр ажилд ажиллах болсон тул Баянхайрхан бригадын малчнаас чөлөөлөв, нэгдлийн даргын 1988 оны тушаалаар гэх бичвэртэй, Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн тамга дарагдсан, 1982 оны 0******* дугаар сараас 1988 оны 09 дүгээр сарыг дуустал цалин хөлс олгогдсон талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Б*******ы Н*******гийн нэр дээрх 1991 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр нээсэн 443795 дугаартай 01. 1988.10.20, ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан хэсэгт аж ахуйн эрхлэгчээр томилж ажиллуулав, Нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 тоот тушаалаар,

02. 1992.03.01, Шинэ зам нэгдлийн Баянхайрхан хэсгийн аж ахуйн няравын үүрэгт ажлаас чөлөөлөв, нэгдлийн даргын 1992 оны 05 тоот тушаалаар,

03. 1995.03.29, Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгон тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов гэх бичвэртэй, Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Б.Н*******гийн нэр дээрх дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээрх 1*******15000208 дугаартай Х******* овогт Б*******ы М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх Баталгаажилтын хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Б.Н*******гийн нэр дээрх Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай Б*******ы Н******* нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар 0******* дугаар сарын 22-ны өдрөөс цэргээс халагджээ. гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Жаргалант-оргил ББХК-ийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай Хувьчлах төсөл батлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

******* сумын Жаргалант-Оргил ББХК-ийн давуу эрх эдлэгчдийн судалгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай Малд угаалга, туулгалт, боловсруулалт, уталт хийсэн тухай актын нэрсийн жагсаалтын 8-д Н******* гэж бичигдсэн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай Б.Н******* нь 1982-1984, 1987-2000 он хүртэл тус багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэх албан бичиг,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 91 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Н*******гийн нэр дээрх Ажилладаг гэх хэсэгт Шинэ зам нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1982, Эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин гэх бичвэртэй ХААТР-1, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.*******, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Б.Жгийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Б.Н******* цэрэгт явж ирээд мал маллаж байгаад аавынхаа хамт аж ахуйн эрхлэгч хийсэн. Аж ахуйн эрхлэгч нь давхар малаа маллаад хажуугаар нь малчдын ноос авдаг мөн хөдөлмөрийн мөнгө гэж ирэхээр түүнийг тараадаг ажил. Давхар малаа маллаж байсан. Бог мал малладаг байсан...” гэх, гэрч В.Нн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Би эхлээд бог маллаж байгаад багийн дарга үхэр малла гэхээр нь хэсэг хугацаанд үхэр малласан. Тэгээд 1980 онд Нэгдлээс адуу малла гээд 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл адуу малласан. Б.Н******* ноосны ажил нь дууссан үед  малаа малладаг байсан. Хэсэг амины мал малласан, одоо малгүй суурин газар амьдарч байгаа. Гэр бүлийн гишүүдийн тооноос хамаараад өгсөн...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

7.Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.Н*******гийн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогт, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан Х******* овогт Б*******ы Н*******гийн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ЭРДЭНЭ-ОЮУН