Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/991 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, У.П, Э.Э, Э.Энараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн 385.000 /гурван зуун наян таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч У.П-ийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, У.П, Э.Э, Э.Э нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.
- Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ