Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2024/00381

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2024/00381

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь******* аймгийн******* сумын Засаг даргаас 567592000 /таван зуун жаран долоон сая таван зуун ерэн хоёр мянган/ төгрөг,******* аймгийн******* сумын Засаг даргаас 512203000 /таван зуун арван хоёр сая хоёр зуун гурван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг, хариуцагч******* аймгийн******* сумын Засаг дарга,******* аймгийн******* сумын Засаг дарга нар нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5714875 /таван сая долоон зуун арван дөрвөн мянга найман зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ